Monthly Archives: February 2018

February, 2018

  • 22 February

    АСЕМ-д зориулан авч байсан автобуснуудаас “Сити-тур” аялалд явуулна

    Нийслэлийн Засаг даргын захирамжаар Хотын аялал жуулчлалын бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэх, гадаад, дотоодын жуулчдыг Улаанбаатар хот болон хот орчмоор ая тухтай аялах нөхцөл, боломжийг бүрдүүлэх зорилгоор “Сити-тур” төсөл хэрэгжүүлэх талаар санал боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулагдаад байна. Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга М.Отгонбаяраар ахлуулсан Ажлын хэсгийн анхны хурал өнөөдөр боллоо. Хурлаар “Сити-тур” хот болон хот орчмын автобустай аялал …

  • 22 February

    Автомашины татвар, төлбөрийг цахимаар төлөх боломжтой

    Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, Агаар бохирдлын төлбөр, Авто зам ашигласны төлбөр хураах ажил явагдсаар байна. Хэрвээ таны эзэмшдэг автомашины улсын дугаар 2 буюу 7 тоогоор төгссөн бол татвар төлөх сүүлийн 7 хоног тул та амжиж татвараа төлнө. Тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөрийг төлж буй татвар төлөгч нь өөрийн харъяалалын дагуу татварын албаны дансанд төлөх эсвэл тээврийн …

  • 22 February

    Хүн ам, орон сууцны ээлжит тооллого 2020 оны нэгдүгээр сард явагдана

    Хүн ам, орон сууцны 2020 оны ээлжит тооллогын комиссын анхдугаар хурал өнөөдөр боллоо. Хурлыг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх даргаллаа. Хурлаар “Хүн ам, орон сууцны 2020 оны ээлжит тооллогыг зохион байгуулах тооллогын Улсын комиссын үйл ажиллагааны төлөвлөгөө”-г баталж, Улсын комисст мэргэжил, аргазүйн туслалцаа үзүүлж, нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангахыг Үндэсний статистикийн хороонд үүрэг болголоо. Мөн аймаг, нийслэлийн тооллогын комисс байгуулах, түүний …

  • 22 February

    Улаан тэнгист сүйрсэн хөлөг онгоцонд юу ачсан байв?

    Германы зурагчин Тобиас Фрэдрикийн авсан Дэлхийн II-р дайны үед Улаан тэнгист живсэн Английн байлдааны хөлөг онгоцны ачаанд авч явсан мотоциклуудын зураг 2018 оны Underwater Photographer of the Year (UPY) гэрэл зургийн уралдааны тэргүүн байрт шалгарчээ. 1941 оны 10 сарын 6-нд Германы сөнөөгч онгоцны бөмбөгөнд өртөж сүйрсэн тус хөлөг онгоц нэг минутын дотор живсэн байдаг. Norton 16H мотоциклуудын зураг олон улсын гэрэл зурагчдын …

  • 22 February

    Яллагдагчаар татагдсан Д.Гантулга гишүүн байцаалт өгөхөөс зугтсаар байна

    УИХ-ын гишүүн Д.Гантулгад эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан байна. Мөн түүнийг яллагдагчаар татсан тогтоолыг танилцуулахаар мөрдөгч болон прокурорын газраас хэд хэдэн удаа дуудсан боловч ирээгүй  гэж  Нийслэлийн прокурорын газрын олон нийттэй харилцах ажил хариуцсан хяналтын прокурор С.Бясман ярилцлагадаа дурджээ. УИХ-ын гишүүн Д.Гантулга нь 2017 оны зургадугаар сарын 12-ны өдөр иргэн Н-г хүчирхийлсэн гэх хэргээр ийнхүү яллагдагчаар татагдаад байгаа юм. Гэвч …

