Monthly Archives: July 2018

July, 2018

  • 2 July

    Б.Шижир-Эрдэнэ ОУ-ын ой тогтоолтын аварга боллоо

    Филиппин Улсад өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон Ой тогтоолтын олон улсын нээлттэй тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн их мастер, Монголын оюун ухааны академийн тамирчин Б.Шижир-Эрдэнэ оролцож, аваргаллаа. Тэрбээр тэмцээний 10 төрөлд өрсөлдсөнөөс дөрвөн алт, гурван мөнгө, гурван хүрэл медаль хүртэн нийлбэр оноогоор тэргүүлсэн юм. Ингэснээр Монголын оюун ухааны академийн тамирчид АНУ, Англи, Хятад, Энэтхэг, Солонгос, Сингапур, Турк, Герман зэрэг  улсын 47 тэмцээнд …

  • 2 July

    Шаргаморьтын замыг наадмаас өмнө ашиглалтад оруулах үүрэг өглөө

    Сүхбаатар дүүргийн 19-р хороо, Шаргаморьт зуслангийн чиглэлд шинээр зам тавихаас гадна хуучин шороон замыг хусч, тэгшлэх ажил дуусах шатандаа орсон байна. Удахгүй ашиглалтад оруулж, бүрэн хүлээлгэж өгөх аж. Авто замыг өргөтгөн шинэчлэхэд замын хөдөлгөөнийг бүрэн хаалгүйгээр урсгал тус бүрээр хэсэгчлэн хааж, засварын ажлыг гүйцэтгэж байна.Тус шороон замд ээлжит болон их засвар хийгээгүйн улмаас шороон замын зорчих хэсэг бүхэлдээ бүтцийн эвдрэлд …

  • 2 July

    Тайванийн музейд Чингис, Хубилай хааны хөргийн эх хувь болон бусад дурсгалууд хадгалагдаж байна

    Тайванийн үндэсний музейд хадгалагдаж буй Монголын түүхтэй холбоотой бичиг, түүхийн дурсгалын зүйлүүдийг дижитал болон катологи болгож хэвлэж гаргах боломжтой боллоо. Монголын ШУА , Тайванийн үндэсний “Хааны Ордон” музейтэй хамтран ажиллах санамж бичигт өнөөдөр гарын үсэг зурснаар дээрх боломжийг бүрдүүлж байгаа юм. Юань гүрэнтэй холбоотой эд зүйлс болон бичгийн дурсгалууд маш олон хадгалагдаж байгаа Тайванийн Үндэсний ордны музейн дарга, Төлөөлөгчдийн тэргүүн …

  • 2 July

    ОУВС-гаас 36.91 сая ам.долларыг Монголбанкны дансанд шилжүүлжээ

    Олон Улсын Валютын Сан (ОУВС)-гийн Захирлуудын зөвлөл 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хуралдаж, Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлж буй Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хэрэгжилтийн дөрөв дэх шатны үнэлгээний тайланг хэлэлцэж баталсан. ОУВС-гаас хөтөлбөрийн хэрэгжилт сайн, төсвийн болоод гадаад валютын нөөц дээрх гүйцэтгэлүүд зорилтоос давж биелэхийн хамт Монгол Улсын эдийн засгийн үзүүлэлтүүд хүчтэй хэвээр байна хэмээн дүгнэсэн юм. Үүний үр …

  • 2 July

    “Монголын сайхан бүсгүй-2018” наадмын ялагчаар Э.Энхриймаа тодорлоо

    Монголд анх удаа сайхан бүсгүй шалгаруулах уралдаан зохион байгуулж эхэлсний 30 жилийн ойг угтан Монголын эмэгтэйчүүдийн Хатан эрдэнэ холбооноос “Монголын сайхан бүсгүй-2018” 15 дахь удаагийн гоо сайхны тэргүүн наадмыг “Эмэгтэйчүүд гар гараасаа” уриан дор зургадугаар сарын 30-ны өдөр зохион байгуулсан билээ. 11 жил завсарласны эцэст эргэн ирсэн “Монголын сайхан бүсгүй-2018” наадмын ялагчаар Э.Энхриймаа  шалгарч 999 сорьцтой мөнгөн титэм, 20 сая төгрөгийн …

  • 2 July

    Их наран хутагтыг залаагүй

    Монгол Улсын зэвсэгт хүчний байгууллагуудад тахилга хийж, ном айлдсан Их наран хутагт гэгээнтний талаарх зураг өнгөрсөн амралтын өдрүүдэд сошиал сүлжээнд шуугиан тарилаа. Тодруулбал, Баянхонгор, Архангай, Говь-Алтай, Ховд Завхан аймгуудаар явж Монголын төрийн албан хаагчдад шашны зан үйл хийж өгч буй зураг нь олон нийтийн шүүмжлэл дагуулаад буй Их наран хутагт гэгдэх М.Базарсад нь өөрийгөө хутагтын хойд дүр хэмээн өргөмжилжээ. Энэ …

  • 2 July

    Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 9 настай охин тогтой шонд хүрч ГССҮТ-д хүргэгджээ

    Өнгөрсөн амралтын өдөр буюу зургадугаар сарын 30-ны өдрийн 21:00 цагийн үед  Баянзүрх дүүргийн 26-р хорооны нутаг дэвсгэрт байрлах  Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 9 настай “Т” гэх охин тогтой утсанд хүрч гэмтэл авсан хэрэг болжээ.  Одоогоор Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвд хэвтэн эмчлүүлж байгаа юм байна. Энэ талаар Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн албаны мэргэжилтэн М.Мөнхшүр ”Энэ хэргийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэст шалгаж байна. Урьдчилсан байдлаар “охин гэр …

  • 2 July

    Т.Мэндсайхан өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа чөлөөлөгдлөө

    Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа чөлөөлөгдлөө.Тэрбээр өнгөрсөн гуравдугаар сарын 9-ний өдөр албан тушаалаасаа чөлөөлөгдөх тухай өргөдөл, хүсэлтийг Шүүхийн ерөнхий зөвлөлд гаргасан бөгөөд зургадугаар сарын 29-нд Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлийн тогтоолоор албан тушаалаас нь чөлөөлжээ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ж.Сайнхишигийг томилсон байна.Т.Мэндсайхан 2014 оны гуравдугаар …

  • 2 July

    Долдугаар сарын өрнийн зурхай

    Хонь Хонинуудын хайр дурлалыг ивээх гаргиуд бүгд идэвхтэй хөдөлгөөнд оршиж буй учир тэдэнд энэ сард уйтгарлах боломж олдохгүй л болов уу. Сарын эхний арав хоногт хайрттайгаа, уулзаж байгаа хүнтэйгээ буруу ойлголцох, маргалдах асуудал гарч магадгүй. Хостой, гэрлэсэн эсэх нь хамаагүйгээр хонинууд санаатай, санаандгүй бусдад сээтэн хаяж, илүү анхаарал тавьснаар дэргэдэх хүнээ гомдоох бололтой. Тиймээс харилцаандаа томоохон асуудал авчрахгүйн тулд энэ …

  • 2 July

    Гэндэн, Сүхбаатарын гудамжийн замуудыг хэсэгчлэн хаана

    Долдугаар сарын 3-6-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурал болох гэж буйтай холбоотойгоор үүсэх замын хөдөлгөөний хэт ачааллаас урьдчилан сэргийлэх зорилгоор Замын цагдаагийн албанаас төв зам дагуу хэсэгчлэн замын хөдөлгөөнийг түр хязгаарлалт хийгдэнэ. Үүнтэй холбоотойгоор  Онцгой байдлын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Замын цагдаагийн газраас хамтран мэдээлэл хийлээ. ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр “Маргаашнаас …

  • 2 July

    Шейх Салман Бин Ибрахим Аль Халифа: Бяцхан хүү амиа алдсан 79 дүгээр сургуулийн хөлбөмбөгийн талбайг шинээр барьж өгнө

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд өнөөдөр Азийн хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Шейх Салман Бин Ибрахим Аль Халифаг хүлээн авч уулзлаа. Уулзалтад НЗДТГ-ын дарга М.Отгонбаяр, Гадаад харилцааны хэлтсийн дарга Ш.Сүхбаатар, АХБХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Дато Виндзор Жон, АХБХ-ны Гадаад харилцааны захирал Рави Кумар, Монголын ХБХ-ны Ерөнхийлөгч А.Ганбаатар нар байлцав. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Манай …

  • 2 July

    С.Батболд: Монгол Улс гамшигт өртөх эрсдэл өндөртэй байна

    НҮБ-ын “Аюулгүй, гамшигт тэсвэртэй хот” санаачилгын хүрээнд орон нутгийн түвшинд гамшгийн эрсдлийн талаарх ойлголтыг нэмэгдүүлэх, гамшигтай тэмцэх чадавхыг сайжруулах үйл ажиллагааг дэмжих замаар хот суурин газрын тогтвортой хөгжилд дэмжлэг үзүүлэх зорилго бүхий семинар өнөөдөр боллоо. Семинарт нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү болон албаны хүмүүс оролцов. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч …