Monthly Archives: May 2018

May, 2018

  • 11 May

    Уул, усанд нар хөөрсөн хойно очдог учиртай

    Нарыг хаанаас ч тоссон адил, алтан нар хаа ч алагчлалгүй мандаж, ачлал буянаа хайрладаг. Харин уул, усандаа очъё гэвэл үүр, шөнийн зааг, үдшийн бүрийгээр биш нар өндөрт хөөрсөн цагаар очих нь зөв. Хайрхан уулын оройд гарч биш хормой бэлээс нь хүндэтгэн тосож ивээлийг нь хүртдэг юм шүү. Сааль сүү, цайныхаа дээжтэй, арвай будаагаа өргөж, хамгийн гол нь өгөөмөр хайр, өргөх …

  • 11 May

    “Ахлах тогоочийн заавраар” шоунд Д.Баттөмөр, А.Хишигдалай нар өрсөлдөнө

    NTV телевизийн “Ахлах тогоочийн заавраар” шоуны хоёр дахь цувралын дөрөв дахь дугаарт  “Мөрөөдлийн театр”-ын жүжигчин СТА  Д.Баттөмөр,  дуучин А. Хишигдалайтай хамт өрсөлджээ. Улаан багын ахлах тогооч Б.Ариунбилэг, туслах тогооч А. Хишигдалай, Цэнхэр багын ахлах тогооч Ж.Саруулбулга, туслах тогооч Д.Баттөмөрийн  багуудын  хэний  баг  нь ялагчаар тодрохыг  5 сарын 13-ны ням гарагийн 18:30 цагаас харах л үлдээ. “Ахлах тогоочийн заавраар” шоуны хоёрдугаар цувралын гурав дахь  дугаарт СУИС-ийн төгөлдөр хуурын багш О.Сарантуяа, Нийслэлийн Гэрлэх ёслолын …

  • 11 May

    Оюутолгойгоос татвар авахаа больчихвол яасан юм бэ, угаасаа ямар төлөх биш

    Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй хувь хүн, албан байгууллага хэн ч бай татвар төлөх л учиртай. Гэтэл хууль ёсны дагуу татвар төлөхөөс зайлсхийж, Татварын ерөнхий газраас тавьсан актыг үргэлж эсэргүүцэж, гомдоллож байдаг нэгэн том эрх, дархтай байгууллага Монгол Улсад үйл ажиллагаа явуулаад удаж байна. Энэ бол Оюутолгой юм. Татварын байгууллагаас тус компанид 150 сая ам.долларын татварын акт тавьсан. Гэвч …

  • 11 May

    Маргааш бүх нүх нийтээрээ мод тарих өдөр

    Мод тарих үндэсний өдөр зарлах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг 2010 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдөр гарсан байдаг. Зарлигт дурдсанаар: Жил бүрийн 5, 10 дугаар сарын хоёр дахь долоо хоногийн “Бямба” гарагийг бүх нийтээр мод тарих үндэсний өдөр болгож зарласан бөгөөд энэ өдөр маргааш буюу 2018 оны тавдугаар сарын 11-ний өдөр тохиож байна. Дээрх зарлиг гарснаас хойш буюу 2010-2017 оны …

  • 11 May

    Хийжүүлсэн ундаа уухаа хэзээ болих вэ?

    «КОКА-КОЛА» НЬ  90% ХИЙЖҮҮЛСЭН УСНААС ТОГТОХ БА МӨН ШИНГЭРҮҮЛСЭН САХАР, ФОСФОРЫН ХҮЧИЛ БА КОФЕИНООС БҮРДЭНЭ. ХАРИН 1 ОРЧИМ ХУВИЙГ НЬ “МЕРХАНДИЗ-7” ХЭМЭЭХ НУУЦЛАГ БОДИС ЭЗЭЛДЭГ ГЭЖ ҮЗДЭГ.  ТҮҮНД АГУУЛАГДАЖ БУЙ БОДИСУУД ТОДОРХОЙ ХЭМЖЭЭГЭЭР ЭРҮҮЛ МЭНДЭД ЭРСДЭЛ ҮҮСГЭДЭГ. 1.Нүүрс хүчлийн хий нь ходоод гэдэсний замыг цочроодог байна. Ходоод ба улаан хоолойн хоорондох хавхлагыг сулруулснаар ходоодонд агуулагдаж буй зүйлс буцаж улаан хоолойд …

