Monthly Archives: May 2018

May, 2018

  • 10 May

    Энэ зун амины орон сууц барихаар төлөвлөж байгаа бол мэргэжлийн хүний зөвлөгөөг хүргэе

    Эх сурвалж: Барилга.мн Дулааны улирал ирж, хаа сайгүй бүтээн байгуулалтын ажил өрнөж эхлээд буй энэ үед амины орон сууц барих үндсэн дарааллын дагуу хамгийн чухал шаардлагатай ажилбарууд болон хийцлэлүүдийн талаарх зөвлөгөөг Барилгын инженер Ө.Содбаатарын хамт бэлтгэн хүргэж байна. Өөрийн төсөөлөл ба мэргэжилтний туслалцаа Өөрийн хэрэгцээ шаардлагадаа нийцсэн хэмжээ загвар бүхий амины орон сууцаа төсөөлөн бодож, болж өгвөл цаасан дээр буулгаад …

  • 10 May

    Хүүхдийг сургуульд орохоос нь өмнө уншуулж бичүүлж сургах нь зөв үү?

    Уншуулж бичүүлж сургах Түрүүлээд уншуулаад сургачихъя байз! Ирэх намар хүүхэд нь сургуульд элсэн суралцах гэж буй эцэг эхчүүдийн толгойд “Үсэг нүдлүүлдэг юм билүү”, “Хүүхдээ бэлтгэлд явуулъя байз” гэх мэт бодол эргэлдэж байгаа болов уу. Жил бүрийн 9 дүгээр сарын 1-нд бяцхан багачууд маань эрдэм ном сурах хүслээр дүүрэн сургуульд ирж, анхны багштайгаа учирч А үсгийн ацаг таньж эхэлдэг билээ. Судалгаанаас …

  • 10 May

    С.Баяр, Ч.Сайханбилэг нарын цагдан хорих хугацааг цуцалж, хилийн хориг тавьлаа

    Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс ерөнхий сайд асан С.Баярыг суллаж, хилийн хориг тавих шийдвэр гаргажээ. Мөн ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг суллах шийдвэр гаргасан байна. Түүнд мөн хилийн хориг тавьжээ. Уг нь прокурорын зүгээс тэдэнд дахин нэг сар цагдан хорих арга хэмжээ авч өгнө үү хэмээн шүүхэд хандаад байсан юм. Гэхдээ шүүх тэднийг хорихгүйгээр шалгаж болно гэж үзсэн бололтой …

  • 10 May

    С.Зоригийн аллагыг илрүүлэх ээлжит “жүжиг”

    Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Г.ЖАМЪЯН С.Зоригийг хөнөөсөн хэргийн захиалагч, гүйцэтгэгчдийг 18 жил эрж хайгаад, гүйцэтгэгч хэмээн гурван хүнд Эрүүгийн хуулийн дээд хэмжээ оноон хорьчихоод байгаа. Гэтэл захиалагч байдаггүй. Хамгийн сүүлд нөгөөх С.Зоригийн гэргий Б.Булганыг яллагдагчаар татлаа гээд таг чиг болсон. Гэхдээ Б.Булганыг хорьж саатуулаагүй, дураар нь явуулж байгаа гэсэн. Өдөр тутмын хэдэн сонин “С.Зоригийн аллагыг зохион байгуулсан гэж Б.Булганыг …

  • 10 May

    Үндсэн хуулиар олгогдсон амьд явах эрх хаана байна вэ?

