Хавайн халуун лавын урсгал хэдэн долоо хоногоор үргэлжилж болзошгүй

Хавайн арлуудын хамгийн том арал дээрх Килауеэ галт уул дэлбэрч, халуун лавын урсгал одоо ч татрахгүй аюул заналхийлсээр байна. Өнгөрсөн пүрэв гариг болсон дэлбэрэлтийн улмаас арал дээр 10 гаруй хагарал, ан цав үүсч, үүнээс халуун лав оргилон гарч, орчин тойрноо сүйтгэж байна. Зарим тохиолдолд халуун лавын өндөр 70 мерт хүрч оргилсон тухай мэргэжилтнүүд мэдээлжээ.

Халуун лав урсгал есөн орон сууц, олон тооны машин техникийг шатааж, сүйрүүлээд байгаа юм. Үүний улмаас 1700 гаруй иргэнийг нүүлгэн шилжүүлжээ. Нутгийн удирдлагууд халуун лав оргилох, ан цав үүсч, урсах явдал хэдэн долоо хоногоор үргэжилж магадгүй гэж анхааруулсан байна. Таамаглаагүй газар ан цав үүссээр байгаа нь нутгийн удирдлагууд болон байгаль орчны мэргэжилтнүүдэд хүндрэл бэрхшээл учруулж байгаа аж.


Санал болгох мэдээ

Фото: Монголын ард түмний сэтгэлд хоногшсон дуутай үдэш

Халхын голын байлдааны ялалтын 85 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Монгол Улсын Цэргийн дуу …