Monthly Archives: May 2018

May, 2018

  • 1 May

    Хүүхдээ хичээлд нь хэрхэн дуртай болгох вэ?

    Зарим хүүхдүүд сургуульд явах эсвэл гэрийн даалгавар хийх дургүй болж хүмүүждэг. Энэ нь тэдний буруу биш бөгөөд эцэг эхчүүд хүүхдээ бага ангид байхаас нь загнаж, гэрийн даалгаврыг нь шийтгэл мэт хийлгүүлснээс болдог байна. Тиймээс та бага насны хүүхдийг багаас нь хичээлд дур сонирхолтой болгохыг хүсвэл доорх зөвлөгөөг уншаарай. 1. Яагаад хичээл хийх ёстойг ойлгуулах Тухайн хичээл бидэнд ямар хэрэгтэйг мэдэхгүй …

  • 1 May

    АТМ машинаас мөнгө авахдаа анхаарах зүйлс

    Өнөө цагт хүн бүхэн л кредит карт эзэмшиж, аюулгүй байдлаа эрхэмлэх болжээ. Гэвч кредит картаа ашиглаж, АТМ (Automated teller machine) буюу бэлэн мөнгөний машинаас мөнгө авах нь дансны хувийн нууцлал алдагдах, бэлэн мөнгөний эрсдэлд оруулах аюултай ажээ. 1. Карт уншигчийг шалгах: Бэлэн мөнгөний машины карт уншигч нь цаад банкиндаа картны бүх мэдээллийг илгээж байдаг. Тиймээс та үүнийг нэг шалгахад гэмгүй. …

  • 1 May

    Тавдугаар сарын өрнийн зурхай

    ХОНЬ Ажил хэрэг, мөнгө санхүү: Энэ сард та шинэ ажил, бизнес эхлүүлэх зэргээр завгүй байх төдийгүй хариуцлага нэмэгдэнэ. Залхуурах, ажлаа хойш тавих нь таны амжилтад саад болно гэдгийг анхаараарай. Таны өмнө олон боломж нээлттэй байна. Санхүүгийн байдал сайн байна. Тиймээс хэрэгцээтэй худалдан авалтаа хийж, хөрөнгө оруулалт татаж чадна. Хайр дурлал, гэр бүл: Романтик, хайр дурлалын cap ирж байна. Гэр бүлтэй хүмүүс хөнгөн …

  • 1 May

    МУИС-ийн номын сангийн бүтээн байгуулалтад Төрийн гэрэгэ хүртээнэ

    Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд шинэ жишиг болж, олон улсын стандартыг ханган, улс орныхоо хөгжлийн илэрхийлэл, өрсөлдөх чадварын нэрийн хуудас болон үнэлэгдсэн дэд бүтэц, үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, газар тариалан, аялал жуучлал ба бизнесийн шинэ чиглэлийн онцгой бүтээн байгуулалтад Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Үндэсний бүтээн байгуулалтын дээд шагнал-Төрийн гэрэгэ” шагнал олгодог юм. 2018 оны “Үндэсний бүтээн байгуулалтын дээд шагнал-Төрийн …

  • 1 May

    “Найрамдал”-аар хөглөгдсөн авьяастнууд тоглолт болно

    Олон Улсын Хүүхдийн “Найрамдал” Цогцолборын үүсэн байгуулагдсаны 40 жилийн ой энэ жил  тохиож  байна. Ойн хүрээнд “Найрамдал”-аар хөглөгдсөн авьяастнууд тоглолтыг зохион байгуулагдах гэж байна. Тоглолт энэ сарын 6-ны өдөр 15:00 цагаас  UB Place-ийн концертын их танхимд болох юм. Тоглолтод Олон Улсын Хүүхдийн “Найрамдал” Цогцолборын амрагчид дундаас олон арван авьяастнууд төрөн гарсан бөгөөд бүлгийн удирдагч багш нарын хамт бүлгийн удирдагч, амрагчдын нэгдсэн тоглолтод оролцох юм. …

  • 1 May

    Хянах самбар дээр асдаг анхааруулах гэрлийн тайлбар

    Хянах самбар дээр ассан гэрлийн өнгөөр анхаарах, яаралтай шалгуулах, хэвийн зэргийг мэдэж болдог. Жишээ нь ногоон гэрлүүд хэвийн үйл ажиллагааг илэрхийлдэг бол шар нь анхааруулах, улаан нь нэн яаралтай шалгуулах хэрэгтэйг сануулдаг. Check Engine Хөдөлгүүрийн электрон удирдлагын системд догол гарсан. Энэ тохиолдолд компьютер оношилгоонд оруулаарай. Anti-Lock Brake System Тоормосны ABS системд гэмтэл гарсан үед асна.Энэ үед компьютер оношилгоонд оруулж, гэмтлийн …

