Улаанбаатар-Эрхүү чиглэлийн хурдан галт тэрэгний анхны аялал

Аян замын тэмдэглэл

            Сүрлэг цуглаан, урлагийн тоглолт, энд тэнд тачигнах гэрэл зургаар үдүүлсэн галт тэрэг маань Улаанбаатараас Эрхүү хотыг чиглэн хөдөллөө. Энэ чиглэлдээ анхны “хурдан” галт тэрэг учир анхдагч зорчигчид гэх нэртэй болоод ээж бид 2 нэг купейнд тухлаад авлаа. Хурдан нэрэндээ таарсан хурднаар зургаахан цаг түчигнээд Зүүнхараа Дархан хотуудыг алгассаар Сэлэнгэд 21:30-д очлоо. Эелдэг зөөлөн харьцаатай хилийн шалган нэвтрүүлэх ах эгчдээ шалгуулаад паспорт дээрээ “нэвтрэв” гэсэн дардас даруулаад эх орныхоо алтан хилийн босгыг алхаад Наушки хотын вокзал дээр 23:40 гэхэд очлоо. Тэр үеэс эхлэн надад харь нутаг, харь хэл, харь аялга бүгд солигдож нэг л өөр мэдрэмж бий боллоо.

Өглөө сэрэхэд Байгаль нуурын эргээр явж байлаа. Ар араасаа хөөцөлдөх давалгаа, захгүй хөхрөн цайвартах их ус, гоо үзэсгэлэнгээ нуух мэт захаа дагасан их манан, Сибирийн жихүүн амьсгаа хөвхөлзсөн их ой шугуйг харж явсаар 15:00 цаг гэхэд Эрхүүд очлоо. Орой нь бид “Модный Квартал” буюу монголоор жуулчдын гудамжаар зугаацлаа. Бүх үйлчилгээ нь төрөлжсөн энэ гудамж онцгой сонин. “Самолёт” гэдэг нэгэн ресторан бий. Гол зорилго нь үйлчлүүлэгч хүмүүст нэг хотоос нөгөө хот уруу нисэх үеийн бүх зүйлийг багтааж яг л нисэж буй мэт мэдрэмжийг өгдөг. Цааш явтал амьд шар айраг үйлдвэрээс амталж уух боломжтой зоогийн газар бий. Эндхийн бүх зүйл дотоод засал үйлчилгээ нь сэтгэл ханамжийг 100 хувь байлгахад оршино. Бага зэрэг түүх сөхвөл урьд нь энэ гудамж эртний баячуудын хороолол маягийн юм байжээ. Хувьсгал, цаг хугацааны эрхээр байшин ч муудаж, нэгэн амбан захирагчийн шийдвэрээр тэдгээр барилгуудыг буулгаж яг тэр загвараар нь барих болжээ. Асар өндөр өртөг агуулсан энэ төслийг иргэд мэдээж таатай хүлээж аваагүй, эсэргүүцэж бухимдсан байна. Тэглээ гээд больчихсонгүй, зүтгэсээр байгаад бариулж гэнэ. Гэтэл хамгийн анхны ашиг нь аялагчид энэ зүг хошуурч эхэлжээ. Оросын удирдагчдын алсын хараа гэж!!! Дараа өдөр нь бид  Александр III хааны хөшөөнд очлоо. Тэр нэгэн цагт Халх Монгол манжид дагаар орсон үед урд зүгээс аюул ирж Сибирийг алдаж магадгүй байдал үүссэнийг мэдэрсэн тэр их хаан Транссибирийн төмөр замын эхлэлийг тавиулсан байдаг. Эхэн үедээ ард иргэд хүчтэй эсэргүүцэж өлсгөлөн нүүрлэж ордны дотор хуйвилдаан гарч энд тэнд бослого хөдөлгөөн өрнөсөн боловч цэргийн хүчээр дарж эсэргүүцсэн хэнийг ч болов бууд гэсэн хатуу диктатураар зангидаж энэхүү төмөр замыг бариулжээ. Амьд байх хугацаандаа тэр хаан маш олон халдлагад өртсөн боловч төрийн зүтгэлтний алсын хараагаар энэ агуу бүтээн байгуулалтыг бий болгосных нь төлөө Эрхүүд ирсэн хүн болгон энэ их хааны хөшөөнд залбиран мөргөдөг ажээ. Маргааш нь бид нутгийн захиргааны байр буюу амбан захирагчийн ордны дэргэд байх мөнхийн галыг үзлээ. Эх орны дайны ялалтад зориулж ОХУ-ын хот болгонд ийм өнө мөнхийн гал бадамладаг байна. Цааш хайрын гүүрээр гараад Ангар мөрний эрэг дээр орших тавцан дээр зогсоод мөнхийн хайраа зангидан цоожилсон олон цоожуудыг үзлээ. Цаана нь Эрхүүг үндэслэгч (Основатель Иркутска)-ийн хөшөө байлаа. Миний ойлгосноор бол Монголчуудыг хөөж Эрхүү хотыг үндэслэсэн

“товарищ” гэж ойлголоо. Энэ жил Эрхүү хот 356 жилийн ойгоо тэмдэглэсэн болой. Манжуудын өвөг Зүрчидийг Монголчууд XIII зуунд анх харьяандаа оруулсан бол 1636 онд Өвөрмонголын ноёдууд Манжийн хааныг Монголын хаан гэж өргөмжлөн 1691 онд болсон Долнуурын чуулганаас Манжид бүрэн дагаар орсон гунигтай  түүх байдаг. Түүх түүхээрээ үлддэг.

Угсаатны зүйн “Тальцы” ордон-музей, Эрхүүгээс 68 км-т орших “Листвянка” амралт зугаалгын газарт зочлуулсан аялалын багийн ахлагч М.Баярмагнай ах, Эрхүүгийн төмөр замын Никита ах болон Звездинский гудамжны “Гостевой дом” буудлын сайхан сэтгэлт Таня эгч болон Говьсүмбэр аймгийн засаг даргын орлогч н.Мандуул, Эрхүү дэх Ерөнхий Консул Л.Амарсанаа гуай нарт “маш баярлалаа, амжилт” гэж хэлэх нь зүйд нийцэж ёсонд тохирно. Төмөр замын нийт хамт олонд шинэ мянганы 18 дах оны баярын мэд дэвшүүлье. Ийм сайхан аялалд эрмэлзэл дүүрэн сэтгэгдэлтэйгээр аялах боломж олгосон Улаанбаатар Төмөр Замын гол удирдлагууд болон хүний нөөцийн албаны Уранцэцэг нарт чин сэтгэлээсээ талархал илэрхийлж байна.

“2017 оны шилдэг сурагч”, Монголын радиогийн Сэлэнгэ

аймаг дахь өсвөрийн сурвалжлагч Т.Баасаннямаа

 

Санал болгох мэдээ

Ногоон автобусны “нэрээр“ төсвийн хөрөнгийг завшигсдад хуулийн хатуу хариуцлага хүлээлгэе

  Ногоон автобусны хэрэг явдал дэлхийн дэвжээнд нэгэнт гарлаа. Энэ бол Монгол улсад бусармаг үйл …