  • 11 May

    Хөгшрөлтийг түргэсгэдэг муу зуршлууд

    Бидний өдөр тутмын зуршлууд хөгшрөх үйл явцыг түргэсгэдгийг судалгаагаар тогтоожээ. Хөдөлгөөнгүй удаан суух Удаан хугацааны туршид хөдөлгөөнгүй суух нь өвчин үүсэх эрсдэлийг бий болгодог. Тухайлбал зүрх судасны өвчлөлд өртөх эрсдлийг 64 хувиар нэмэгдүүлдэг байна. Мөн  хүзүү хөших, толгой өвдөх, даралт ихсэх, өтгөн хатах шалтгаан болдог байна.  Хөдөлгөөнгүй удаан сууснаар цусны эргэлт жигд бус болж, арьсны уян хатан чанар алдагддаг байна. …

  • 11 May

    Л. Мөнхбаясгалан: Эрчүүд минь эх орон чинь эгэл жирийн аав хүнээр дутаж байна

    Найруулагч, жүжигчин Г.Эрдэнэбилэг, Б.Баатар нарын хамтран найруулсан, бодит явдлаас сэдэвлэн бүтээсэн “Яллагч” уран сайхны кино энэ сарын 3-нээс эхлэн үзэгчдийн хүртээл болж эхэллээ. Яллагч” киноны эсрэг дүрд УДЭТ-ийн жүжигчин С.Болд-Эрдэнэ, гол дүрд УДБЭТ-ын гоцлол бүжигчин, балетчин Г.Маргад-Эрдэнэ, Г.Эрдэнэбилэг болон бусад дүрүүдэд жүжигчин Э.Тодгэрэл, Ц.Алдармаа, О.Оюун, Д.Мөнхзул, Ш.Доржсүрэн нар тогложээ. “Яллагч” уран сайхны кино нь найруулагч Г.Эрдэнэбилэгийн бие даасан гурав дахь …

  • 11 May

    Ц. Тэмүүлэн: Амьдралд дахиж ийм боломж олдохгүй гээд “Яг түүн шиг” шоунд оролцохоор шийдсэн

    Боловсрол телевизээс зохион байгуулдаг “Яг түүн шиг 2018” шоу энэ сарын 6-наас үзэгчдэд хүрч  эхлэлээ. Гурав дахь жилдээ зохиогдож байгаа уг шоуны оролцогч, “A-sound” хамтлагийн ахлагч, дуучин Ц.Тэмүүлэнтэй ярилцлаа. -“Яг түүн шиг” шоунд оролцох санал тавихад танд ямар сэтгэгдэл төрсөн бэ? -Эхлээд шууд “Тийм, үгүй” гэж хэлэхэд хэцүү байсан. Эргэлзээтэй. Тэгээд гэр бүлийнхэн болон найз нөхдөөсөө асууж, зөвлөлдсөн. Тэдний маань …

  • 11 May

    “Гэгээн Муза” 14 дэх удаагийн наадмын шилдгүүд Ням гаригт тодорно

    “Гэгээн Муза” 14 дэх удаагийн олон улсын театрын наадмын  шагнал гардуулах ёслолын ажиллагаа энэ сарын 13-нд  Улсын Драмын Эрдмийн Театрт  болно. 14 дэх удаагийн олон улсын театрын наадамд “Хүүхэд оролцооны бүтээл” “Драмын жүжгийн төрөл”, “Хөгжимт жүжгийн төрөл”, “Хүүхдийн жүжгийн төрөл”, “Нэг хүний жүжгийн төрөл”-өөр зохион байгуулагдаж байгаа юм. Наадамд Монгол, ОХУ, Коссова, Хонконг, БНХАУ-ын ӨМӨЗО, АНУ, Аргентин, Украйн улсын уран бүтээлчид болон зочин шүүгчид …

