Бурхан багшийн мэндэлсэн өдөр буюу Их Дүйчэн өдөр зуны эхэн сарын шинийн 15-нд тохиодог.
Энэ жил Их Дүйчэн өдрийг “Ёс суртахуунаа эрхэмлэе” уриан дор энэ сарын 27, 29-нд тэмдэглэх гэж байгаа талаар МБШТөв Гандантэгчэнлин хийдээс өнөөдөр мэдээлэл хийлээ.
Баярын үйл ажиллагааг МБШТөв Гандантэгчэнлин хийд болон бурхан шашны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 20 орчим төрийн бус байгууллага, төвүүд хамтран зохион байгуулахаар болжээ. Их Дүйчэн өдрийн баярыг тохиолдуулан хандивын аяныг өрнүүлж, хар тамхи, мансууруулах бодис зэрэг залуучуудын хорт зуршлын эсрэг арга хэмжээнд зарцуулах аж.
Их Дүйчэн өдрийн хөтөлбөр
-Тавдугаар сарын 27-нд 15.00-16.30 цагт Гандантэгчэнлин хийдээс Сүхбаатарын талбай хүртэл төв зам дагуу “Хүндэтгэлийн жагсаал” болно.
-Тавдугаар сарын 29-нд 16.30-20.00 цагт Сүхбаатарын талбайд “Амар Амгалан” нэртэй бясалгал флаш моб, урлагийн тоглолт, лекц баярын үйл ажиллагаа болно.
-Тавдугаар сарын 29-нд 05.00-21.00 цагт Гандантэгчэнлин хийдэд хурал номын зан үйл, урлаг соёлын үйл ажиллагаа зохион байгуулах бөгөөд нээлтийн ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга М.Энхболд нар үг хэлэх юм байна.