Баяр, амралтын өдрүүдэд улсын хэмжээнд 327 хүү, 313 охин мэндэлжээ


Баяр, амралтын өдрүүдэд Эрүүл мэндийн яамнаас гаргасан албан даалгаврын дагуу эмч, эмнэлгийн ажилтнууд эмнэлгийн тусламж, үйлчилгээний тасралтгүй шуурхай тусламжийг хангаж ажиллажээ.

Энэ хугацаанд түргэн тусламжаар насанд хүрэгчдийн 8,239 хүн тусламж үйлчилгээ авсан бөгөөд хүүхдийн дуудлага 6,239 байсан аж.

Осол гэмтлийн дуудлага 1,185, төрөх дуудлага 231, хоол, архины хордлогын 248 дуудлага өгсөн байна.

Эмнэлэг, тусгай төвүүдээр яаралтай тусламж авсан нийт 17,758 өвчтөн байсан.

Нийт 632 эх төрж, амьд төрсөн хүүхдийн тоо 640 байсан байна. Үүнээс 327 хүү, 313 охин төржээ.
Мөн нийт 67 хүн өвчний улмаас нас баржээ. Үүнээс насанд хүрэгчид 54 , 0-5 хүртэлх насны хүүхэд 11, 5-18 насны хүүхэд 1 нас барсан байна.

Энэ хугацаанд нийтийг хамарсан хордлого, осол гэмтлийн тохиолдол бүртгэгдээгүй болно. Эмнэлгүүдэд эмчилгээ, үйлчилгээ хэвийн явагджээ.

Эх сурвалж: ЭМЯ

 

 

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …