АНУ-ын ерөнхийлөгч асан Барак Обама, тэргүүн хатагтай асан Мишель Обама нар NetFlix компанитай хамтарч ажиллах гэрээ байгуулжээ.
“NetFlix”компаниас Барак Обамагийн гэр бүлийнхэн олон ангит кино, баримтат кино зэрэг уран бүтээлийг бидэнтэй хамтран хийнэ гэж мэдэгджээ.
Барак Обамагийн гэр бүл “Higher Ground Productions” нэртэй хувийн продакшн байгуулжээ. Тэд 2019 оны эхээр уран бүтээлээ толилуулж эхлэхээр төлөвлөж байгаа аж.
Барак Обама даваа гарагт мэдэгдэл хийхдээ “Бид хүмүүст хоорондоо харилцан ойлголцоход нь туслах, урам зориг өгөх, сургамж авах уран бүтээлүүдийг туурвиж чадна гэдэгтээ итгэлтэй байна” гэжээ.