Monthly Archives: February 2018

February, 2018

  • 20 February

    Улаанбаатарт өдөртөө 11-13 хэм хүйтэн

    Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна. 2018 оны 02 дугаар сарын 20-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Хангай, Хөвсгөлийн уулсаар цас бударна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, …

  • 19 February

    Сар шинийн баяраар орон нутгийн замд 7 хүн амь насаа алджээ

    Сар шинийн баярын өдрүүдэд зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөн зохицуулж нийт 780 гаруй замын цагдаагийн алба хаагч, сонсогч нар үүрэг гүйцэтгэн ажиллажээ. Баярын өдрүүдэд Замын цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст нийт 1,172 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс зам тээврийн ослын 872 дуудлага бүртгэгджээ. Ослын улмаас нийслэл хотод нийт 42 хүн хүнд, хөнгөн байдлаар гэмтэж нэг хүний амь нас …

  • 19 February

    Яваад өгөөч гээд байхад явахгүй, ирээд өгөөч гээд байхад ирэхгүй тийм Хайрыг үзсэн үү?

    Мэс заслын сайн эмч Дорлиг гэргий Дулмаагийн хамтаар аз жаргалтай сайхан амьдарч байна. Гэвч тэрбээр нэг эмнэлэгт хамт ажилладаг бага эмч Сэржмаатай сэтгэлийн нууц холбоотой болсноор түүний амьдралын ээдрээт үе эхэлнэ. Итгэж хайрлаж байсан хань нь сэтгэл урвасанд гомдсон Дулмаа бүсгүй эр нөхөртөө хэлж амжаагүй нууцаа хадгалсаар түүнийг орхин явахаас өөр аргагүйд хүрэв. Он цаг, жил сар улиран өнгөрсөөр хэдийнэ …

  • 19 February

    Хэвийн боовоор хийж болох амттай 5 хоолны жор

    Сар шинэ хуучирч, таваг зассан хэвийн боовоо хэрхэн оновчтой ашиглахаа мэдэхгүй байгаа эзэгтэй нартаа зориулан амттай таван хоолны жорыг хүргэж байна. Хэвийн боовоор хоол хийнэ гэхээр зарим эзэгтэй гайхаж магадгүй юм. Тэгвэл Италиас гаралтай Болонез, Энэтхэгийн Гарам масала гээд дуртай хоолондоо ч оруулаад, орлуулаад идэх боломжтой юм байна шүү. Болоньез соус Хийх заавар: -Хэвийн боовыг буталж, жижиглэнэ. -Хайруулын тавганд багахан …

  • 19 February

    Туулай жилтнүүд авъяасаа үнэлүүлж, нэр алдарт хүрнэ

    Өнгөрч буй Тахиа жил Туулай жилтнүүдэд өгөөжөө өгч чадаагүй. Нохой жил танд өмнөхөөсөө хавьгүй илүү байх нь ээ. Ажилдаа амжилт гаргахын тулд боловсролдоо мөнгө зараарай. Ингэснээр таны бусадтай харилцах чадвар дээшилж удирдлагадаа бүрэн дүүрэн хүлээн зөвшөөрөгдөнө, бизнесийн салбарт ч гялалзах болно. Мөн өөрийн авъяасаа жижиг гэлтгүй харуул. Жилийн эхний хагаст мөнгөний бага зэрэг гачаалд орсноор сэтгэлийн дарамт үүсэх магадтай. Түүнээс …

  • 19 February

    Булбарай, гэрэлтсэн арьстай болох 5 нууц

    Хавар боллоо шүү, хүүхнүүд ээ! Хаврын улиралд нүүр хуурайшиж, өнгөө алдаад, арчлахад үнэхээр төвөгтэй болчихдог шүү дээ. Байдгаараа арчиж тордоод байхад л арьс хуурайшиж, уруул ам омголтоод байдаг бол бидний мэдээлэлд анхаарлаа хандуулаарай. Арьс сайхан байхад хамгийн чухал хүчин зүйл бол шөнийн бүтэн нойр болон унтахын өмнөх арчилгаа, цэвэрлэгээ байдаг. Тиймээс өөгүй толигор, өнгөлөг арьстай хүмүүс орой бүр орондоо орохын …

  • 19 February

    Сүүний найрлаганд 300 орчим төрлийн эрдэс бодис, амин дэм агуулагддаг

    Монголчууд эрт дээр үеэс өвөл мах, өөх идэж зундаа цагаан идээнээс гадна зэрлэг жимс, сонгино идэж, ходоод гэдсээ амраадаг байжээ. Сүүлийн жилүүдэд хүмүүсийн сүү цагаан идээний хэрэглээ багассанаас үүдэж ясны сийрэгжилт болон шүд цооролт ихсэж байгаа. Иймээс байгалийн эм болсон органик бүтээгдэхүүнийг өргөнөөр хэрэглэн эрүүл мэндээ хамгаалж байх хэрэгтэй. Сүү цагаан идээ нь шим тэжээл сайтай, кальциар баялаг, дархлааг дэмждэг, биед …

  • 19 February

    Таван цул таны биед ямар ашигтай вэ?

