Monthly Archives: March 2018

March, 2018

  • 13 March

    “Жаст групп”-ийн Ш.Батхүүг баривчилжээ

    Эрдэнэт үйлдвэрийг гадны банкны барьцаанд тавьсан асуудлаар “Жаст групп” ХХК-ийн ерөнхийлөгч асан Ш.Батхүүг шалгаж байсан бол өчигдөр 20 цагийн орчимд цагдан хорих 461-р ангид саатуулжээ. Өмнөд Африкийн Стандарт банкнаас авсан түүний зээлийн асуудал “Эрдэнэт”-ийг 51 сая ам.долларын өрөнд оруулсан.”Стандарт” банкнаас зээл авахдаа тухайн үеийн Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар, “Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирал Ч.Ганзориг, УБТЗ нийгэмлэгийн дарга Т.Очирхүү нарын гарын үсгийг дуурайлгасан …

  • 13 March

    Д.Трамп: Монгол Улстай ХАА, сэргээгдэх эрчим хүчний салбарт бизнесийн харилцааг хөгжүүлэх сонирхолтой байгаа

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2017 оны арванхоёрдугаар сард АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампад захидал бичиж, үүндээ хоёр орны эдийн засгийн харилцаа, хөрөнгө оруулалт, визний асуудал зэргийг дурдсан юм. Төрийн тэргүүний АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампад бичсэн дээрх захидлыг бүрэн эхээр хүргэхийн зэрэгцээ Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад хариу хаягласан захидлыг хураангуйлан хүргэж байна. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГЫН БИЧСЭН ЗАХИДАЛ: “Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч өө, …

  • 13 March

    Балбын нийслэлд онгоц осолдож, 50 хүн амиа алдлаа

    Өчигдөр Бангладешийн нийслэл Дака хотоос хөөрсөн Bombardier Dash Q400 загварын, US-Bangla компанийн өмч болох нисэх онгоц орон нутгийн цагаар 14:20 цагт Катмандуд газардсан ч, газардах зурвасаас гарч явсаар хашаа мөргөн галд автсан явдал гарчээ. Тус онгоцонд нийт 67 зорчигч, нисэх багийн дөрвөн гишүүнтэй аялж байсан. Бангладешийн нийслэлээс хөөрч Балбын нийслэл Катмандуд газардсан энэхүү зорчигч тээврийн нисэх онгоц осолдсоны улмаас доод тал …

  • 13 March

    IELTS-д гурван сарын дотор бие даан бэлдэх үнэгүй материал болон ерөнхий төлөвлөгөө

    Залууст хамгийн эрэлттэй мэдээллийн нэг нь IELTS -ийн шалгалтанд үр дүнтэй бэлтгэх зөвлөмжүүд байдаг. Тэгвэл бид энэ удаад IELTS -ийн шалгалтад бэлтгэх багшаар ажиллаж байсан Э.Хишигжаргалийн блогоос зохиогчийн эрхийн зөвшөөрөлтэйгөөр дараах зөвлөмжийг хүргэж байна. Бие даан бэлдэх гэхээр сүрдмээр сонсогдож магадгүй. Мэдээж хүн бүхэнд л зүг чиг хэрэгтэй. Гэвч шалгалт өгч гадаадад сурах гэж байгаа бол эхнээсээ бие даагаад сурвал …

  • 13 March

    Зам, тээврийн ослыг бууруулах нарийвчилсан төлөвлөгөө боловсруулна

    “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад бидний оролцоо” сэдэвт зөвлөгөөнд НИТХ–ын дарга С.Амарсайхан оролцлоо. Зөвлөгөөнөөр замын хөдөлгөөний өнөөгийн нөхцөл байдал, зам тээврийн осол, хэргийн байдал түүний шалтгаан зэрэг асуудлыг хэлэлцлээ. Мөн цаашид замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр хийсэн ажлууд цаашид авах арга хэмжээний талаар ярилцав. Нийслэлийн дүүргүүд зам тээврийн ослыг бууруулах нарийвчилсан төлөвлөгөө боловсруулахаар ажиллаж байна.Зам тээврийн ослын шалтгаан,нөхцөл байдал дүүргүүдийн нутаг дэвсгэр бүрт өөр байгаа учир …

