“Боловсролыг шинэчлэх” зөвлөгөөн Ховд их сургууль дээр явагдана

Энэ сарын 10-аас 14-ны өдрүүдэд БОЛОВСРОЛЫН ШИНЭЧЛЭЛ-БАГШИЙН ХӨГЖИЛ” сэдэвт бүс нутгийн их, дээд сургуулиуд, эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдийн онол практикийн бага хурал Ховд аймагт зохион байгуулагдана. Баруун бүсийн ууган их сургууль, Ховд их сургуулийг түшиглэн зохион байгуулж буй энэ хурлыг анх 2008 онд Ховд их сургуулийн 30 жилийн ойгоор тус сургуулийн эрдэмтэн багш нар санаачлан “Баруун бүсийн мэргэжлийн боловсролын тулгамдсан асуудлууд” сэдэвт анхдугаар хурлыг мөн Ховд аймагт зохион байгуулжээ.

Уг хурлын талаар зохион байгуулагчдаас тодруулбал “энэ үйл ажиллагаа жил ирэх тусам цар хүрээгээ тэлж, бүсийн сургуулиудаар зогсохгүй Монгол улс дахь орон нутгийн бүх их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагууд хамрагдах болсон. Өдгөө зургаа дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд энэ удаад БСШУСЯ, Дээд боловсролын шинэчлэл төсөл, Ховд их сургууль хамтран зохион байгуулж, Монголын Их, Дээд Сургуулиудын консерциум, БМИҮЗ, мөн бүсийн зөвлөлүүд, орон нутгийн төр захиргааны байгууллагууд оролцож, хамтран ажиллана гэсэн юм.

Хурлаар багшийн хөгжил, дээд боловсролын сургалт, эрдэм шинжилгээний үйл ажиллагаа явуулахад тулгамдаж буй асуудал, ололт амжилт, хүндрэл бэрхшээлийн талаар зөвлөлдөж, харилцан туршлага солилцож, хэлэлцүүлэг өрнүүлэх юм байна.

Ингэснээр орон нутгийн дээд боловсролын байгууллагуудын үйл ажиллагаанд багшийн хөгжлийн чиглэлээр сайн туршлага, арга зүй нэвтэрч, боловсролын чанар дээшилнэ хэмээн зохион байгуулагчид үзэж байна.

 

Санал болгох мэдээ

Увс:“Улбар шар” түвшинд шилжүүлсэн хугацааг сунгалаа

Коронавируст /Ковид-19/-ын цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх зорилгоор Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж Төрийн болон …