    Монголчуудын уламжлалт хоол болох малын гэдэс дотор хүний биед олон талын ач холбогдолтой байдаг. Дотор мах нь уураг, аминдэм, эрдэс бодисын агууламжаар илүү, сайн чанартай байдаг. Элэг, уушги, зүрх, дэлүү, бөөрийг таван цул гэдэг. Элэг, хэл, зүрх, бөөр их хэмжээний уураг агуулдаг. Элэг, зүрх, дэлүү, тархи нь төмөр, фосфороор баялаг тул эмчилгээний зориулалтаар хэрэглэдэг аж. Бөөр Үхэр болон хонины бөөр …

  • 19 February

    Харшлаас хэрхэн ангижрах вэ?

    Харшлаас ангижрахын тулд зориулалтын эмийг уух, эсвэл тариулах ёстой байдаг. 2. Та өөрөө өөрийгөө харшлаас хамгаалах ёстой. Жишээ нь харшил өгдөг зүйлээ идэхгүй байх. Тэгвэл хэрхэн өөрийгөө харшлаас хамгаалах вэ? 1. Гэртээ аль болох чийг багатай байлгах хэрэгтэй. Харшил чийгтэй газар илүү их байдаг. Гэртээ чийг шингээгч авч тавих хэрэгтэй. 2. Тоос шороогоо ойр ойрхон цэвэрлэж, байх хэрэгтэй. 3. Хэрвээ …

  • 19 February

    Гэри Олдмэн “Бафта” кино наадмаас шилдэг эрэгтэй жүжигчний шагнал хүртлээ

    Оны шилдэг киног шалгаруулдаг “Бафта” наадам өнгөрөгч ням гаригт Английн нийслэл Лондон хотын “Royal Albert” театрт боллоо. 71 дэх удаагаа зохион байгуулагдаж байгаа уг наадамд 2017 оны дотоод болон гадаадын шилдэг кинонуудыг шалгаруулжээ. Наадмыг Английн жүжигчин, зохиолч, загвар өмсөгч, хүмүүнлэгийн ажилтан Жоанна Ламлей хөтөлсөн. 1992 онд дэлгэцнээ гарсан “Bram Stoker’s Dracula” киноны дракулагийн дүрээрээ манай үзэгчдэд танигдсан Английн жүжигчин, кино …

  • 19 February

    НӨАТ: 5 сая төгрөгийн есөн азтан тодорлоо

    Өчигдөр буюу 2018 оны 2 дугаар сарын 18-ны өдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол журмын дагуу явагдлаа. Энэ удаагийн тохиролд 2018 оны 1 дүгээр сарын 1-нээс 1 дүгээр сарын 31-ний өдрийн хооронд худалдан авалт хийж, 2018 оны 2 дугаар сарын 17-ны 23 цаг 59 минутаас өмнө бүртгүүлсэн 14,828,929 баримт хамрагдсанаас: 5 сая төгрөгийн 9 1 сая төгрөгийн 133 200 мянган төгрөгийн …

  • 19 February

    Цанын гулгалтын төрөлд Австрийн тамирчин тэргүүн байранд орлоо

    “Пёнчан 2018” өвлийн олимпийн 23-р наадам Өмнөд Солонгосын Пёнчан мужид үргэлжилж байна. Өвлийн наадмын эрэгтэйчүүдийн цанын гулгалтын төрөлд Австрийн тамирчин, 28 настай Марсел Хирсчер өндөр ур чадварыг үзүүлж алтан медаль хүртсэн бол Норвегийн Хенрик Кристофферсен мөнгө, Францын Алексис Пантугу хүрэл медалийн эзэн боллоо. Марселын хувьд олон улсын чанартай олон тэмцээнд түрүүлж байсан туршлагатай ч 2010 оны Ванкуверын болон дөрвөн жилийн …

  • 19 February

    Стивен Сигал Монголд шинэлжээ

    Монголын цэнгээнт бүжгийн “Хатан хаан” цол хүртэж байсан Батсүхийн Эрдэнэтуяа хатагтай Америкийн жүжигчин Стивен Сигалын гурав дахь эхнэр билээ. Стивен Сигал 2001 онд Монголд ирж Чингис хааны тухай кино хийнэ, хатны дүрийн жүжигчин сонгон шалгаруулна гэж байхдаа ирээдүйн эхнэрээ шалгаруулсан.Б.Эрдэнэтуяа таван жил хувийн туслахаар нь ажилласны эцэст түүний эхнэр болсон юм.Тэд энэ жил Монголд цагаан сараа тэмдэглэхээр иржээ. Стивен Сигал …

  • 19 February

    Б.Амарсайхан: Бодлын хулгайч киноны хоёрдугаар анги хийгдэнэ

    MN 25-р суваг телевизийн “Танайд хоноё” нэвтрүүлэг Холливудын бүтээсэн “Марко Поло” кинонд Аригбөхийн дүрийг бүтээсэн баргил хоолойтой жүжигчин  Б.Амарсайханы гэрт зочиллоо. Сар шинийн баярын  дугаарт Б.Амарсайхны гэрт хонож, түүний гэр бүлтэй хамт халуун яриаг өрнүүлээ. Дэлгэрэнгүйг хүлээн авч үзнэ үү.  

  • 19 February

    Үс шинээр үргээлгэх буюу засуулбал бие эрхтний, хүч сайжирна

    Өнөөдөр аргын тооллын 2018 оны хоёрдугаар сарын 19. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Хаврын тэргүүн хөх бар сарын шинийн 4. Сумъяа гараг.  Дэлгэрүүлэгч одтой, нэг цагаан мэнгэтэй, хар морь өдөр.                    Өдрийн наран 7 цаг 51 минутад мандан, 18 цаг 19 минутад жаргана. Тухайн өдөр бар, …