Monthly Archives: May 2018

May, 2018

  • 25 May

    Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал эрхэлсэн агентлаг байгуулна

    УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өргөн барилаа. Төсөлд “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай” Монгол Улсын Их Хурлын 2016 оны долдугаар сарын 21-ний өдрийн 12 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвч”-д өөрчлөлт оруулж, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын эрхлэх асуудлын …

  • 25 May

    Өнөөдрийн өрнийн зурхай

    ХОНЬ (3/21-4/19) Одоогийн оддын байрлал таныг мөрийтэй тоглоомын эсрэг байж, хий дэмий мөнгө үрэх хэрэггүй гэдгийг илтгэнэ. Хэрэв хамтрагч тань төсөв орлогоо хэтрүүлж, хамтарсан санхүүгээ хязгаарлаж эхэлж байгаа бол үүнд оролцон зогсоох хэрэгтэй. Харин ямар ч сургалтын курс байсан таны ажлын үр чадварыг тэлж өргөжүүлэх ба үүнд үрж байгаа төгрөг бүхэн үнэ цэнэтэй байна. Мөрдөгчийн зан чанараа ашиглаж ямар нэгэн …

  • 25 May

    Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрхтэн хурц болно

    Өнөөдөр аргын тооллын 2018 оны тавдугаар сарын 25. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Зуны тэргүүн улаагчин могой сарын 11. Сугар гараг. Тугчин одтой, таван шар мэнгэтэй, улаагчин могой өдөр.                           Барилдлага: Үл тохирох  Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй Суудал: Шороо Өдрийн наран 5 цаг 04 минутад мандан, 20 цаг 34 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, …

  • 25 May

    Улаанбаатарт өдөртөө 23-25 хэм дулаан байна

    2018 оны тавдугаар сарын 25-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн хойд хэсгээр хур тунадас, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр …

  • 24 May

    Дуучин Тэмпогийн шинэ уран бүтээл “EX CALLING”

    25-р суваг телевизийн “Mакing The Band” нэвтрүүлгээс  төрөн гарсан “Mixx” хамтлагийн ахлагч  Тэмпо буюу Б.Болдбаатарын “EX CALLING” дууны клип өчигдрөөс эхлэн /2018.05.23/ цацагдаж эхэлжээ.  

  • 24 May

    С. Жавхлан: Монгол Улс 27 жил өлсөж байна

    Улсын Их хурлын чуулганы үдээс хойших хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнийн  өргөн мэдүүлсэн Ардчилсан хувьсгалын анхдагчдад төрөөс тусламж, хөнгөлөлт үзүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Тус хуулийн төслийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан УИХ-ын гишүүн С.Жавхлан байр сууриа илэрхийллээ. Тэрбээр” Хувьсгал гэж яриад байгааг би ойлгохгүй байна. Монгол Улс 27 жил өлсөж байна. Өлсөж эхэлсэн одоо ч хэвээр үргэлжилж байна.  Ардчилсан хувьсал биш  үймээн …

  • 24 May

    Ц.Нямдорж, Ч.Хүрэлбаатар нарыг огцруулах үндэслэл байхгүй

    УИХ дахь Ардчилсан намын бүлгээс Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нарт хариуцлага тооцох, огцруулах шаардлага хүргүүлсэн билээ. Тэгвэл Ерөнхий сайд У.Хүрэлсүх  тус шаардлагын хариуг өгсөн байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Улсын Их Хуралд дахь Ардчилсан намын бүлэгт ирүүлсэн хариуг бүрэн эхээр хүргэж байна. Албан бичигт дурдсан Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Эрчим хүчний сайдаар ажиллаж байхдаа өөрийн ах …

  • 24 May

    Гэрээсээ төөрсөн эмэгтэйг хайж байна

    Нийслэлийн Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороонд оршин суух хаягтай Т.Болормаа нь 2018 оны тавдугаар сарын 6-ны өдөр гэрээсээ гарч яваад  сураггүй болжээ. Иймд уг эмэгтэйг улсын хэмжээнд эрэн сурвалжилж байна. Т.Болормаа нь 35 настай, оюуны хөнгөн хомсдолтой учир төөрч орон гэрээ олохгүй байх эрсдэлтэй гэнэ. Хэрэв түүнийг харсан, тааралдсан тохиолдолд цагдаагийн байгууллагын 102 дугаарын утас, Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн хэлтсийн …

  • 24 May

    Д. Лүндээжанцан: Хал үзсэн хашир хуульчид ҮХЦ-д баймаар байна

    Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн гишүүдийг томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэж Б.Буяндэлгэр, Г.Туулхүү, Ш.Солонго, Ц.Нанзаддорж нарын хүмүүсийг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр тус тус томиллоо. УИХ-ын гишүүд шинээр томилогдсон Үндсэн хуулийн гишүүдэд хандаж өөрсдийн байр сууриа илэрхийллээ. УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан: Хал үзсэн хашир хуульчид Цэцэд баймаар байна. Үндсэн хуулийнхаа агуулга заалт бүрийг мэддэг, мөн чанарыг нь ойлгодог, …

