Monthly Archives: May 2018

May, 2018

  • 9 May

    Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх дэд хөтөлбөрийг дэмжлээ

    НИТХ-ын Тэргүүлэгчдийн  ээлжит хуралдаанаар НЗДТГ-аас хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилтийн талаарх танилцуулга сонсгол, Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх дэд хөтөлбөр батлах, Нийслэлийн өмчид хөрөнгө бүртгэн авах, Нийслэлийн өмчөөс хөрөнгө хасах, Алтан-Өлгийн оршуулгын газрын хамгаалалтын бүсийн талбайн хэмжээг өөрчлөх, НИТХ-ын ээлжит хуралдаан зарлах  зэрэг асуудлыг хэлэлцлээ. НИТХ–ын 9 тэргүүлэгчээс 7 тэргүүлэгчийн ирцтэйгээр хуралдаан эхэллээ.  Хурлын эхэнд НЗДТГ–аас хэрэгжүүлж байгаа хөгжлийн албан ёсны хамтын ажиллагааны …

  • 9 May

    Дуучин  Г.Эрдэнэчимэг “Энкэр ээж минь” дууг халимаг хэлээр дуулжээ

    Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан дуучин Г.Эрдэнэчимэг ээжүүддээ зориулан Халимгийн хөгжмийн зохиолч Аркадий Манджиевийн “Энкэр ээж минь” дууг халимаг хэлээр дуулжээ. Энэхүү дууныхаа клипээр Халимаг ард түмний ахуй соёлыг харуулахыг зорьжээ.      

  • 9 May

    Фото: Мет Гала-гийн улаан хивсний ёслолыг чимсэн бүсгүйчүүд

    Нью Йоркийн  Метрополитен музейд зориулж хандив цуглуулах Met Gala-2018 үдшийн арга хэмжээ  энэ сарын 7-ны өдөр зохион байгуулагдлаа. Тус арга хэмжээнд оролцохоор хүрэлцэн ирсэн зочид Метрополитений музейгээс өгсөн сэдвийн дагуу хувцаслаж ирдэг уламжлалтай ба энэ жилийн сэдэв “Бурханлиг бие: Мода болон Католик төсөөлөл” юм. Дуучин Рианна, Рита Ора, Кэти Перри, Лана Дел Рэй жүжигчин Кэйт Босуорт, Фрэнсис МакДорманд, Сара Жессика Паркер …

  • 9 May

    С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг үргэлжлүүлэн хорих эсэхийг маргааш шийдвэрлэнэ

    Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ болон Дубайн гэрээний асуудлаар Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг Чингэлтэй  дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс тус бүр нэг сар цагдан хорих шийдвэрийг /2018.04.12/-ны өдөр гаргасан юм. Тэднийг цагдан хорих хугацаа маргааш дуусч буй бөгөөд урьдчилан хоригдсон хоёр  хоногийг тооцож оруулжээ. Тэгвэл маргааш Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд С.Баяр, Ч.Сайханбилэг нарын хорих хугацааг сунгах эсвэл суллах эсэхийг шийдэх шүүх хурал Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд …

  • 9 May

    Л.Балхжав: Яруу эгшиглэнт морин хуур Монголоос эхтэйг тамгалж үлдээх нь бидний зорилго байлаа

    UBS телевизийн ээлжит бүтээл “ГОВИЙН ДОМОГ” уран сайхны кино яг одоо кино сонирхогчдын анхаарлыг татаж байна. Аялгуут хуурын домгийг их говийн шаргалтсан нутагт амилуулсан шинэ уран бүтээлийнх нь тухай Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч, морин хуурч Л.Балхжавтай ярилцлаа. Тэрбээр тус киноны ерөнхий продюсер, хөгжмийн зохиолчоор ажилласан билээ. -“Говийн домог” кино үзэгчдийг байлдан дагуулж байна. Сэтгэгдлүүдийг цахим ертөнцөөс харахад үзэгчид …