  • 13 March

    Загасны орд: Эрх танхил, ёсорхуу зангаа багасгахыг хичээ

    ХОНЬ (3/21-4/19) Амьдралдаа эрүүл дадал зуршлыг бий болго. Аливаа асуудалд яарч, ойворгон хандах гэсний хэрэггүй. Гэхдээ хүмүүсийн танд өгсөн итгэлийг алдахгүйн тулд эрч хүчээ үр бүтээлтэй ашигла. Шинэ дадал зуршлаа илэрхийлэхэд анхаар. Үүнийхээ эерэг үр дүнгийн талаар бодож өөртөө урам зориг өг. Дархлаагаа сайжируулж, илүү эрч хүчтэй байснаараа өөртөө итгэлтэй байж чадна. Оршин суугаа газартаа санамсаргүйгээр шинэ ажил эхлүүлэх нь …

  • 13 March

    Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирнэ

    Өнөөдөр аргын тооллын 2018 оны гуравдугаар сарын 13. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Хаврын тэргүүн хөх бар сарын шинийн 26. Ангараг гараг. Яруу эгшигт одтой, зургаан цагаан мэнгэтэй, хөх луу өдөр.                         Өдрийн наран 7 цаг 10 минутад мандан, 18 цаг 51 минутад жаргана. …

  • 13 March

    Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан

    Малчид, тээвэрчид, ард иргэдийн анхааралд: Өнөөдөр төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна. 2018 оны 03 дугаар сарын 13-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Бусад нутгаар …

  • 12 March

    П.Цэрэндагва: Жүжигчний мэргэжил сонгоход ах маань “Чи бусдын хэлээр ярьдаг ажилтай болох нь буянаараа болог” гэсэн дээ

    Монгол Улсын Ардын жүжигчин П.Цэрэндагватай уулзаж ярилцлаа. -Соёлын тэргүүний ажилтан, дуучин Д.Отгонжаргалын дуулсан “Миний ээж тэмээчин” дууны клипэнд та ханьтайгаа тоглосон нь үзэгчдийг уйлуулж уяруулсан. Та сүүлийн үед ямар уран бүтээл хийж байна? -Сүүлийн үеийн уран бүтээл гэвэл төлөвлөсөн уран бүтээлүүддээ ороод явж байна. Удахгүй үзэгчидтэйгээ “Говийн домог” хэмээх бүрэн хэмжээний уран сайхны киногоороо уулзана. “UBS” телевизийн хамт олны хийж …

  • 12 March

    ШТС-д хуурамч мөнгөн дэвсгэртээр гүйлгээ хийгээд зугтсан эмэгтэйг илрүүлжээ

    Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах шатахуун түгээх станцад хуурамч мөнгөн дэвсгэртээр гүйлгээ хийгээд зугтсаныг эрэн сурвалжилж илрүүлэн Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна. Хан-Уул дүүргийн 16 дугаар хороонд оршин суух хаягтай, 34 настай, эмэгтэй А нь тус шатахуун түгээх станцаар үйлчлүүлэхдээ хоёр ширхэг хуурамч 20 мянгатын дэвсгэртээр гүйлгээ хийснийг тогтоожээ. Өнгөрөгч хоёрдугаар сард Баянгол дүүргийн …