  • 11 May

    “Voice Mongolia”шоу нэвтрүүлгийн youtube сувгийн хандалт 70 саяд хүрлээ

    Дөрвөн  сарын турш үзэгчдийг дуу хөгжмийн ертөнцөөр аялуулж монголын урлагийн салбарт шинээр мэндлэх шилдэг дуу хоолойны эзнийг хайж буй “Voice Mongolia” шоу нэвтрүүлгийн youtube сувгийн хандалт хэдийнээ 70 сая хол давжээ. Шоуны шууд дамжуулагдах тоглолт 4-р сарын 28-аас эхэлсэн бол өнгөрсөн долоо хоногт шигшээ 32 оролцогчийн шууд тоглолтууд дууссан билээ. Харин энэ амралтын өдрүүдээр дөрвөн шүүгчийн шигшээ оролцогчид зөвхөн монгол …

  • 11 May

    Монгол бичгэн гэрлэн чимэглэлийг хотын төвд байршуулна

    Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өчигдрийн хурлаар Монгол хэл, Үндэсний бичгийг “Гэрлэн чимэглэл, зар сурталчилгааны байгууламж, хөшөө баримал”-аар дамжуулан сурталчлах, танин мэдүүлэх талаар хэлэлцсэн байна. Төлөвлөж буй ажлын тухай УБЗАА-ны Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтсийн мэргэжилтэн М.Гансэлэм зөвлөлийн гишүүдэд танилцуулжээ. Үндэсний хэл, бичгийг сурталчлах ажлын хүрээнд гурван үндсэн ажлыг зохион байгуулан ажиллаж байгаа юм байна. Үүнд Улсын их дэлгүүрийн баруун зүүн …

  • 11 May

    Өнөөдөр таван дүүрэгт цахилгааны хязгаарлалт хийгдэнэ

    Өнөөдөр буюу 2018 оны тавдугаар сарын 10-ны Баасан гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ 11:00-16:00 цагт: 2, 4, 5-р хороо Цэргийн хотхон, Сансар хороолол, Монелийн задгай, АОС, Өлгий, Их засаг, Алтан Өлгий, Глоб 32-р байр, Нийслэлийн хэсэгчилсэн инженерийн хангамж болон эдгээрийн ойр орчмоор СҮХБААТАР ДҮҮРЭГ 11:00-16:00 цагт: 6-р хороо …

  • 11 May

    Хамтатгах орд: Амьдралын эрч хүч доогуур түвшинд байна

    ХОНЬ (3/21-4/19) Өөрийн нөхөрсөг зан болоод харилцааны ур ухаанаараа хүмүүсийг татах болно. Ерөнхий төсөв төлөвлөгөө итгэл дүүрэн байхаас гадна та сайн ашигтай ажиллах болно. Санхүүгийн асуудлаас болж найзуудаараа ажилд тань туслах танд таалагдах болно. Нэг хаалга хаагдахад нөгөөх нь нээгддэг нь жам учир шийдээгүй асуудлаа нэг мөр шийдэх хамгийн чухал цаг үе. ҮХЭР (4/20-5/20) Сэтгэл санаа өөрчлөгдөн, элдэв зүйл толгойд …

  • 11 May

    Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал үргэлжид ирнэ

    Өнөөдөр аргын тооллын 2018 оны тавдугаар сарын 11. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Хаврын адаг улаан луу сарын 26. Сугар гараг. Могойг хүлэгч одтой, нэг цагаан мэнгэтэй, харагчин туулай өдөр.                           Барилдлага: Идэр Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй  Суудал: Огторгуй Өдрийн наран 5 цаг 22 минутад мандан, 20 цаг 17 минутад жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ …

  • 11 May

    Улаанбаатарт өдөртөө 16 хэм дулаан

    Малчид, ард иргэдэд анхааралд: Өнөөдөр нутгийн зүүн хагаст салхи шуургатай байх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 2018 оны 05 дугаар сарын 11-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Төвийн аймгуудын нутгаар үүлэрхэг. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи …