Хашлага даван, зүлэг гэмтээсэн жолоочийн эрхийг хоёр жилээр хасжээ

Энэ сарын 10-ны өдөр Хюндай портер машины жолооч Я Баянгол дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт замын хөдөлгөөнд оролцохдоо замын хөдөлгөөний дүрмийг зөрчжээ.

Тэрээр хашлага даван, зүлэгжүүлсэн талбай дээгүүр эсрэг урсгалд орсон байна. Ингэхдээ зам дагуух саадыг эвджээ.

Тэрээр “Бороо орж, зам дээр түгжрэл үүссэн. Би яарч явсан тул хашлага давсан. Талх түгээдэг ажилтай. Дэлгүүрүүд утасдаад байсан” гэж мэдүүлжээ.

Иймд түүний жолоо барих эрхийг 2 жилээр хасаж, хохирлыг нь нөхөн төлүүлжээ.

 

Санал болгох мэдээ

Монгол адууны үнэ цэнийг дэлхийд сурталчлах “Дэлхийн адууны өдөр”-т 15000 морьтон оролцож байна

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар жил бүрийн долоодугаар сарын 13-ны өдрийг “Дэлхийн адууны өдөр” болгон …