  • 9 May

    НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан эхэллээ

    НИТХ-ын Тэргүүлэгчид яг одоо НЗДТГ-ын А зааланд хуралдаж байна. Хуралдааны эхэнд Алтан-Өлгийн оршуулгын газрын хамгаалалтын бүсийн талбайн хэмжээг өөрчлөх тухай асуудлыг НИТХ-ын төлөөлөгч Н.Баярмөнх тэргүүлэгчид танилцууллаа. Өнөөдрийн хуралдаанаар: -Нийслэлд хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилтийн талаарх мэдээлэл, -Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх дэд хөтөлбөр батлах тухай, -Нийслэлийн өмчид хөрөнгө бүртгэн авах тухай Баянгол дүүргийн 9,10 дугаар хороог дамнан баригдсан …

  • 9 May

    Дуучин Ш.Хүрэлбаатарын “Сурагч насны дурсамж” цомог тун удахгүй

    Монголын эсрад,поп рок дууны ертөнцөд өөрийн тогтсон хэв маягийг гарган гарч ирж байгаа залуу дуучин Ш.Хүрэлбаатар /ХҮРЭЛЭЭ/ нь анхны бие даасан уран бүтээлийн цомог, тоглолтоо 2017 онд “МИНИЙ ДУРЛАСАН БҮСГҮЙ” нэртэйгээр үзэгч сонсогчдодоо амжилттай толилуулсан билээ.    2018 онд уран бүтээлээ 20-р зууны шүлэг, аялгуу утга төгөлдөр дууны их мастеруудын дуунуудаас сэдэвчлэн сонгож 21-р зууны хүүхэд багачууд, сурагчиддаа хүргэх үүднээс доорх дуунуудыг албан ёсны зөвшөөрөлтэйгөөр шинэчилсэн хөгжмийн найруулга, дуугаралт, …

  • 9 May

    “Цахим орчин дахь хүүхдийн аюулгүй байдал” сэдэвт нийтлэл, нэвтрүүлгийн уралдаан зарлаж байна

    Цахим орчин дахь хүүхдийн аюулгүй байдал сэдэвт нийтлэл, нэвтрүүлгийн уралдааны удирдамж Нийтлэг үндэслэл Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 5.4.4-т заасан зорилт, ХХМТГ, ГБХЗХГ, ХХЗХ-ны даргын 2018 оны 3-р сарын 22-ны өдрийн А/37/А61/А67 тоот тушаалаар байгуулагдсан мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, цахим орчинд  хүүхэд хамгаалах зорилго бүхий ажлын хэсгийн үйл ажиллагааны төлөвлөгөөний 3.6 дахь зорилтыг  тус …

  • 9 May

    В. Путин Д.Медведевийг ерөнхий сайдаар дахин томилох саналаа хүргүүлжээ

    ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний тангараг өргөх ёслол энэ сарын 7-ны өдөр Кремлийн ордонд 17:00 цагт боллоо. Тэрээр өнгөрсөн гуравдугаар сарын 18-ны өдөр явагдсан ОХУ-ын улсын ерөнхийлөгчийн сонгуульд бие даан нэр дэвшиж сонгогчийн олонхийн буюу 77 хувийн хувийн саналыг авч дөрөв дахь удаагаа ерөнхийлөгчөөр сонгогдсон юм. Владимир Путин Кремлийн I корпуст байрлах ажлын өрөөнөөсөө Тангараг өргөх ёслол болох танхим руу алхаж, …

  • 9 May

    “Эх орны дайн”-ы Ялалтын 73 жилийн ойн баяр тохиож байна

    Өнөөдөр Аугаа “Эх орны дайн”-ы Ялалтын 73 жилийн ойн өдөр тохиож байна.  Дэлхийн хоёрдугаар дайн  1939-1945 үргэлжилсэн энэхүү дайн нь дэлхий дахины томоохон зөрчил байсан бөгөөд хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн аймшигт дайн байсан билээ.  Энэхүү дайнд 61 улс орон, дэлхийн хүн амын 80% шахам оролцож, 110 сая гаруй хүн цэргийн албанд татагджээ. Нийт 60-аас илүү сая хүн амь үрэгдсэний ихэнхи нь энгийн иргэд байсан …

