Monthly Archives: March 2018

March, 2018

  • 5 March

    У.Хүрэлсүх: Бид татварын зардлыг бууруулахыг зорино

    МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХИЙН “ТАТВАРЫН ХУУЛИЙН ШИНЭЧЛЭЛ” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ НЭЭЖ ХЭЛСЭН ҮГИЙГ БҮРЭН ЭХЭЭР НЬ ХҮРГЭЖ БАЙНА Эрхэм хүндэт бизнес эрхлэгчид ээ, Та бүхэнд энэ өглөөний мэндийг хүргэе! Монгол Улсын Засгийн газраас бизнесийн орчныг ээлтэй болгох, хөрөнгө оруулалтыг дэмжих зорилгоор татварын багц хуулийн өөрчлөлтийг боловсруулан танилцуулж байна. Үүнтэй холбогдуулан улс орны хэмжээний хэлэлцүүлгийг эдийн засгийн хөдөлгөгч хүч болсон Та …

  • 5 March

    Фокусгүй зургууд яагаад олон нийтэд таалагдав

    Эхлээд ямар ч тайлбаргүйгээр эдгээр зургуудыг үзье. Харин тайлбарыг зургийн дор бичсэн байгаа.  Фокусгүй ч юм шиг эдгээр зургуудыг тайлбарлахгүй л бол яагаад олон нийтэд таалагдсан тухай ойлгохгүй байж мэднэ. Тэгвэл хараа муутай хүн нүдний шил, контакт линзгүйгээр дэлхий ертөнцийг хэрхэн хардаг талаар зураач Филип Бархлоу дүрсэлжээ. Гайхамшигтай нь эдгээр нь фото зураг бус харин уран зураг юм.    

  • 5 March

    Улаанбаатар-Эрхүү чиглэлийн хурдан галт тэрэгний анхны аялал

    Аян замын тэмдэглэл             Сүрлэг цуглаан, урлагийн тоглолт, энд тэнд тачигнах гэрэл зургаар үдүүлсэн галт тэрэг маань Улаанбаатараас Эрхүү хотыг чиглэн хөдөллөө. Энэ чиглэлдээ анхны “хурдан” галт тэрэг учир анхдагч зорчигчид гэх нэртэй болоод ээж бид 2 нэг купейнд тухлаад авлаа. Хурдан нэрэндээ таарсан хурднаар зургаахан цаг түчигнээд Зүүнхараа Дархан хотуудыг алгассаар Сэлэнгэд 21:30-д очлоо. Эелдэг зөөлөн харьцаатай хилийн шалган …

  • 5 March

    “Эх орон 100:100” хамтарсан лекц боллоо

    Эх орончдын өдрийг тохиолдуулан “Нийгмийн Ардчилал” Монголын Оюутны Холбоо, Монголын Сурагчдын Холбоо хамтран БСШУС-ын дэд сайд Ё.Отгонбаяр, УИХ-ын гишүүн Н.Учрал нарын “ЭХ ОРОН 100:100” хамтарсан лекцийг зохион байгууллаа. Энэ цаг үед амьдарч байгаа эх орны ирээдүй болсон залуусд түүхэнд үлдсэн эх орончид болон эх оронч гэж хэнийг хэлдэг, эх оронч хүн юу хийх ёстой талаар ойлголт өгсөн юм. Лекцэнд ахлах …

  • 5 March

    Тариат сумаас олдсон эртний тамга

    Архангай аймгийн Тариат сумын Мөрөн багийн нутаг дахь Суман голын ойролцоох хаднаас Хүннүгийн үеийн тамга бүхий зураг илрүүлжээ. Түүхийн ухааны доктор Ц.Төрбат хаданд сийлсэн зургийн он цагийг Хүннүгийн үeд хамааруулсан байна. Энэхүү гайхалтай дурсгалын талаар доктор Ц.Төрбат “Хаданд Хүннүгийн хааны ургийн тамганы дардсыг сийлсэн болов уу гэж тооцоолж байна. Хүннүгийн хааны тамгатай холбоотой зургаан дурсгал Монголын нутгаас олдож байсан. Тариат …

