Малайзчууд 61 жил төр барьсан эрх баригчдыг буулгаж, сөрөг хүчинд итгэл хүлээлгэлээ

Одоогоос 4-5 жилийн өмнө надад Малайзын сонгуулийг ажиглах боломж олдсон юм. 60 гаруй жил тасралтгүй эрх барьсан нам авлигад идэгдэж, төрийн бүтэц зохион байгуулалт нь үндсэндээ мафийн тогтолцоонд шилжсэн байв.

Сүүлийн жилүүдэд явагдсан олон сонгуулиудад эрх баригч нам үргэлж луйвар, булхайгаар ялж байв. Манайхны царцаа гэж нэрлэдэг сонгогчдыг өөр тойрогт зөөж санал өгүүлдэг явдал хил хязгаараа давж хөрш Индонезийн иргэдийг зөөж авчирч санал өгүүлдэг хэмжээнд хүрч ялзарсан байв.

Ийм царцааны тоо зарим жил саяаар тоологдож байсан гэдэг. Сөрөг хүчний намуудад сонгуулийн сурталчилгаа хийх боломж маш хомс байсан бөгөөд улс орон даяар зөвхөн эрх баригч хүчний манай шүүхийн логотой төстэй цэнхэр туг бүрхэж байв. Арми, цагдаа, төрийн бүх хүч эрх баригчдын талд үйлчилж, сөрөг хүчний олон зүтгэлтнүүд олон арван жилийн туршид эрх баригчдын хавчлага мөрдлөг дор үйл ажиллагаа явуулж байлаа. Куала-Лумпураас буцахдаа би онцын чухал шаардлага гарахгүй бол энэ улсад дахин ирэхгүй гэж бодож байж билээ.

Гэвч бүх зүйл өөрчлөгджээ. Малайзад бурангуй эрх баригчдаа эсэргүүцсэн ард олны тэмцэл ялалтанд хүрчээ. 61 жил тогтсон дарангуйлал нуран унаж, сөрөг хүчний эсвэл ялалт байгуулсан байна. Тэд чаджээ. Шударга үнэн заавал ялдаг. Малайзын ард түмэнд баяр хүргэе. 

Эх сурвалж. Г.Ганбат

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …