Monthly Archives: May 2018

May, 2018

  • 23 May

    НИТХ-аас Авто замын түгжрэлийг бууруулах, төвлөрлийг сааруулах чиглэлээр тогтоол гаргалаа

    НИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаан өнөөдөр 09:30 цагт 78 хувийн ирцтэйгээр эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар: -Нийслэлийн хүнс, хөдөө аж ахуйн газрын үйл ажиллагааны мэдээлэл, -Нийслэлийн замын түгжрэлийг бууруулах, төвлөрлийг сааруулах талаар авах арга хэмжээний тухай, -Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг өөрчлөн байгуулах тухай /Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ/, -Барилга акталж, нийслэлийн өмчийн бүртгэлээс хасах тухай /Хан-Уул дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэс …

  • 23 May

    Бурхан багшийн Их Дүйчэн өдрийг “Ёс суртахуунаа эрхэмлэе” уриан дор тэмдэглэнэ

    Бурхан багшийн мэндэлсэн өдөр буюу Их Дүйчэн өдөр зуны эхэн сарын шинийн 15-нд тохиодог. Энэ жил Их Дүйчэн өдрийг “Ёс суртахуунаа эрхэмлэе” уриан дор энэ сарын 27, 29-нд тэмдэглэх гэж байгаа талаар МБШТөв Гандантэгчэнлин хийдээс өнөөдөр мэдээлэл хийлээ. Баярын үйл ажиллагааг МБШТөв Гандантэгчэнлин хийд болон бурхан шашны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 20 орчим төрийн бус байгууллага, төвүүд хамтран зохион байгуулахаар …

  • 23 May

    Хятадын Жиансу мужид “Тэнгэрийн нүд” байгууламж сүндэрлэнэ

    Хятадын Жиансу мужийн Шюи хотод “Тэнгэрийн нүд” нэртэй байгууламж барьж, дэлхийн хамгийн шилдэг астрономид суурилсан аялал жуулчлалын төв болгохоор зорьж буй талаар мэдэгдлээ. Жиансу мужийн удирдлагууд Олон улсын одон орон судлалын нийгэмлэгтэй/IPS/ хамтран ажиллахаар болжээ. “Шюи хот, IPS-ийн оддын хотхон” хэмээн нэрлэх энэхүү газар нь 70 метрийн өндөртэй, бөгж хэлбэрийн “Тэнгэрийн нүд” байгууламжтай болох юм. Бүтээн байгуулалтын ажил энэ оны …

  • 23 May

    Япон улс эвдэрсэн гар утсаа олимпийн медаль болгох саналд нэгдлээ

    Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан тэргүүтэй төлөөлөгчид Япон улсын Токио хотод болж буй “Clean city&Clear sky” форумд оролцож байна. Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан тус хотын дарга Юрико Койкегийн байгаль орчноо хамгаалах санаачлагад нэгдэж, мөн нийслэлчүүд, иргэдийг нэгдэхийг уриаллаа. Энэхүү санаачлага нь хэрэглэгдэхгүй, эвдэрсэн хуучин гар утас болон цахилгаан барааг Токиогийн олимпийн медаль хийх …

  • 23 May

    Фото: Пакистанд хэт халсан өдрүүд 

    Пакистаны Карачи хотод сүүлийн гурван жил тохиогоогүй их халуун болж, агаарын температур цельсийн 40 хэм хүртэл халжээ. Хэт халалтаас болж 65 хүн амиа алдсан байна.  Тус хотод 2015 онд үүнээс ч илүү халуун болж, 1,300 гаруй хүн амь үрэгдэж байжээ.    

  • 23 May

    “Азийн фестиваль”-д “Монгол костюмс” компанийн уран бүтээлчид амжилттай оролцов

    Болгарын Софи хотод энэ  сарын 12-нд болсон “Азийн фестиваль”-д “Монгол костюмс” компанийн 10 уран бүтээлчид амжилттай оролцож, Монголын түүх, соёл урлаг, соёлын биет бус өв болох уртын дуу, морин хуур, хөөмий, уран нугаралт, монгол үндэстний хувцасны түүхийг харуулсан загварын тоглолтыг олон нийтэд үзүүлэв. Мөн өнөөгийн Монгол орон, эртний хадан дээрх зургуудын тухай үзэсгэлэн гаргав. Фестивалийн үеэр “Монголын асар”-т Болгарын Ерөнхийлөгч …

  • 23 May

    У.Хүрэлсүх: Тулгарсан хүндрэл, хямралыг бид нийтээрээ, хамтын хүчээр даван гарч байна

    “Хүчээ нэгтгэе” уриан дор болсон  “Монголын эдийн засгийн чуулган-2018” Төрийн ордонд хоёр өдөр үргэлжилж өндөрлөлөө. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх чуулганыг хааж хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. Эрхэм хүндэт бизнес эрхлэгчид ээ, Эрхэм зочид, төлөөлөгчид өө, “Хүчээ нэгтгэе” уриан дор болсон “Монголын эдийн засгийн чуулган”-д оролцож байгаа хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчид, олон улсын байгууллагуудын төлөөлөгчид болон нийт оролцогчиддоо …

  • 23 May

    Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг концессоор барина

    Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг концессоор барихаар шийдвэрлэлээ. Үүнтэй холбогдуулан “Зүүнбаян төмөр зам” компани байгуулж, 51-ээс доошгүй хувийг нь “Монголын төмөр зам” төрийн өмчит компанид эзэмшүүлэх болов. Тавантолгой-Зүүнбаян чиглэлд 414 км урт төмөр зам тавьснаар уул уурхай, аж үйлдвэрийн бүтээгдэхүүний тээвэр, экспорт нэмэгдэж, бүс нутгийн нийгэм, эдийн засгийн хөгжилд дорвитой хувь нэмэр оруулна гэж тооцоолж байна. “Төмөр …

  • 23 May

    100 айлын авто машины замыг өргөтгөнө

    НИТХ-аас Сүхбаатар дүүргийн 9, 10, 11-р хорооны нутаг дэвсгэр буюу олны нэрлэж заншснаар 100 айлын барилгын материалын захыг нүүлгэх ажлыг судлан хэрэгжүүлэх ажлын хэсгийг ахлагч, НИТХ-ын төлөөлөгч Ч.Гантулгаар ахлуулсан ажлын хэсэг хуралдав. Энэ удаагийн хуралд НИТХ-ын дарга С.Амарсайхан оролцлоо. Мөн НАЗХГ, НГА, НМХГ болон дүүргүүдийн удирдлагууд оролцож, авч хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаагаа танилцуулав. НМХГ болон Сүхбаатар дүүргийн МХГ-аас 100 айл …

  • 23 May

    Дондогдулам хатны дурсгалын газрыг иргэдэд олгосныг цуцаллаа

    Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын даргын 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн А/20 дугаар тушаалаар Улсын Их дагина Дондогдуламын дурсгалд зориулсан газрын хамгаалалтын асуудлыг судлах, дүгнэлт гаргах чиг үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулан ажиллаж байна. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд БСШУСЯам, Соёл, урлагийн газар, МХЕГазар, ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэн, СБД-ийн Газрын алба, Соёлын өвийн үндэсний төв, Богд хааны ордон …

  • 23 May

    Улсын заан Б.Пүрэвсайхан допинг хэрэглэсэн нь тогтоогджээ

    Монголын Допингийн эсрэг үндэсний төвөөс өнгөрсөн гуравдугаар сард 31 бөхийг допингийн шинжилгээнд хамруулж таван бөхөөс Дэлхийн Допингийн Эсрэг Агентлагаас гаргасан хориотой бодисын жагсаалтад орсон бодис илэрсэн гэж мэдэгдсэн юм. БНСУ-ын Допингийн хяналтын лабораториос ирүүлсэн шинжилгээний дүгнэлтэд улсын начин Э.Даш, улсын гарьд Ө.Бат-Орших, аймгийн хурц арслан Б.Номиндалай, сумын заан С.Сайнбаяр “А” сорьцын шинжилгээний хариуг хүлээн зөвшөөрсөн юм. Харин улсын заан Б.Пүрэвсайхан …

  • 23 May

    Барак Обама “NetFlix” компанитай хамтарч ажиллана

    АНУ-ын ерөнхийлөгч асан Барак Обама, тэргүүн хатагтай асан Мишель Обама нар NetFlix компанитай хамтарч ажиллах гэрээ байгуулжээ. “NetFlix”компаниас Барак Обамагийн гэр бүлийнхэн олон ангит кино, баримтат кино зэрэг уран бүтээлийг бидэнтэй хамтран хийнэ гэж мэдэгджээ. Барак Обамагийн гэр бүл “Higher Ground Productions” нэртэй хувийн продакшн байгуулжээ. Тэд 2019 оны эхээр уран бүтээлээ толилуулж эхлэхээр төлөвлөж байгаа аж. Барак Обама даваа …

  • 23 May

    МҮБХ-ноос ИНЕГ-ын дарга нарыг АТГ-т шалгуулахаар болжээ

    Монголын Үндэсний бөхийн холбооноос Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга нарыг Авлигатай тэмцэх газарт шалгуулахаар болсон талаар мэдээллээ. ИНЕГ энэ сарын 25 буюу баасан гарагт “Аваргуудын нэрэмжит үндэсний бөх”-ийн барилдаан зохион байгуулах гэж байгаа бөгөөд ингэхдээ Р.Нямдорж, Д.Данзан нартай хамтарч ажиллахаар гэрээ байгуулжээ. Р.Нямдорж, Д.Данзан, Б.Бат-Эрдэнэ нарын одоо хэрэглэж буй тамга тэмдгийг шүүхээс хүчингүй болгож, өнгөрсөн гуравдугаар сарын 14-нд элдэв үйл …

  • 23 May

    Ерөнхий сайд асан С.Баярын бие мууджээ

    Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ болон Дубайн гэрээний асуудлаар Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нар ШШГЕГ-ын харьяа Урьдчилан хорих 461-р ангид саатуулагдаад 42 хоног өнгөрч байгаа билээ. Тэгвэл Ерөнхий сайд асан С. Баярын биеийн байдал муудаж хөл дээрээ алхаж чадахгүй болж ужиг тулай өвчин нь хүндэрч хөл нь шагайнаасаа доош хавдсан гэж түүний өмгөөлөгч мэдээллээ. .

  • 23 May

    Хөрөнгийн биржээр дамжуулж Төрийн банкны хувьцааг олон нийтэд нээлттэй арилжаална

    Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Төрийн банк, Хөдөө аж ахуйн бирж гэх мэт томоохон компаниудын 49 хувийг Монголын хөрөнгийн биржээр дамжуулж, олон нийтэд хувьчлах шийдвэрийг гаргалаа. Тус хувьчлалтай холбоотой асуудлаар Төрийн ордонд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар нар мэдээлэл хийлээ. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар“Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар төрийн өмчийн үр ашгийн сайжруулах өмч хувьчлалын үндсэн чиглэлийг хэлэлцэж УИХ-д өргөн мэдүүлэхээр болсон. …