  • 5 March

    Хүүхдийг чийрэгжүүлэх таван зөвлөгөө

    Олон ээжүүд хүүхдийнхээ дархлалыг яаж дэмжих вэ? Ямар эм өгөх вэ? гэж асуудаг. Хүүхэд өвчин ороомтгой байх нь дархлаа буюу биеийн эсэргүүцэх чадвар муудсантай холбоотой байдаг. Тэгвэл та хүүхдээ дархлаа сайтай, хүн болгож өсгөхийн тулд эмээр бус байгалийн аргаар чийрэгжүүлж эхлэх хэрэгтэй. Хүүхдийг чийрэгжүүлэхэд шаардлагатай 5 аргыг танилцуулж байна. Та бага насны хүүхэдтэй бол туршаад үзээрэй.  1.БҮҮ БЭГНЭ Анхны хүүхдээ …

  • 5 March

    “Шивээ Хиагт” дуурь 47 жилийн дараа дахин тайзнаа амиллаа

    “Эх орончдын өдөр”-ийг тохиолдуулан УДБЭТ-ын уран бүтээлчид “Шивээ Хиагт” дуурийг дахин тайзнаа амилууллаа. Анх 1971-12-12-ны өдөр Дуурийн театрын тайзнаа Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Ц.Пүрэвдоржийн найруулгаар тоглогдож байсан энэхүү дуурь 47 жилийн дараа ийнхүү үзэгчдийн хүртээл болж байна. Бидний ирээдүй залуу үеийнхэнд эх орон, тусгаар тогтнолын үнэ цэнийг мэдрүүлэх, эх оронч үзэл төлөвшүүлэхэд түүхэн ач холбогдолтой бүтээл гэж үзэж …

  • 5 March

    Алт олборлогч компаниуд өнгөрсөн онд 800 орчим сая ам.долларыг Улсын төсөвт оруулжээ

    Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар өнөөдөр алтны салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж байгууллагын төлөөллүүдтэй Төрийн ордонд уулзалт хийлээ. Уулзалтад УУХҮЯ, АМГТГ, Монголбанк, Монголын алт үйлдвэрлэгчдийн холбоо /МАҮХ/ болон 120 гаруй аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцов. Сайд Д.Сумъяабазар “Миний бие сайдаар томилогдсон өдрөөсөө салбарын хариуцлагын тогтолцоог сайжруулах, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх, эдийн засгийг …

  • 5 March

    Хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүмүүсийг гурван хоног бүртгэнэ

    2018 онд БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүмүүсийг өнөөдрөөс эхлэн 7-ныг хүртэл бүртгэнэ. Бүртгүүлэх хүмүүс дараах шаардлагыг хангасан байна. Монгол Улсын иргэн байх 18-39 настай Хорих ял эсвэл гэмт хэрэгт холбогдоогүй байх БНСУ-аас албадан гаргагдаж байсан, тус улсыг орхин явах захирамж гаргуулаагүй байх Монгол Улсаас гарах эрхээ хязгаарлуулаагүй байх Өнгө ялгах чадвартай байх /нурууны диск, гарын хуруу дутуу тохиолдолд солонгос хэлний түвшин …

  • 5 March

    Фото:305 дах удаагийн шүхрийн буулт

    ОБЕГ-ын харьяа Аврах тусгай ангийн агаарын ажиллагааны салбараас шүхэрчин аврагчдын дадлага буултыг Налайх дүүрэгт байрлах Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн нислэг буултын талбайд өнгөрсөн амралтын өдрүүдэд зохион байгууллаа. Шүхрийн зааварлагч, шүхэрчин аврагч, десантчин аврагч, нисэх төхөөрөмжийн нисгэгч нарын ур чадварыг дээшлүүлэх зорилготой дадлага буултанд нийт 40 гаруй алба хаагч хамрагдсан юм. Энэ удаагийн дадлага сургуулийг МИ-171Е маягийн нисдэг тэргээр 26 …

