С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг үргэлжлүүлэн хорих эсэхийг өнөөдөр шийдвэрлэнэ

Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ болон Дубайн гэрээний асуудлаар Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг Чингэлтэй  дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс тус бүр нэг сар цагдан хорих шийдвэрийг /2018.04.12/-ны өдөр гаргасан юм.

Тэднийг цагдан хорих хугацаа өнөөдөр дуусч буй бөгөөд урьдчилан хоригдсон хоёр  хоногийг тооцож оруулжээ.

Тэгвэл өнөөдөр  Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд С.Баяр, Ч.Сайханбилэг нарын хорих хугацааг сунгах эсвэл суллах эсэхийг шийдэх шүүх хурал Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болохоор товлогдсон байна.

 

Санал болгох мэдээ

Байнгын хорооны дарга М.Мандхай Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурал (СОР17)-ын бэлтгэл ажлын явцтай танилцлаа

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга М.Мандхай 2026 оны 08 дугаар сарын …