Германы зурагчин Тобиас Фрэдрикийн авсан Дэлхийн II-р дайны үед Улаан тэнгист живсэн Английн байлдааны хөлөг онгоцны ачаанд авч явсан мотоциклуудын зураг 2018 оны Underwater Photographer of the Year (UPY) гэрэл зургийн уралдааны тэргүүн байрт шалгарчээ.
1941 оны 10 сарын 6-нд Германы сөнөөгч онгоцны бөмбөгөнд өртөж сүйрсэн тус хөлөг онгоц нэг минутын дотор живсэн байдаг. Norton 16H мотоциклуудын зураг олон улсын гэрэл зурагчдын ирүүлсэн 5000 гаруй зурагнаас шалгарсан юм.
Тобиас хэлэхдээ “Би сүйрсэн хөлөг онгоцонд ачиж явсан мотоциклуудын зургийг авахыг эртнээс хүсч байсан. Тэгээд боломж гарахад Улаан тэнгис руу явж, шумбагч завьтай усан доор орон, энэхүү гэрэл зургийг авсан. Эдгээрийг бүгдийг нь камерын дурандаа багтаах тодорхой хэмжээний ур ухаан шаардсан” гэжээ.
Далай тэнгисийн доторх амьдрал болон нууцлаг зүйлсийг харуулах зорилготой олон улсын Underwater Photographer of the Year гэрэл зургийн уралдаан энэ жил 53 дахь жилдээ зохион байгуулагдсан. Тус тэмцээний “Wide Angle” төрөлд гэрэл зурагчин Грант Томасын хос хунг харуулсан “Love Birds” зураг шалгарсан байна.