Monthly Archives: July 2018

July, 2018

  • 12 July

    Баяр наадмын мэндчилгээний үгс

    Шандаст хурдан морьд төрийн сүлдэнд эргэцэж Шагайн мэргэ гэрэлтэж дөрвөн бэрх бууна Есөн цацлын нүдээр ертөнцийн зүг уужирч Ерөөл магтаал цуурайлж нар ойрхон мандана Ээтэн хоншоорт гутал эрийн хийморинд өнгө орж Эгэлгүй хүчтэн бөхчүүдийн ид хаваар гайхуулна Дорнын хөх огторгуй үүлэн чөлөөгөөр мэлтийж Долоон бурхнаа нууж монгол наадам эхэлнэ Та бүхэн сайхан наадаарай * * * * * * * …

  • 12 July

    Ерөнхий сайд шагай харвав

    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ойн Үндэсний их баяр наадмын нээлтийн ёслолыг үзэж, МҮОНРТВ-ээр ард түмэндээ баярын мэндчилгээ дэвшүүлэв. Мөн Монгол Улсын ерөнхийлөгч болон УИХ-ын даргын хамтаар сурын талбайд зочилж, шагайн асарт саатан есөн тохой зайнаас шагай харвав. Монгол Улсын Ерөнхий сайд наадамчин олонтойгоо гар барин мэндчилж, сур, шагайн …

  • 12 July

    “Улаан M”, “Цэнхэр М” зөвшөөрөлтэй тээврийн хэрэгсэл зөвхөн Хүй долоо худаг явна

    Энэ жил А, Ж, DК, Ү, Г, улаан М, Цэнхэр М гэх нийт 7 төрлийн зөвшөөрлүүд олгогдсон. Зөвшөөрлийн дагуу дараах зогсоолуудад тээврийн хэрэгслээ байршуулах юм байна. “А”, “ДК” ангиллын зөвшөөрөлтэй тээврийн хэрэгсэл – Төв цэнгэлдэх хүрээлэнгийн баруун талд байрлах “Наадам” төвийн 6 давхар авто зогсоолд, “Ж” буюу жуулчдад зориулсан зөвшөөрөлтэй тээврийн хэрэгсэл – Гандийн гудамж буюу Төв цэнгэлдэх хүрээлэнгийн чанх …

  • 12 July

    Хоёр хар мэнгэтэй, хөхөгчин могой өдөр

    Өнөөдөр аргын тооллын 2018 оны долоодугаар сарын 12. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Зуны дунд шар морь сарын 29. Бархасвадь гараг. Хэрцгий охин одтой, хоёр хар мэнгэтэй, хөхөгчин могой өдөр.                           Барилдлага: Үл зохилдох Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй Суудал: Шороо Өдрийн наран 5 цаг 10 минутад мандан, 20 цаг 50 минутад жаргана. Тухайн өдөр …

  • 12 July

    Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан

    2018 оны 07 дугаар сарын 12-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, баруун болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бага зэргийн бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, …

  • 11 July

    “Хурд” хамтлаг 25 жилийн ойгоо төв талбайд нийслэлчүүдтэй тэмдэглэнэ

    Монголын рок попын ертөнцөд олон жил уран бүтээлээ туурвиж, үзэгчдийн сонсох дуртай дуунуудыг зохиосон “Хурд” хамтлаг 25 нас хүрлээ. “Цэргийн бодол”, “Зураг шиг бүсгүй”, “Эх орон” зэрэг сонсогчдын сонорыг мялааж, чихэнд хоногшсон олон дууг зохиосон Хурд хамтлаг 25 жилийн ойн хүндэтгэлийн тоглолтоо төв талбайдаа нийслэлчүүдтэйгээ хамт тэмдэглэх гэж байна. Хамтлагийн 25 жилийн ойтой давхцан сонсогчдын сонсох дуртай, сайн мэдэх “Цэргийн …

  • 11 July

    Төөрсөн хүүхдийг эцэг эхэд нь хүлээлгэн өгчээ

    Баярын өдрүүдэд иргэдийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх зорилгоор 3,000 цагдаагийн алба хаагчид өндөржүүлсэн бэлэн шилжсэн. 2018 оны 07 дугаар сарын 11-ний өдрийн 14:00 цагийн байдлаар нэг хүүхэд төөрснийг цагдаагийн алба хаагчид эцэг эх, асран хамгаалагчид нь хүлээлгэн өгсөн байна. Хашлага давж зүлэг гэмтээсэн жолоочийн эрхийг 2 жилээр хасаж, хохиролыг нөхөн төлүүлжээ. Мөн хулгайлах гэмт хэрэг, бага …