  • 22 February

    Төрж буй эмэгтэйчүүдийг харуулсан олон улсын гэрэл зургийн уралдаан болжээ

    Алив сайхан бүхнээ бид ээжтэйгээ зүйрлэж, аз жаргалыг эх үрсийн энхрийлэл хайраар төсөөлдөг билээ. Хүний орчлонгийн түмэн янзын хэлхээс дотроос эх үрсийн ариун холбоос шиг эрхэм нандин зүйл үгүй. Эмэгтэй хүн үр хүүхдээ төрүүлэх нь амьдралынх нь хамгийн аз жаргалтай үе байдаг болов уу. Ингээд 2018 оны төрж буй эмэгтэйчүүдийг харуулсан олон улсын гэрэл зургийн уралдаанд шалгарсан бүтээлүүдийг сонирхъё. Тэмцээнд …

  • 22 February

    Олимпийн тэнгэрт гялалзсан шинэ од

    Өвлийн олимпийн наадам сүр дуулиан ихтэйгээр үргэлжилж байна. Пёнчаны наадмын шинэ одоор олимпийн далбаан дор жагссан Оросын уран гулгагч Алина Загитова тодорлоо.  Уг нь Оросын уран гулгагч Евгения Мэдведева уран гулгалтын богино хөтөлбөрт оноо авч, дэлхийн дээд амжилтыг тогтоогоод байсан юм. Гэвч хэдхэн минутын дараа нутаг нэгт уран гулгагч, 15 настай Алина Загитова дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоож, 82.92 оноогоор …

  • 22 February

    Гэрэл зурагчин Виктория Крундишева сүүлд авсан зургуудаа толилуулав

    Гэрэл зурагчин Виктория Крундишева ихэвчлэн нийгмийн болон хувь хүний асуудал хөндсөн, зохиомжит, урлагийн төрлийн зургууд авдаг.  Тэрээр сүүлд “The Glass Walls” нэртэй цуврал зураг авчээ. Гэрэл зураг нь дүрслэх урлагийн нэг хэлбэрт тооцогддог. Хүмүүсийн харж баясдаг сонгодог зургийг, үзэж байгаа жүжгийг, дуртай өвлийн хүрэмний дизайныг, гэрийн тань ханын цаасны хээг, дагаж дуулдаг хайртай дууг, очих дуртай кофе шопны тань интерьерийг, …

  • 22 February

    Германий ирээдүйн бодлогын заримыг тольдох нь

    “Кристийн ардчилсан холбоо” намын дарга бөгөөд Германий Канцлер  Ангела Меркел, “Кристийн нийгмийн холбоо” намын дарга Хорст Зеехопер, Социал демократ намын дарга Мартин Шульц нар эвслийн засгийн газар байгуулах шийдвэрт хүрсэнээ 2018 оны 2 дугаар сарын эхээр зарлалаа. Үүнийг “Их эвсэл” гэж нэрлэх нь бий. Герман улсын төр, засгийг ээлжлэн барьж ирсэн баруун, зүүний хөгжлийн баримжаа, загвараараа сонгуульд өрсөлддөг хоёр том …

  • 22 February

    “Саусгоби сэндс” компани улсад төлөх 35 тэрбумын төлбөрөө барагдуулжээ

    “Саусгоби сэндс” компанийн гүйцэтгэх захирал Ч.Мөнхбат өнөөдөр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэнтэй уулзахдаа “Саусгоби сэндс” компани шүүхийн шийдвэрийн дагуу 35.3 тэрбум төгрөгийн өрөө бүрэн төлж барагдуулсан тухайгаа танилцууллаа. Монгол Улсын Засгийн газраас 2016 онд “Саусгоби сэндс” ХХК-ийн улсын төсөвт төлөх 35.5 тэрбум төгрөгийн талаар авах арга хэмжээний тухай тогтоол гаргасан. Энэ тогтоолд улсад төлөх 35.3 тэрбум төгрөгөөс …