  • 5 March

    Гэрэл бүүдийвэл, сүүдэр арилдаг

    Болжморууд урдынх шигээ шулганаж, өглөөг мэдрүүлдэг байснаа больж. Гэхдээ л дуу шуугиантай хотын өглөө эхэлж, яарсан хүмүүсийн хөлд чулуун зам давтагдана. Зарим нь ажил руугаа, зарим  нь сургууль руугаа, зарим нь зүгээр л хаа нэг тийш ээ яарцгаана. Харин би л ганцаараа маш удаанаар алхаж, элдвийг харж, сэтгэлдээ өнөө өглөөний бүх үзэгдлийг зураглаж, дүрслэхийг оролдоно. Татсан тамхи ишиндээ тулах үед …

  • 5 March

    “Цензургүй яриа” нэвтрүүлэгт яруу найрагч Ц. Хулан оролцоно

    Сэтгүүлч Л.Мөнхбаясгалангийн “Цензургүй” яриа нэвтрүүлгийн өнөө оройн ээлжит зочноор Монгол Улсын Ерөнхийлөгчийн соёл, шашин хариуцсан зөвлөх, яруу найрагч Ц. Хулан оролцохоор болжээ. Энэ тухайд Л.Мөнхбаясгалан өөрийн цахим хуудаснаа “Ц.Хулан ахайтан Цензургүй ярианы ээлжит зочноор уригдлаа. Зоргоороо хээрийн салхи шиг, дүрэлзсэн гал мэт энэ авхай Монгол Улсын Ерөнхийлөгчийн соёл, шашин хариуцсан зөвлөхөөр томилогдоод багагүй хугацаа өнгөрлөө. Түүний ажил хэрэг хийгээд ХСҮТ …

  • 5 March

    Олон Улсын Эмэгтэйчүүдийн Баярт зориулсан мэндчилгээний үгс

    Өргөн монголын хатан гоо Өнөр бүлийн эзэн гоо Бүүвэй аялах уян гоо Бүхнийг шаглах уран гоо Эрийг чимэх саран гоо Энхрий аальтай бүсгүй гоо Эрхэмсэг тансаг хатан гоо Энгүй орчлонгийн эхрэм бүсгүй танд олон улсын эмэгтэйчүүдийн баярын мэнд хүргэе. Сайхан баярлаарай * * * Нулимсаа хүртэл биднээс нууж явдаг ээжийнхээ Нуурын ус шиг тунгалаг хайрийг нь дээдэлж яваарай Нуур хүртэл …

  • 5 March

    Энэ сарын 8-нд бүх нийтийн амралтын өдөр тохиож байна

    Жил бүрийн гуравдугаар сарын 8-нд Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тохиодог билээ. 1992 онд батлагдсан Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулиар энэ өдөр бүх нийтээр амрахаар зохицуулсан. Энэ жилийн хувьд эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр Пүрэв гараг буюу ажлын өдөр тохиож байгаа учир бүх нийтээр амарна.

  • 5 March

    УБТЗ:Ямар ч нэгжлэг, баривчилгаа болоогүй

    Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэг, түүний удирдлагын нэр төр, алдар хүндийг гутаан доромжлох зорилготой гүжир гүтгэлэг сүүлийн хэдэн өдрүүдэд улам гаарлаа. Энэхүү гүжир гүтгэлгийн компанит ажлыг зохион байгуулагчид “УБТЗ” ХНН урд өмнө байгаагүй амжилт гаргаж, түүний удирдлагын нэр хүнд өсөхийн хирээр улам бүр атаархан хорсож, ямарч хамаагүй аргаар нэр төр, алдар хүндийг нь гутаан доромжлох гэж улайран зүтгэж …