    Монгол Улсын Үндсэн хуулийн 10 дугаар зүйл, 10.2-т  “Эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй” гэж заасан байгаа. Гэвч бидний энэ эрх алхам тутамд зөрчигдсөөр байна. Энгийн нэг жишээг татахад, бидний ууж буй усыг дамжуулдаг хоолойны байж байгаа царай энэ. Ийм хоолойгоор дамжиж ирсэн усыг цаашид хэдэн жил ундандаа хэрэглэх вэ. Алийн болгон ус цэвэршүүлэгч хэрэглэх …

  • 10 May

    Хавайн халуун лавын урсгал хэдэн долоо хоногоор үргэлжилж болзошгүй

    Хавайн арлуудын хамгийн том арал дээрх Килауеэ галт уул дэлбэрч, халуун лавын урсгал одоо ч татрахгүй аюул заналхийлсээр байна. Өнгөрсөн пүрэв гариг болсон дэлбэрэлтийн улмаас арал дээр 10 гаруй хагарал, ан цав үүсч, үүнээс халуун лав оргилон гарч, орчин тойрноо сүйтгэж байна. Зарим тохиолдолд халуун лавын өндөр 70 мерт хүрч оргилсон тухай мэргэжилтнүүд мэдээлжээ. Халуун лав урсгал есөн орон сууц, …

  • 10 May

    Малайзчууд 61 жил төр барьсан эрх баригчдыг буулгаж, сөрөг хүчинд итгэл хүлээлгэлээ

    Одоогоос 4-5 жилийн өмнө надад Малайзын сонгуулийг ажиглах боломж олдсон юм. 60 гаруй жил тасралтгүй эрх барьсан нам авлигад идэгдэж, төрийн бүтэц зохион байгуулалт нь үндсэндээ мафийн тогтолцоонд шилжсэн байв. Сүүлийн жилүүдэд явагдсан олон сонгуулиудад эрх баригч нам үргэлж луйвар, булхайгаар ялж байв. Манайхны царцаа гэж нэрлэдэг сонгогчдыг өөр тойрогт зөөж санал өгүүлдэг явдал хил хязгаараа давж хөрш Индонезийн иргэдийг …

  • 10 May

    Мянганы сорилтын корпорацийн санхүүжилтээр Улаанбаатар хотын усан хангамжийг сайжруулна

       Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо өнөөдөр (2018.05.09) үдээс хойш хуралдаж, хоёр асуудал хэлэлцлээ. Байнгын хорооны хуралдаанаар эхлээд Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр нарын санаачлан боловсруулж өргөн мэдүүлсэн “Цахим бодлогын түр хороо” байгуулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл-ийн эцсийн хэлэлцүүлгийг хийхээр төлөвлөсөн байсан ч гишүүдийн саналаар түр хойшлуулав. Учир нь уг тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг чуулганы нэгдсэн …

  • 10 May

    ТЕГ сэтгүүлчдийг тагнаж, чагнасан асуудлаар Ц.Нямдорж сайдаас тайлбар авсан гэв

    Сэтгүүлчдийг тагнаж, чагнасан хэрэгт Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж татагдаж, улмаар Тагнуулын Ерөнхий газарт очиж байцаалт өгсөн тухай эх сурвалж мэдээлж байна. Нийслэлийн прокурорын газраас “Цагдаагийн байгууллагын нэр бүхий албан тушаалтнууд гүйцэтгэх ажлын хууль тогтоомжийг зөрчиж нэр бүхий сэтгүүлч, хувь хүний нууцад халдсан гэх асуудлыг Тагнуулын ерөнхий газрын мөрдөн шалгах хэлтсээс шалгаж, холбогдох албан тушаалтнуудад Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар …

  • 10 May

    М.Чинсанаа: Бүх нийтээр мод тарих үндэсний өдрөөр гурван  газарт мод тарихаар төлөвлөсөн

    Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр энэ сарын 12-ны бямба гаригт болно. Энэ өдөртэй холбоотой асуудлаар Нийслэлийн Байгаль орчны газрын Ойн хэлтсийн дарга М.Чинсанаагаас дараах зүйлийг тодрууллаа. -Бүх нийтээр мод тарих үндэсний өдрийг энэ жил хэзээ зохион байгуулах вэ? -Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр энэ сарын 12-ны бямба гаригт болно. Энэхүү арга хэмжээг 2010 оноос уламжлал болгон зохион байгуулж ирсэн. Нийслэлийн Засаг даргын …

