Б.Шижир-Эрдэнэ ОУ-ын ой тогтоолтын аварга боллоо

Филиппин Улсад өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон Ой тогтоолтын олон улсын нээлттэй тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн их мастер, Монголын оюун ухааны академийн тамирчин Б.Шижир-Эрдэнэ оролцож, аваргаллаа. Тэрбээр тэмцээний 10 төрөлд өрсөлдсөнөөс дөрвөн алт, гурван мөнгө, гурван хүрэл медаль хүртэн нийлбэр оноогоор тэргүүлсэн юм. Ингэснээр Монголын оюун ухааны академийн тамирчид АНУ, Англи, Хятад, Энэтхэг, Солонгос, Сингапур, Турк, Герман зэрэг  улсын 47 тэмцээнд амжилттай оролцож, 770 медаль хүртээд байна.

Тэрбээр АНУ-д “Diablo Valley” коллежийн хоёрдугаар дамжаанд программ хангамжийн чиглэлээр суралцдаг юм. Тэмцээнд амжилттай оролцсон тэрбээр өнөөдөр /2018.7.2/ эх орондоо газардана. Монголд бэлтгэлээ базаагаад БНСУ-д наймдугаар сард болох ой тогтоолын тэмцээнд оролцохоор төлөвлөж байгаа ажээ.

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …