Monthly Archives: May 2018

May, 2018

  • 10 May

    Үс шинээр үргээлгэх буюу засуулахад нүд бүрэлзэн улайна

    Өнөөдөр аргын тооллын 2018 оны тавдугаар сарын 10. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Хаврын адаг улаан луу сарын 25. Бархасвадь гараг. 24 одтой, хоёр хар мэнгэтэй, хар бар өдөр.                           Барилдлага: Хүчин төгсөх Шүтэн барилдлага: Сэрэхүй  Суудал: Төмөр Өдрийн наран 5 цаг 24 минутад мандан, 20 цаг 16 минутад жаргана. Тухайн өдөр морь жилтнээ …

  • 10 May

    Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан

    Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, бусад нутгаар цаг агаар тогтуун дулаарна. 2018 оны 05 дугаар сарын 10-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлшинэ. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бага зэргийн бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи баруун аймгуудын …

  • 9 May

    Нүүрэнд чинь батга гараад салахгүй байна уу

    Хавар болохоор охид хөвгүүдийн нүүрээр батга их гарч эхэлдэг. Шалтгаан нь ганцхан арьсны сүв бөглөрч байгаа хэрэг. Хүндэрвэл батга нь хатги болдог. Хавар болохоор батга гардаг шалтгаан нь өвөл идсэн хүнсний гай гарч эхэлж байгаа юм. Учир нь өвлийн цагаар хүмүүс савласан лаазалсан жимс ногоо нөөшилсөн мах хөлдөөсөн хүнс ихээр хэрэглэдэг. Удаан хадгалсан хуучин хүнсний элдэв хог хор арьсны сүвийг …

  • 9 May

    С.Амарсайхан: Нийслэлд хэрэгжиж буй төсөл хөтөлбөрүүдийг  эзэнтэй болгох ёстой 

    НИТХ–ын Тэргүүлэгчдийн  үдээс хойшхи хуралдаанаар Нийслэлийн өмчид хөрөнгө бүртгэн авах, Нийслэлийн өмчөөс хөрөнгө хасах, Алтан-Өлгийн оршуулгын газрын хамгаалалтын бүсийн талбайн хэмжээг өөрчлөх, НИТХ–ын ээлжит хуралдаан зарлах зэрэг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Нийслэлийн өмчид хөрөнгө бүртгэн авах, өмчийн бүртгэлээс хасах барилга объектын мэдээллийг Нийслэлийн өмчийн  харилцааны газрын дарга Ч.Однасан хүргэлээ.  Баянзүрх дүүрэгт байршилтай 2, Сонгинохайрхан дүүрэгт байршилтай  2, Чингэлтэй дүүрэгт байрших  3, нийт 7  зөөврийн ус түгээх байр /Зөөврийн худаг/  болон Монгол …

  • 9 May

    Та юунаас болж ядаргаанд ордог вэ?

    Америкийн нэгдсэн улсын Хофингтоны шуудан сонинд ядрах шалтгааныг тайлбарлан бичжээ. Судлаачид ядрахыг д дараах таван зүйлээс шалтгаалдаг болохыг тогтоожээ. Үүнд : 1.Ус уухгүй байх Хүний биед ус маш чухал. Хэрвээ ус уухгүй байвал цусны эргэлт удааширч, бодисын солилцоо явагдахгүйн улмаас амархан ядрахад хүргэдэг байна. Өдөрт дунджаар биеийнхээ хэмжээнээс хамаарч хоёр литр усыг зайлшгүй уух ёстой. 2.Эмх замбараагүй орчинд ажиллах Эмх …

  • 9 May

    Сурагчдаас төлбөр хураамж, хандив авахыг хориглолоо

    Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа Нийслэлийн Боловсролын газар болон 21 аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын дарга нарт ойрын хугацаанд анхаарах зарим асуудлын талаар чиглэл хүргүүлжээ. Үүнд, төгсөлтийн үйл ажиллагааг эцэг, эх асран хамгаалагч, багш нартаа суралцагч өөрийн сурсан эрдэм, авьяасаа тайлагнах, боловсролын баримт бичиг гардуулах ёслол болгон тэмдэглэн өнгөрүүлэх, ой хээрийн түймэр болон аливаа болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх …

  • 9 May

    УИХ дахь Ёс зүйн дэд хорооны даргаар С.Бямбацогт сонгогдов

    УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын Ёс зүйн дэд хорооны даргыг сонгох тухай асуудал хэлэлцлээ. Тус дэд хорооны дарга байсан УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар сонгогдон ажиллаж байгаа. Тиймээс дэд хорооны даргыг шинээр сонгох шаардлагатай болсон байна. Байнгын хорооны дарга Д.Дүндээжанцан тус дэд хорооны даргад УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэнг нэр дэвшүүлсэн бол УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа тус …

  • 9 May

    Ц.Нямдорж: Б.Булганы “салаавч” С.Зоригийн хэрэгт ямар хамаа байсан юм

    Сэтгүүлч Л.Мөнхбаясгалангийн “Цензургүй яриа” нэвтрүүлэгт  С.Зоригийн хэргийг мөрдөн байцаах ажлын хэсгийн ахлагч, Улсын ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбат оролцож  хэрэгтэй холбогдох зарим баримтыг дэлгэсэн юм. Тэгвэл өнөөдөр Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж  Г.Эрдэнэбатын хийсэн мэдээлэлд хариу тайлбар хийв. Тэрээр” “Цензургүй яриа”-г би бүтэн үзсэн. Энэхүү нэвтрүүлгийн үзээд их л  харамссан. Би чинь дээр үеийн төв прокуроруудын хажууд байж арван жил хэрэгт уншсан прокурор хүн шүү дээ. С. Зоригийн хэрэг …

  • 9 May

    Х.Баттулга: Монгол, Оросын хамтын ажиллагаанд шинэ хуудас нээнэ гэдэгт итгэлтэй байна

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путинд Ерөнхийлөгчийн тангаргаа өргөж, үүрэгт ажилдаа орж буйтай нь холбогдуулан баяр хүргэж захидал илгээлээ. ЗАХИДАЛД: “Эрхэм хүндэт Владимир Владимирович, Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөж, үүрэгт ажилдаа орж буйтай холбогдуулан Танд чин сэтгэлийн баяр хүргэе. Та Ерөнхийлөгчөөр ажиллах хугацаанд Оросын ард түмнээс Танд үзүүлсэн өндөр итгэлийг дааж, эх орныхоо нийгэм, …

  • 9 May

    “Боловсролыг шинэчлэх” зөвлөгөөн Ховд их сургууль дээр явагдана

    Энэ сарын 10-аас 14-ны өдрүүдэд БОЛОВСРОЛЫН ШИНЭЧЛЭЛ-БАГШИЙН ХӨГЖИЛ” сэдэвт бүс нутгийн их, дээд сургуулиуд, эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдийн онол практикийн бага хурал Ховд аймагт зохион байгуулагдана. Баруун бүсийн ууган их сургууль, Ховд их сургуулийг түшиглэн зохион байгуулж буй энэ хурлыг анх 2008 онд Ховд их сургуулийн 30 жилийн ойгоор тус сургуулийн эрдэмтэн багш нар санаачлан “Баруун бүсийн мэргэжлийн боловсролын тулгамдсан асуудлууд” …

  • 9 May

    Си Зиньпиний өрсөлдөгч бүх насаараа хоригдох ял сонслоо

    БНХАУ-ын дарга Си Зиньпиний залгамж халааг авч дараагийн удирдагч болох өндөр магадлалтай хүмүүсийн нэгээр нэрлэгдэж байсан Сунь Чжэнцай авлига авсан хэрэгт буруутгагдан бүх насаараа хоригдох ял авсан байна. Мягмар гарагт болсон шүүх хурлын үеэр тэрээр ялын тогтоолыг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлээд давж заалдахгүй гэдгээ мэдэгджээ. Тэрээр 2002-2017 оны хооронд хэд хэдэн удирдах албан тушаал гүйцэтгэх хугацаандаа нийт 170 сая юань …

  • 9 May

    Сагсан бөмбөгийн холбоо нэгдэх ёстой

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэргэдэх Иргэний танхимд өнөөдөр “Спорт ба эрүүл монгол үндэстэн” сэдэвт хэлэлцүүлэг боллоо. Хэлэлцүүлэгт, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний хөгжил, нийгмийн бодлого хариуцсан зөвлөх Д.Үүрийнтуяа болон биеийн тамир, спортын төрийн болон төрийн бус байгууллагын төлөөллүүд, тамирчин, дасгалжуулагч, иргэдийн төлөөлөгчид оролцов. Хэлэлцүүлгийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга нээж: Та бүхэнд өглөөний мэнд хүргэе. Монгол Улс …

  • 9 May

    Зайсан толгой дахь Зөвлөлтийн дайчдын хөшөөнд цэцэг өргөлөө

    Өнөөдөр аугаа их ялалтын баярын 73 жилийн ойн өдөр.Хүн төрөлхтөн хор уршгийг нь хэзээ ч үл мартах аймшигт дайны утаагаар дэлхийг нөмөрч, 71 сая хүний халуун амийг авч одсон Дэлхийн хоёрдугаар дайн Европын бүс нутагт дуусч фашист Герман шударга ёсны төлөө тэмцэгч олон улсын эв нэгдлийн хүчний өмнө үг дуугүй бууж өгсөн түүхт өдөр. Ялалтын түүхт ойн өдөр Батлан хамгаалахын …

  • 9 May

    Х.Баттулга: Байгалийн баялгаас ард иргэдэд ногдол ашиг тараах хуулийн төсөл УИХ-д өргөн барина

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2018 оны тавдугаар сарын 1-ний өдөр “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга У.Бямбасүрэн, Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Ганхуяг тэргүүтэй тус компанийн удирдлагуудыг хүлээн авч уулзсан билээ. Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Эрдэнэс-Тавантолгой” ХК-иас иргэдэд ногдол ашиг хуваарилах асуудлаар компанийн удирдлагуудыг санаачилгатай ажиллахыг шаардаж, долоо хоногийн хугацаанд иргэдэд ногдол ашиг хуваарилах асуудлаар хувилбар гаргаж өөрт нь …

  • 9 May

    Баянхонгор аймагт 960 хүүхдийн сургууль барих төсвийг 2019 оны төсөвт суулгахаар боллоо

    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Баянхонгор аймагт ажиллах үеэрээ Засгийн газраас хэрэгжvvлж байгаа малын өвчнөөс урьдчилан сэргийлэх жилийн арга хэмжээний нээлтийг  хийв. Аймгийн Засаг дарга “Манай аймагт хүрэлцэн ирсэн Ерөнхий сайд, Засгийн газрын гишvvдэд нийт иргэдийнхээ өмнөөс талархаж байна, малын өвчлөлөөс урьдчилан сэргийлэх ажлыг Засгийн газрын бодлого, ажил арга хэмжээ болгож байгаад баярлалаа, Засгийн газрын бvхий л бодлого, зорилтыг манай аймаг …