Си Зиньпиний өрсөлдөгч бүх насаараа хоригдох ял сонслоо

БНХАУ-ын дарга Си Зиньпиний залгамж халааг авч дараагийн удирдагч болох өндөр магадлалтай хүмүүсийн нэгээр нэрлэгдэж байсан Сунь Чжэнцай авлига авсан хэрэгт буруутгагдан бүх насаараа хоригдох ял авсан байна.

Мягмар гарагт болсон шүүх хурлын үеэр тэрээр ялын тогтоолыг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлээд давж заалдахгүй гэдгээ мэдэгджээ. Тэрээр 2002-2017 оны хооронд хэд хэдэн удирдах албан тушаал гүйцэтгэх хугацаандаа нийт 170 сая юань буюу 27 сая ам.долларын авлигыг бэлнээр болон бусад хэлбэрээр авсан гэдгээ өнгөрөгч сард өөрийн биеэр хүлээн зөвшөөрсөн юм. Өдгөө 54 настай Сунь Чжэнцай нь Хятадын эрх баригч Коммунист намын улс төрийн товчооны гишүүнээр ажиллаж байсан бөгөөд ирээдүйд Хятадын төрийг удирдан авч явах өндөр магадлалтай гэж тооцогдож байсан юм.

Санал болгох мэдээ

ОХУ-ын генерал Финал Сарваровын амь насыг хөнөөжээ

Москвад цагын өмнө бөмбөг дэлбэрч, ОХУ-ын Зэвсэгт хүчний Жанжин штабын шуурхай албаны тэргүүн, дэслэгч генерал …