“Цензургүй яриа” нэвтрүүлэгт яруу найрагч Ц. Хулан оролцоно

Сэтгүүлч Л.Мөнхбаясгалангийн “Цензургүй” яриа нэвтрүүлгийн өнөө оройн ээлжит зочноор Монгол Улсын Ерөнхийлөгчийн соёл, шашин хариуцсан зөвлөх, яруу найрагч Ц. Хулан оролцохоор болжээ.

Энэ тухайд Л.Мөнхбаясгалан өөрийн цахим хуудаснаа “Ц.Хулан ахайтан Цензургүй ярианы ээлжит зочноор уригдлаа. Зоргоороо хээрийн салхи шиг, дүрэлзсэн гал мэт энэ авхай Монгол Улсын Ерөнхийлөгчийн соёл, шашин хариуцсан зөвлөхөөр томилогдоод багагүй хугацаа өнгөрлөө. Түүний ажил хэрэг хийгээд ХСҮТ д амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс заслыг дэмжиж амжилттай гүйцэтгэсэн сайн санааны үйлс, мөдхөн болох “Хулангийн үдэш” яруу найргийг үдэшлэг гээд ярилцах сэдэв өргөн. Түүний час хийсэн шулуухан үг, цангинасан дуу хоолойг нэгэнтээ сонсох цаг болжээ. 2018 оны 3 р сарын 5 ны өдрийн даваа гаригийн 21.00 цагт С1 ТВ гээр уулзацгаая” гэж бичжээ.

 

Санал болгох мэдээ

“Дансаа бүү ашиглуул” аяныг эхлүүллээ

Монголбанк, Цагдаагийн ерөнхий газар, Монголын банкны холбоо хамтран залилах, мөнгө угаах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, …