  • 10 May

    Д.Сумъяа, М. Уранцэцэг нар дэлхийн чансааг дахин тэргүүлэв

    Олон улсын жүдо бөхийн холбооноос жүдочдын шинэчлэгдсэн чансааг гаргалаа. Уг чансаагаар манай эмэгтэй жүдочид дэлхийд тэргүүлэгч гэдгээ дахин харууллаа. Эмэгтэйчүүдийн 48 кг-д дэлхийн аварга М.Уранцэцэг, 57 кг-д олимпийн мөнгөн медальт, дэлхийн аварга Д.Сумъяа нар жиндээ тэргүүлжээ. Хөдөлмөрийн баатар Д.Сумъяа жиндээ 6911 оноогоор тэргүүлсэн хэвээр байгаа бол түүний ард Японы тамирчин Цукаса Ёшида 5460 оноогоор удаалсан байна. Мөн түүний хувьд эмэгтэй жүдочдыг өндөр …

  • 10 May

    Ерөнхийлөгч Х.Баттулга Элчин сайдыг эгүүлэн татах, томилох саналаа УИХ-д хүргүүлжээ

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Монгол Улсын Их хурлын дарга М.Энхболдод Элчин сайдыг эгүүлэн татах, томилох асуудлаар зөвшилцөх тухай саналаа хүргүүллээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зөвшилцөх саналд: Монгол Улсаас Шведийн Вант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мэндсайханы Энхсайханыг эгүүлэн татаж, Шведийн Вант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Очирын Энхцэцэгийг томилох, Их Британи, Умард Ирландын …

  • 10 May

    Өнөөдөр долоон дүүрэгт цахилгааны хязгаарлалт хийгдэнэ

    Өнөөдөр буюу 2018 оны тавдугаар сарын 10-ны Пүрэв гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. СҮХБААТАР ДҮҮРЭГ 11:00-16:00 цагт: 4-р хороо 40-50 мянгатын 15, 15А, Б, 18, 20, 21, 28, 36-38, 40, 42, 44-53, 53А, 53Б, 65-69, 77-р байрууд, 45-р сургууль, 149-р цэцэрлэг, Монгол шуудан 44-р салбар, Өндөр буянт холдинг, Меторо трейд, …

  • 10 May

    С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг үргэлжлүүлэн хорих эсэхийг өнөөдөр шийдвэрлэнэ

    Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ болон Дубайн гэрээний асуудлаар Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг Чингэлтэй  дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс тус бүр нэг сар цагдан хорих шийдвэрийг /2018.04.12/-ны өдөр гаргасан юм. Тэднийг цагдан хорих хугацаа өнөөдөр дуусч буй бөгөөд урьдчилан хоригдсон хоёр  хоногийг тооцож оруулжээ. Тэгвэл өнөөдөр  Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд С.Баяр, Ч.Сайханбилэг нарын хорих хугацааг сунгах эсвэл суллах эсэхийг шийдэх шүүх хурал Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд …

  • 10 May

    Загасны орд: Эрч хүчтэй, сэтгэл догдлуулсан өдөр байх болно

    ХОНЬ (3/21-4/19) Харин өнөөдрийн эерэг хандлага тань бусадтай хэл амаа олоход гайгүй болгож өгнө. Таны анхаарал гэртээ хандсан байх ба гэртээ засвар хийх хүсэл тань таныг дэлгүүр рүү худалдан авалт хийлгэхээр явуулна. Гэхдээ мөнгө дэмий зарцуулахаар хэтэрхий өнгө үзэмжтэй зүйл их байгаа тул болгоомжтой бай. Таны гэр бүлийн харилцаа сайн байгаа учраас шийдэж чадахгүй байгаа асуудлаа хэрхэн зохицуулах талаар ярилц. …