  • 1 May

    Д.Нямсамбуу: Хорвоог танихын хэрээр хүнд зөв хандлага тогтоно

    “Бид бүхэн зөвд итгэж түүнээсээ таашаал авч сурснаар амгалан, тайван амьдралыг өөртөө бий болгоно” хэмээн Жавзандамба хутагт төвийн багш, гавж Д.Нямсамбуу бидэнд өгсөн ярилцлагынхаа үеэр ярьсан юм. Нийгмийн энэ их стресс, бухимдлаас өөрийгөө хамгаалснаар өөртөө болон бусдад сайн сайхнаар нөлөөлж болох тухай бидний ярилцлага өрнөлөө. Товч, тодорхой ярилцаж уншигч олонд хэрэгтэй, амьдралдаа хэрэгжүүлж болохуйц мэдээлэл өгөхийг зорьсон энэхүү ярилцлагыг Юнител …

  • 1 May

    С.Баярцогт, Б.Ариунсан, Б.Бямбасайхан нарыг үргэлжлүүлэн хорих эсэхийг өнөөдөр шийдвэрлэнэ

    Сангийн сайд асан С.Баярцогт, Татварын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Б.Ариунсан, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Бямбасайхан нарыг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс тус бүр нэг сар цагдан хорих шийдвэрийг /2018.04.02/-ны өдөр гаргасан.Тэднийг цагдан хорих хугацаа  өнөөдөр дуусч байгаа  бөгөөд урьдчилан хоригдсон гурав хоногийг тооцож оруулжээ. Тэгвэл өнөөдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд С.Баярцогт, Б.Бямбасайхан нарын …

  • 1 May

    “Ээжийн дайсан-2” киноны дууны клип цацагдаж эхэллээ

    Энэ сарын 11-нд нээлтээ хийх “Ээжийн дайсан-2” киноны дуу  болох “Хайртай гэж хэлээч” дууны клип  өчигдөр цацагдаж эхэллээ. Тус киноны дууг Киви хамтлагийн ахлагч Д.Уламбаяр дуулжээ.    

  • 1 May

    Өнөөдөр гурван дүүрэгт цахилгааны хязгаарлалт хийгдэнэ

    Өнөөдөр буюу 2018 оны тавдугаар сарын 1-ний Мягмар гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. СҮХБААТАР ДҮҮРЭГ 13:30-14:30 цагт: 9, 11-р хороо Алтайн 1-8, 15-р гудамж, Ай моторс, Соёолж, Саяар ХХК-ууд болон эдгээрийн ойр орчмоор, иргэн Мягмарсүрэн, Энхмаа, Тогтохжаргал, Үүрийнтуяа, 14:30-15:30 цагт: 9-р хороо 77, 78, 80, Алтайн 12-р байр, Монтед констракшн, …

  • 1 May

    Матрын орд: Аз авчрах болно

    ХОНЬ (3/21-4/19) Таатай үйл явдлууд тохиолдож таныг аз жаргалтай бүтээлч байхад нөлөөлнө. Бизнесийн асуудлаа хойшлуулаад байсан бол өнөөдөр гайхалтай боломжууд гарч ирэх болно. Таны сайхан төрх дур булаам байдал бусдын сэтгэлийг татах болно. Бизнесийн харилцаа тогтоох нь ирээдүйд ашигтай байх болно. Өөрийгөө сэргээхийг хүсвэл найзуудтайгаа ярьж зөвлөлд. Тэд танд хэрэгтэй зөвлөгөөг өгөх болно. Та магадгүй гэр орноо тохижуулж өөрчлөхийг хүсч …

  • 1 May

    Хоёр хар мэнгэтэй харагчин могой өдөр

    Өнөөдөр аргын тооллын 2018 оны тавдугаар сарын нэгэн. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Хаврын адаг улаан луу сарын 16. Ангараг гараг. Хонгорцог одтой, хоёр хар мэнгэтэй харагчин могой өдөр.                           Барилдлага: Арвидах Шүтэн барилдлага: Нэр өнгө Суудал: Шороо Хонгорцог одтой, харагчин могой өдөр. Өдрийн наран 5 цаг 37 минутад мандан, 20 цаг 03 минутад …

  • 1 May

    Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан

    Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр нутгийн зүүн өмнөд хэсгээр хур тунадас нойтон цас орж, салхи шуургатай байхыг анхааруулж байна. 2018 оны 04 дүгээр сарын 30-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг. Төв болон зүүн аймгуудын нутгийн өмнөд, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр хур тунадас нойтон цас орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи нутгийн өмнөд …