В. Путин Д.Медведевийг ерөнхий сайдаар дахин томилох саналаа хүргүүлжээ

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний тангараг өргөх ёслол энэ сарын 7-ны өдөр Кремлийн ордонд 17:00 цагт боллоо. Тэрээр өнгөрсөн гуравдугаар сарын 18-ны өдөр явагдсан ОХУ-ын улсын ерөнхийлөгчийн сонгуульд бие даан нэр дэвшиж сонгогчийн олонхийн буюу 77 хувийн хувийн саналыг авч дөрөв дахь удаагаа ерөнхийлөгчөөр сонгогдсон юм.

Владимир Путин Кремлийн I корпуст байрлах ажлын өрөөнөөсөө Тангараг өргөх ёслол болох танхим руу алхаж, дараа нь автомашинаар хүрсэн юм. Үүний дараагаар Георгиевский, Александровский болон Андреевскийн танхимаар дамжин, тангараг өргөх ёслолын танхимд ирж, Ерөнхийлөгчийн тангаргаа өргөсөн юм.

Владимир Путин тангараг өргөх ёслолын дараагаар шууд ажилдаа орж Төрийн Думд Дмитрийн Медведевийг дахин ерөнхий сайдаар дахин томилох саналыг хүргүүлжээ.

Санал болгох мэдээ

Хятадын хойд нутагт газрын ховор металлын ордуудыг шинээр илрүүлжээ

Хятадын зүүн хойд нутагт газрын ховор элементүүдийн шинэ ордуудыг нээн илрүүлсэн тухай тус улсын эрдэмтэд …