  • 12 March

    Нийт гэмт хэргийн 12.4 хувь нь согтуугаар үйлдэгджээ

    Цагдаагийн байгууллагаас 2018 оны гуравдугаар сарын 1-нээс дөрөвдүгээр сарын 1-ний өдөр хүртэл хугацаанд архидан согтуурсанаас үйлдсэн гэмт хэргийг бууруулах, тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр “Хуулийн хэрэгжилт” нэгдсэн арга хэмжээг зохион явуулж байна. Уг нэгдсэн арга хэмжээний хүрээнд шат дараалсан ажлуудыг хийхээр төлөвлөж байгаа аж. Согтуугаар үйлдсэн гэмт хэргийн статистик тоон мэдээ: Улсын хэмжээнд 2017 онд 32,259 гэмт хэрэг бүртгэгдсэнээс, 4,012 буюу …

  • 12 March

    “Хурд” хамтлаг ээлжит тоглолтоо “Цэргийн Бодол” дууныхаа 40-н жилд зориулжээ

    Монголын ард түмэнд тэр дундаа монгол эрчүүдийн дунд 40-н жилийн турш хит болон эгшиглэсэн алдарт “Цэргийн Бодол” дуундаа хүндэтгэл үзүүлж, “Хурд” хамтлаг хүндэтгэлийн тоглолтоо хийхээр болжээ. “Хурд” хамтлагийн уран бүтээлчдийн хамгийн том ах буюу Д.Ганболд тэртээх 1978 онд цэрэгт байхдаа үг, аяыг нь зохиож дуу болгон эгшиглүүлснээс хойш хэдийнээ 40-н жил болжээ. Монголын рок попын урлагт 25-н жилийн турш сонсогчдыг …

  • 12 March

    Чингис хааны ойд зориулж марк гаргасан Монголоос өөр улс

    Чих дэлдийлгэж, нүд бүлтийлгэсэн нэг мэдээ дуулгая. Сургийг нь бүү хэл нэрийг нь ч сонсож байгаагүй “нэгэн улс” Их Эзэн Чингис Хааны маань дүртэй марк гаргасан байна. Энэ маркыг 2017 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр хэвлэгдсэн байна. Марк хэвлэгдэх болсон шалтгаан нь хүн төрөлхтөний түүхэнд урд хожид үзэгдээгүй, тив дамнасан асар уудам нутагтай төр улсыг байгуулсан Чингис Хаан нас барсны 790 …

  • 12 March

    МУГЖ Э.Амартүвшин “BraVo” шагналын эзэн боллоо

    Энэ сарын 11-нд Москва хотноо болсон Евразийн 15 улсын мэргэжлийн хөгжмийн уран бүтээлчдээс “аварга”-уудыг тодруулдаг дуурийн шилдгийн шилдэг эрэгтэй гоцлол дуучны төрөлд МУГЖ , Соёлын элч дуучин Энхбатын Амартүвшин нэр дэвшиж “BraVo” шагналын эзэн болжээ. Тэрбээр П.И.Чайковскийн нэрэмжит Олон улсын дуурийн дуулаачдын уралдааны дэд байр, 2012 ны Пласидо Домингогийн нэрэмжит уралдааны Гран при, Английн BBC агентлагийн “Cardiff Singer of the …

  • 12 March

    Э.Болорчулуун: Хуурамч захирамжаар газар эзэмших гэрчилгээ гарган залилан хийж байна

    Нийслэлийн Газрын албаны дарга Э.Болорчулуун Нийслэлийн Засаг даргын захирамжийг хуурамчаар үйлдэж иргэнд газар олгосон талаар www.tac.mn сайтад тавигдсан мэдээллийн дагуу Нийслэлийн Газрын албанаас өнөөдөр мэдэгдэл хийлээ. Нийслэлийн Газрын албаны дарга Э.Болорчулуун “2018 оны гуравдугаар сарын 1-ний пүрэв гаригт нийслэлийн Газрын албаны холбогдох албан хаагчид ажил үүргээ гүйцэтгэж байх явцдаа хуурамчаар үйлдсэн бичиг баримтыг анхлан мэдэж, холбогдох арга хэмжээ авахаар ажиллаж …