  • 22 February

    Тавантолгойн цахилгаан станцын барилгын ажил эхлэхэд бэлэн болсон гэлээ

    Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн “Оюутолгой төслийн цахилгаан станц барих гэрээг цуцлав” гэсэн  мэдээлэл үндэсгүй болохыг мэдэгдлээ. “Оюутолгой” ХХК нь 2009 оны 10 дугаар сард Монгол Улсын Засгийн газартай Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, энэхүү гэрээгээр 2017 оны долдугаар сараас өөрийн эрчим хүчний нийт хэрэгцээгээ зөвхөн дотоодын эх үүсвэрээс бүрэн хангах үүргийг хүлээсэн. Энэ гэрээний 7.3-т хөрөнгө оруулагч нь үйлдвэрлэлийн үйл ажиллагаа …

  • 22 February

    Нийслэлийн “Цасны баяр”-аар автобус 35 минутын зайтай үйлчилнэ

    “Мөнгөн Улаанбаатар” өвлийн спорт наадмын “Цасны баяр” арга хэмжээг энэ сарын 24-ний өдөр Хандгайтын Янзага зусланд зохион байгуулах гэж байна. Үүнтэй холбогдуулан нийслэлийн Тээврийн газраас “Бага баян-Санзай-Тэнгис кино театр” чиглэлд нийтийн тээврийн автобусны тоог нэмэгдүүлэхээр төлөвлөөд байна. Тус үйлчилгээнд их багтаамжийн таван автобус 35 минутын зайтай Тэнгис кино театрын автобусны зогсоолоос өглөөний 08:00-22:30 хүртэл үйлчлэх болно. Үйлчилгээний цагийн хуваарь, болон …

  • 22 February

    С.Ононбат: Шоуны ялагч маш хариуцлагатай, хаттай нэгэн байгаасай гэж бодож байна

    The Voice of Mongolia шоуны зургаа дахь дугаар энэ долоо хоногийн ням гарагт үзэгчдэд хүрнэ. Гайхалтай дуу хоолойг хайх, хүчирхэг баг бүрдүүлэх шүүгчдийн халуухан өрсөлдөөн улам л ширүүссээр байна. Тэгвэл одоогийн байдлаар багтаа 10 оролцогчыг аваад байгаа шүүгч С.Онобат дараагийн дугаарт ямар ямар оролцогчдыг багтаа элсүүлэх бол оо. Ингээд түүнтэй ярилцсан ярилцлагаа хүргье. Та өөрийгөө бусдад хэн гэж таниулахыг хүсдэг …

  • 22 February

    А.Батбаяр: Сэтгүүлчдийн дунд хот, хөдөө гэсэн ялгаа байх ёсгүй

    МСНЭ-ийн удирдлагууд 21 аймагт хүрч ажиллахаар болжээ. Энэ талаар МСНЭ-ийн орон нутаг хариуцсан дэд Ерөнхийлөгч А.Батбаяртай ярилцлаа. -Та МСНЭ-ийн орон нутаг хариуцсан дэд Ерөнхийлөгчөөр сонгогдоод удаагүй байна. Ажилтайгаа танилцаж амжив уу? -Юуны өмнө үзэг нэгт нийт нөхдөдөө сар шинийн мэнд хүргэе. Нохой жил маань хийморьлог сайхан эхэлж байна. Миний бие гал тахиа жилийн төгсгөлд орон нутгийн сэтгүүлч нөхдийнхөө  итгэл, дэмжлэгээр …

  • 22 February

    Ээжүүдийн 50 мянган төгрөгийг олгож эхэлжээ

    Өнгөрсөн арванхоёрдугаар сарын Засгийн Газрын хуралдаанаар “Цалинтай ээж” хөтөлбөрийг  баталж 0-3 хүртэлх насны хүүхдээ гэртээ асарч буй ээжүүдэд сар бүр 50 мянган төгрөгийн тэтгэмж олгохоор шийдвэрлэсэн. Тэгвэл энэ сарын санхүүжилт хийгдсэн бөгөөд өөрийн харилцдаг банкны дансаараа хүлээн авах юм. Тиймээс иргэдийн хамгийн ихээр сонгон үйлчлүүлдэг Хаан банкнаас лавлахад Хан-Уул, Баянзүрх, Сүхбаатар дүүргүүдийн “Цалинтай ээж” Алдарт эхийн одонгийн мөнгө, халамжийн мөнгөний санхүүжилт …