Сэтгүүлч Л.Мөнхбаясгалангийн “Цензургүй яриа” нэвтрүүлэгт С.Зоригийн хэргийг мөрдөн байцаах ажлын хэсгийн ахлагч, Улсын ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбат оролцож хэрэгтэй холбогдох зарим баримтыг дэлгэсэн юм.
Тэгвэл өнөөдөр Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж Г.Эрдэнэбатын хийсэн мэдээлэлд хариу тайлбар хийв.
Тэрээр” “Цензургүй яриа”-г би бүтэн үзсэн. Энэхүү нэвтрүүлгийн үзээд их л харамссан. Би чинь дээр үеийн төв прокуроруудын хажууд байж арван жил хэрэгт уншсан прокурор хүн шүү дээ.
С. Зоригийн хэрэг нууцаасаа гарсны дараа өмгөөлөгчид нь надад өргөдөл ч ирүүлсэн, өөрсдөө уулзсан. Тэд нар надад “Бид их сонин шүүх хуралд суусан. Асар их дарамттай байсан. Шүүх хуралд ороод сууж байхад хойд талд нь хар масктай, буу барьсан тусгайгийнхан зогсож байсан. Ариун цэврийн өрөө рүү дагаж орж байсан. Хэргийг уншаад тэмдэглэл хийхээр тэмдэглэлийг хурааж авч байсан” гэж ярьсан. Одоо хүртэл тэр тэмдэглэлүүд тагнуул дээр хадгалагдаж байгаа. Ийм л байдалтай шүүх хурал болж, мэтгэлцэх зарчим алдагдсан. Б.Булганы “салаавч” С.Зоригийн хэрэгт ямар хамаа байсан юм.
Би энэ хэрэгтэй танилцаагүй, уншаагүй, уншигчгүй. Энийг уншихгүйгээр мэргэжлийн хувьд дүгнэж цэгнэх надад дүүрэн бололцоо байна” гэсэн тайлбарыг өглөө.