Баянхонгор аймагт 960 хүүхдийн сургууль барих төсвийг 2019 оны төсөвт суулгахаар боллоо

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Баянхонгор аймагт ажиллах үеэрээ Засгийн газраас хэрэгжvvлж байгаа малын өвчнөөс урьдчилан сэргийлэх жилийн арга хэмжээний нээлтийг  хийв.

Аймгийн Засаг дарга “Манай аймагт хүрэлцэн ирсэн Ерөнхий сайд, Засгийн газрын гишvvдэд нийт иргэдийнхээ өмнөөс талархаж байна, малын өвчлөлөөс урьдчилан сэргийлэх ажлыг Засгийн газрын бодлого, ажил арга хэмжээ болгож байгаад баярлалаа, Засгийн газрын бvхий л бодлого, зорилтыг манай аймаг хэрэгжүүлж ажиллахад хичээх болно. Мөн манай аймаг ХАА, МАА-н салбарыг голчлон хөгжүүлж ажиллана” гэв.

Засгийн газраас тус аймагт иж бvрэн трактор, гар трактор, хонь, ямаа хяргах төхөөрөмж, малын вакцин, хvн эмнэлгийн хоёр автомашин гардуулав.

Мөн Ерөнхий сайд У.Хүрэлсүх Баянхонгор ажиллахдаа дараах асуудлуудыг шийдвэрлэлээ.

1. Мах боловсруулах үйлдвэр барина

2. Дулааны цахилгаан станц барина.

3.”Номуундалай” 960 хүүхдийн сургуулийн барилгын ажлыг эхлүүлнэ. Нийт 9 тэрбум төгрөг шаардлагатайгаас 2019 оны төсөвт эхний хэсгийг суулгахаар боллоо.

4. Амбулатори барина.

5. 50 ортой хүүхдийн эмнэлэг энэ онд барина.

6. Хүүхдийн ордон барих асуудлыг Засаг дарга төсөв дээрээ зохицуулалт хийх гэж чиглэл өглөө. 2018 онд 36 тэрбум төгрөгөөр 24 ажил хийгдэнэ.

Ерөнхий сайд өнөөдөр Говь-Алтай аймагт ажиллана.

 

Санал болгох мэдээ

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 42 сая мод тарьж ургуулж, 63 сая тарьц, суулгацын нөөц бүрдүүлжээ

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хэрэгжилт, Бүх нийтээр мод тарих өдөр, цаашид хийх ажлын талаар Ерөнхийлөгчийн …