  • 9 May

    Бүгдийг фронтод, бүгдийг ялалтын төлөө /түүхэн зургууд/

     БНМАУ-ын нам, төрөөс Зөвлөлтийн улаан армид туслах хөдөлгөөнийг удирдан зохион байгуулсан нь. Үнэн” (Правда) сонинд нийтлэгдсэн БНМАУ-ын 26 дугаар Бага Хуралд БНМАУ-ын Ерөнхий сайд Х.Чойбалсангийн тавьсан \”Германы фашизмтай тэмцсэн фронтод туслах ажлын явц ба манай зорилгын тухай” сэдэвт илтгэл. 1943.03.06. № 55/265/  БНМАУ-ын Маршал Х.Чойбалсан Бэлэглэлийн төв комиссын хурал дээр үг хэлж байгаа нь. 1943 он. Кино, гэрэл зураг, дуу …

  • 8 May

    Энхтайваны гүүрийн зүүн талын нүхэн гарцын хөдөлгөөнийг хаана

    Энхтайваны гүүрийн зүүн талын төмөр зам доогуурх нүхэн гарцын борооны ус зайлуулах шугам, худаг угсрах ажил хийгдэнэ. Энэ ажлын хүрээнд 2018-05-08-ны 23:00 цагаас 2018-05-09-ний өдрийн 06:00 цаг хүртэл нүхэн гарцын хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлана. Авто зам хэрэглэгч Та бүхэн өөр зөм сонгон хөдөлгөөнд оролцоно уу. Борооны ус зайлуулах шугам, худаг угсрах ажлыг Нийслэлийн замын сангийн хөрөнгөөр Геодези, усны барилга байгууламжийн …

  • 8 May

    Ерөнхий сайд Баянхонгор аймгийн Өлзийт сумын малчин Д.Бямбадоржийнд зочиллоо

    Ерөнхий сайдын албан томилолт өнөөдөр Баянхонгор аймагт үргэлжилж байна. Томилолтын бүрэлдэхүүн тус аймгийн Өлзийт сумын Худаг-Уртын 4 дүгээр багийн малчин Д.Бямбадоржийнд зочиллоо. Д.Бямбадоржийн ам бүл хоёулаа, бог, богд нийлсэн 600 гаруй малтай айл аж. Гэрийн эзэн гэргийн хамт алтны уурхайд ажиллаж байгаад долоон жилийн өмнөөс мал аж ахуйн салбарт орж малчин болсон тухайгаа Ерөнхий сайдад хуучлав. Мөн Засгийн газраас малчдыг …

  • 8 May

    ОУВС-гийнхан “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн IV шатны үнэлгээг хийж байна

    ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн дөрөв дэх шатны үнэлгээг хийх ажлын хэсэг Монгол Улсад ажиллаж эхлээд байна. Ажлын хэсэг тавдугаар сарын 2-14-ний өдрүүдэд Монгол Улсад ажиллах бөгөөд энэ үеэр хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, үр дүн, тайлан мэдээлэл, тоон үзүүлэлтүүдэд дүн шинжилгээ хийж, Засгийн газар, Монголбанкны албаны хүмүүстэй уулзалт хийж байна. ОУВС-тай тохиролцсон хөтөлбөрийн дагуу тус сангаас хөтөлбөрийн хэрэгжилтэд улирал тутамд үнэлгээ хийж, …

  • 8 May

    Фото: Владимир Путин ерөнхийлөгчийн тангарагаа өргөлөө

    ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний тангараг өргөх ёслол өчигдөр Кремлийн ордонд 17:00 цагт боллоо. Тэрээр өнгөрсөн гуравдугаар сарын 18-ны өдөр явагдсан ОХУ-ын улсын ерөнхийлөгчийн сонгуульд бие даан нэр дэвшиж  сонгогчийн олонхийн буюу  77 хувийн  хувийн саналыг авч дөрөв дахь удаагаа  ерөнхийлөгчөөр сонгогдсон юм. В.Путин Кремлийн I корпуст байрлах ажлын өрөөнөөсөө Тангараг өргөх ёслол болох танхим руу алхаж, дараа нь автомашинаар хүрсэн юм. Тэрээр Георгиевский, Александровский болон Андреевскийн танхимаар дамжин, тангараг өргөх …