  • 24 May

    Фото: Үзэсгэлэнт Вьетнам

    Гэрэл зурагчин Орсолия Каранц  Вьетнам улсад аялж байх үедээ тухайн улсын умар хэсэгт амьдарч буй  иргэдийн амьдралыг гэрэл зургийн хальснаа буулгажээ. Тэрбээр” Вьетнам улс миний зүрх  сэтгэлд  онцгой байр суурь эзэлдэг. Би Вьетнамын умард хэсгээр аялж, тухайн улсын иргэдийн  амгалан тайван байдал, аж ахуйн амьдралыг  баримтжуулсан” гэж бичжээ. Цагаан будааны талбай Бороо Ширэнгэн ой  

  • 24 May

    ҮХЦ-ийн гишүүдийг томиллоо

    УИХ-ын чуулганы өнөөдрийн  нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн гишүүдийг томилох, чөлөөлөх асуудлыг хэлэлцэж Б.Буяндэлгэрийг хуралдаанд оролцсон гишүүдийн 98.4 хувийн  саналаар, Г.Туулхүүг   98.4 хувийн  саналаар, Ш.Солонгыг  93.3 хувийн саналаар, Ц.Нанзаддоржийг  96.4 хувийн саналаар Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр тус тус томиллоо. Б.Буяндэлгэр 1960 онд төрсөн. 1984 онд ЗХУ-ын Эрхүү хотын Улсын их сургуулийг төгссөн, хуульч мэргэжилтэй. 1990-1992 онд БНМАУ-ын Ардын Их Хурлын депутат, 1991-1993 онд Дорнод …

  • 24 May

    Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын тоглолтыг Н.Наранбаатар найруулна

    Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хурал болж, Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ойн баяр наадмыг зохион байгуулахад шаардагдах төсвийн төсөл, нээлт, хаалт, төрийн хүндэтгэлийн концертын найруулагчийг сонгон шалгаруулалтын талаар хэлэлцлээ. Баяр наадам зохион байгуулах төсвийн төслийг хэлэлцэн дэмжээд Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулахаар тогтлоо. Урлаг, соёлын арга хэмжээг зохион байгуулах салбар хорооноос …

  • 24 May

    Б.Жагзмаа “Мiss Mongolia 2018 ” тэмцээнд өрсөлдөж байна

    “Mongolians next top model” тэмцээний оролцогч 18 настай Б.Жагзмаа аль хэдийн моделийн карьераа эхлүүлжээ. Б.Жагзмаа арван жилийн ширээнээс салаагүй ч охин секси дүр төрх бүтээсэн нь сошиал хэрэглэгчдийн эгдүүцлийг хүргэж хатуухан шүүмжлэлд өртөж байсан цаг үе саяхан. Тэгвэл тэрээр “Мисс Монголиа” холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Мiss Mongolia 2018” тэмцээний шилдэг 19 гоо бүсгүйчүүдийн нэгээр шалгарчээ. Тус тэмцээнд …

  • 24 May

    “Мисс Монголиа 2018” тэмцээний шилдэг оролцогчид

    “Мисс Монголиа” холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Монголын гоо бүсгүйг шалгаруулах “Мисс Монголиа” тэмцээний энэ жилийн анхан шатны шалгаруулалтууд амжилттай зохион байгуулагдаж шилдэг 19 оролцогчид тодорлоо. “Мисс Монголиа” тэмцээнд оролцож буй миссүүд “Мисс оюунлаг”, “Мисс авьяас”, “Мисс спорт”, “Мисс бикини”, “Мисс модель” “Мисс фото” зэрэг миссд өрсөлдөнө. “Мисс Монголиа” тэмцээний тэргүүн мисс ирэх сард тодруулна. “Mисс монголиа 2018” …

  • 24 May

    Ж. Бямбасүрэн Лхоце хайрханыг эзэлжээ

    Уулын спортын мастер Ж. Бямбасүрэн энэ сарын 16-ны өдөр дэлхийн дээвэр  гэгдэх Эверестэд гарсан билээ. Тэгвэл энэ сарын 22-ны өдөр Улаанбаатарын цагаар 09:36 цагт дэлхийн дөрөв  дахь өндөр уул Лхоце хайрханы 8516м оргилыг эзэлжээ. Лхоце уул нь өмнөд хэсгээрээ Эвересттэй холбогддог бөгөөд Түвд –Хятадын хил дээр оршдог аж. Монголын уулчдаас 2013 онд ОУХМ Л.Баярсайхан найм хоногийн зайтай дэлхийн 14 дэх оргил Шишапангма (8027 м), зургаа дахь оргил Чи Оюу-д (8188 м) …