  • 11 July

    Ерөнхийлөгч Х.Баттулга шагайн асраар зочлов

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга сурын талбайгаар зочилж, дуут сум харвасныхаа дараа шагайн асраар зочилж харваач, наадамчин олонтой мэндчиллээ. Мөн Төрийн тэргүүн шагайн асарт зочлох үеэрээ уламжлалын дагуу есөн тохой зайнаас шагай харваж, наадамчин олонд хүндэтгэл үзүүллээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг Шагайн асраар зочлох үеэр 46 баг цэц, мэргэнээ сорин өрсөлдөж байсан бөгөөд хамгийн залуу харваач нь Өмнөговь аймгаас ирсэн 14 …

  • 11 July

    Х.Баттулга: Наадмын нээлт Монгол ахуйг харуулсан өвөрмөц, сайхан боллоо

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Ардчилсан хувьсгалын 29 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг нээн үг хэлж, баяр наадмын нээлтийн ёслол, хүчит бөхийн барилдааны нэгийн давааны эхлэлийг үзэж сонирхсоныхоо дараа Төв цэнгэлдэхийн гадна байрлаж буй МҮОНРТ-ийн асраар зочилж, ярилцлага өгөв. -Эрхэм Ерөнхийлөгч Х.Баттулга таныг манай асарт хүрэлцэн ирсэнд гүн …

  • 11 July

    С.Батболд:Нар хур тэгширсэн сайхан наадам болж байна

    Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадмын нээлт болж өндөрлөлөө. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Нийт нийслэлчүүддээ Үндэсний их баяр наадмын мэнд хүргэе. Үндэсний их баяр наадам зохион байгуулах хорооноос наадмын бэлтгэл ажлыг маш сайн хангасан. Энэ жилийн хувьд нар хур тэгширсэн сайхан наадам болж байна. Нээлтийн үйл …

  • 11 July

    Хашлага даван, зүлэг гэмтээсэн жолоочийн эрхийг хоёр жилээр хасжээ

    Энэ сарын 10-ны өдөр Хюндай портер машины жолооч Я Баянгол дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт замын хөдөлгөөнд оролцохдоо замын хөдөлгөөний дүрмийг зөрчжээ. Тэрээр хашлага даван, зүлэгжүүлсэн талбай дээгүүр эсрэг урсгалд орсон байна. Ингэхдээ зам дагуух саадыг эвджээ. Тэрээр “Бороо орж, зам дээр түгжрэл үүссэн. Би яарч явсан тул хашлага давсан. Талх түгээдэг ажилтай. Дэлгүүрүүд утасдаад байсан” гэж мэдүүлжээ. Иймд түүний …

  • 11 July

    Х.Баттулга:Энэ жил бэлтгэл хийж байгаад нэг сум онолоо

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Ардчилсан хувьсгалын 29 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг нээн үг хэлж, баяр наадмын нээлтийн ёслол, хүчит бөхийн барилдааны нэгийн давааны эхлэлийг үзэж сонирхсоныхоо дараа сурын талбайгаар зочиллоо. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга сурын талбайд цэц, мэргэнээ сорьж буй харваачид, наадамчин олонтой мэндчилэн “Тэнгэрийн чоно” …

  • 11 July

    Н.Наранбаатар: Монголын аж байдал, ёс заншлыг харуулахыг зорьсон

    Тулгар төрийн 2227 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 812 жил, Ардын хувьсгалын 97 жил,Үндэсний их баяр наадмын нээлт Төв Цэнгэлдэх хүрээлэнд боллоо.Наадмыг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэлж, есөн хөлт цагаан хүндэтгэл үзүүллээ. Наадмын нээлтийн тоглолт “Монгол орон мөнхөд бат оршиг”гэсэн нэрийн дор боллоо. Мөн Монголчуудын гэр бүл, тусгаар тогтнолын үнэ цэнэ, Монгол хүн жилийн дөрвөн улиралд хэрхэн амьдардаг, …

  • 11 July

    Монголчуудын хайртай Дэлхийн аварга хүлэг дуутай боллоо

    Наадмын өдрүүд тохиож буй хур бороо тэгширсэн энэ цаг үед нэгэн шинэ дуу, сайхан клип төрөн гарсаныг уншигч та бүхэндээ хүргэхэд таатай байна. “Mongolian Saturday” гэх энэ дууны үгийг Хурдын “Эх орон”, “Аавдаа би хайртай” зэрэг дуунуудын үгийг бичиж байсан яруу найрагч Х.Чилаажав, аяыг Д.Жаргалсайхан бичиж, Чингисийн Жагаа буюу МУГЖ Д.Жаргалсайхан дуулсан байна. Харин клипэнд Монголын тайз, дэлгэцийн нэртэй жүжигчид …