Гэри Олдмэн “Бафта” кино наадмаас шилдэг эрэгтэй жүжигчний шагнал хүртлээ

Оны шилдэг киног шалгаруулдаг “Бафта” наадам өнгөрөгч ням гаригт Английн нийслэл Лондон хотын “Royal Albert” театрт боллоо.

71 дэх удаагаа зохион байгуулагдаж байгаа уг наадамд 2017 оны дотоод болон гадаадын шилдэг кинонуудыг шалгаруулжээ. Наадмыг Английн жүжигчин, зохиолч, загвар өмсөгч, хүмүүнлэгийн ажилтан Жоанна Ламлей хөтөлсөн.

1992 онд дэлгэцнээ гарсан “Bram Stoker’s Dracula” киноны дракулагийн дүрээрээ манай үзэгчдэд танигдсан Английн жүжигчин, кино зохиолч Гэри Олдмэн “Darkest Hour” киноны Винстон Черчилийн дүрээрээ шилдэг эрэгтэй жүжигчний шагналыг хүртсэн. Тэрээр уг наадмаас 20 жилийн өмнө өөрийн зохиолыг нь бичиж найруулсан “Nil by Mouth” киногоороо шагнал хүртэж байсан аж.

Английн кино найруулагч Мартин МакДонэгийн найруулсан “Three Billboards Outside Ebbing, Missouri” бүтээл дөрвөн шагнал хүртэж оны шилдэг киногоор шалгарсан. Тус кинонд бусдын гарт амь үрэгдсэн охины эх шударга ёсыг шаардаж байгаа талаар гардаг.

Тус наадамд ихэнх жүжигчин мөн л хар хувцастай ирж бэлгийн хүчирхийллийг эсэргүүцсэн “Time’s Up and Me Too” компанит ажилд нэгдэж байгаагаа илэрхийлсэн байна. Мексикийн кино найруулагч  Гильермо дель Торогийн “The Shape of Water” кино 12 төрөлд нэр дэвшсэнээс шилдэг найруулагч, зураглал, хөгжмийн шагналыг хүртсэн.

Оскарт 13 төрөлд нэр дэвшсэн “The Shape of Water” кинонд 1962 онд Балтиморын Засгийн газрын нууцлаг лабораторид ажилладаг бүсгүй нууц албаныханд баригдсан газар уснаа явагч нэгэн төрлийн “амьтанг” судалж байгаа тухай өгүүлдэг. Судалгааныхаа явцад бүсгүй тэрхүү амьтантай хайр сэтгэлийн холбоотой болдог.

 

 


Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …