Monthly Archives: July 2018

July, 2018

  • 3 July

    “Оролцогч талуудын хурлын өмнөх зөвлөлдөх хуралдаан” боллоо

        Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурал өнөөдөр  Улаанбаатар хотноо эхэлж байна. Бага хурлын нээлтийн ажиллагаа 16:00 цагт Төрийн ордонд болно. Азийн сайд нарын бага хурлын өмнөх үйл ажиллагаа буюу “Оролцогч  талуудын хурлын өмнөх зөвлөлдөх хуралдаан” Туушин зочид буудалд боллоо. Хуралдаанд хувийн хэвшил, шинжлэх ухаан технологи, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, орон нутгийн удирдлага, хүүхэд залуучууд, Монголын Улаанзагалмай, Улаанхавирган сар …

  • 3 July

    Өнөөдрийн өрнийн зурхай

    ХОНЬ (3/21-4/19) Мөд бүтэхгүй нь гэж таны бодож байсан үйл ажиллагаатай холбоотой сайхан мэдээ авна. Бизнесийн төсөл эсвэл санхүүгийн асуудалдаа шинэ чиг баримжаа олох нь дэвшил гарах боломжийг нэмэгдүүлнэ. Хэрэв тус дэмжлэг хэрэгтэй болвол бусад хүмүүс туслахад бэлэн байж болох юм. Бизнесийнхээ орлого зарлагыг тооцож, цаг гарган ажилласан л бол сайн үр дүнд хүрнэ. ҮХЭР (4/20-5/20) Өнөөдөр сайхан өдөр болох …

  • 3 July

    Мами Мизутори: Бид өнөөдөр Ази тивийн зүрхнээ хуран чуулж байна

    Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хуралд оролцож буй хүндэт зочдын нэг бол НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Гамшгийн эрсдэлийг бууруулах асуудал хариуцсан тусгай төлөөлөгч, НҮБ-ын  Гамшгийн эрсдэлийг бууруулах байгууллагын тэргүүн  хатагтай Мами Мизутори юм. Тэрээр Азийн сайд нарын бага хурлын нээлтийн ажиллагаанд оролцон үг хэллээ. Тэрээр хэлсэн үгэндээ, Юуны өмнө, энэхүү Бага хурлыг эх орондоо хүлээн авч, амжилттай зохион …

  • 3 July

    Оросын шигшээ багийг хүчтэй өрсөлдөгч гэж үзэж байна

    Оросын шигшээ багийн эсрэг тоглох үндэснийх нь шигшээ багийг хүндхэн тоглолт хүлээж байна гэж Хорватын шигшээ багийн дасгалжуулагч Златко Далич мэдэгджээ. “ДАШТ-2018”-ын Хорват болон Оросын шигшээ багийн  ¼ шигшээ тоглолт 7 дугаар сарын 7-нд Сочи хотноо болно. “Оросын шигшээ баг дараагийн шатанд тунаж үлдлээ. Бид хүчтэй, агуу өрсөлдөгчтэй учраа таараад байна. Болгоомж алдахгүй байхыг хичээх болно” гэж  Хорватын дасгалжуулагч хэлсэн …

  • 3 July

    Азийн сайд нарын бага хуралд Монгол Улсын Ерөнхий сайд оролцож үг хэллээ

    Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хуралд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцож үг хэллээ. Түүний хэлсэн үгийг товчлон хүргэж байна. Тэрээр хэлсэн үгэндээ, Миний бие Гамшгийн аюулыг бууруулах дэлхийн хоёр удаагийн хуралд өөрийн биеэр оролцож санал бодлоо илэрхийлэн хамтын шийдвэр гаргалцсан, Монгол Улсын Засгийн газарт гурван удаа Онцгой байдлын асуудлыг хариуцан ажиллаж байсан сайдын хувьд улс орны тогтвортой …

  • 3 July

    Энэ сард халуун ус хязгаарлах хуваарь

    Улаанбаатар хотын дулааны төв шугамд хийгдэх нягтын шахалт, засварын ажил болон Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх ажлууд нь батлагдсан графикийн дагуу 2018 оны тавдугаар сарын 18-наас наймдугаар сарын 30-ны хооронд хийгдэнэ. Хуваариар тавдугаар сарын 15-аас айл өрхийн дулаан хангамжийг хааж эхэлсэн. Долдугаар сард Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн хөрөнгө оруулалтаар дулааны төв магистраль шугамд хийгдэх их, урсгал засвар, хэсэгчилсэн нягтын шахалт …

  • 3 July

    Хоёр дүүрэгт цахилгааны хязгаарлалт хийгдэнэ

    Өнөөдөр буюу 2018 оны 7 дугаар сарын 03-ны Мягмар гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. ⚡️БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ 09:00-21:00 цагт: 11-р хороо Хонхор орчмоор, 20-р хороо, ⚡️НАЛАЙХ ДҮҮРЭГ 10:00-18:00 цагт: 2-р хороо 16-18, 20-22-р байр, Дулааны станцын контор, Хас банк, Сод-Ирээдүй цэцэрлэг, Татварын алба, Халамж үйлчилгээний хэлтэс Цахилгаан эрчим хүчээр түр хязгаарлагдах хэрэглэгчдийг байршлаар …

  • 3 July

    Өнөөдөр болох үйл явдлууд

    10.00 цагт Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн “Мишээл” салбарт Хан-Уул дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэсээс “Ажилтай-Орлоготой иргэн” ажлын байрны өдөрлөг зохион байгуулна. Утас: 99154003

  • 3 July

    Леброн Жеймс “Лейкерс” багтай гэрээ байгуулжээ

     Америкийн сагсан бөмбөгийн өнөө цагийн шилдэг тоглогчдын нэг Леброн Жеймс 154 сая ам.долларын дөрвөн жилийн хугацаатай гэрээг Лос Анжелес Лейкерс багтай байгуулсан тухай түүний хэвлэлийн төлөөлөгч ням гарагт мэдээлснийг “Синьхуа” агентлаг уламжлав. “Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбооны дөрвөн удаагийн, шигшээ тоглолтын гурван удаагийн үнэ цэнэтэй тоглогч, бүх оддын тоглолтод 14 удаа оролцсон, олимпийн хошой алтан медальт тамирчин Л.Жеймс Лос Анжелес …

  • 3 July

    З.Маралгоо: Бид бүгдийн төлөө гэрэлт ирээдүйг бүтээхийг уриалж байна

    Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурлын нээлтийн индрээс “American school” сургуулийн 5 дугаар ангийн сурагч, 10 настай  З.Маралгоо Ази, Номхон далайн улс орнуудын бүх хүүхэд, залуучуудыг төлөөлж үг хэллээ. Тэрээр, “Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Маралгоо гэдэг би арван настай. Би Улаанбаатар хотод сурдаг бөгөөд энэ тайзнаа Ази, Номхон далайн улс орнуудын бүх хүүхэд, залуучуудыг төлөөлж үг …

  • 3 July

    Чөдөр одтой, улаан бич өдөр

    Аргын тооллын 7 сарын 3, Ангараг гараг. Билгийн тооллын 20, Чөдөр одтой, улаан бич өдөр. Өдрийн наран 5 цаг 04 минутад мандан, 20 цаг 54 минутад жаргана.

  • 3 July

    Улаанбаатарт өдөртөө 25 градус дулаан байна

    БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 6-11 градус, өдөртөө 16-21 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 16-21 градус, өдөртөө 27-32 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна. ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. …

  • 3 July

    Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурал эхэллээ

    Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газар, Онцгой байдлын ерөнхий газар хамтран зохион байгуулж буй Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн Сайд нарын бага хурлын нээлтийн ажиллагаа өнөөдөр 16:00 цагт  Төрийн ордонд эхэллээ. “Гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлснээр тогтвортой хөгжлийг хамгаалах нь” уриан дор зохион байгуулагдаж буй Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хуралд Ази, Номхон далайн бүс нутгийн 50 гаруй улс, …

  • 2 July

    СХД-ийн үйлдвэрлэгчид БНХАУ-ын Хайлаар хотод бараа бүтээгдэхүүнээ борлуулах боломжтой боллоо

    БНХАУ-ын Хөлөнбуйр аймгийн Хайлаар хотод байрлах “Монгол Брэнд-Монгол Чанар” СХД-т үйлдвэрлэв худалдааны төвийг Сонгинохайрхан дүүргийн жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд танилцуулах уулзалт өнөөдөр Корпорейт Конвеншн Центр-т  зохион байгуулагдлаа. “Монгол Брэнд-Монгол Чанар” СХД-т үйлдвэрлэв худалдааны төвийн танилцуулга уулзалтад УИХ-ын гишүүн, Сонгинохайрханы нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбооны тэргүүн Х.Нямбаатар, Хайлаар хотын “Гоёо Монгол” ХК-ий захирал Ү.Гэрэлээ, СХД-ийн засаг дарга Ж.Сандагсүрэн болон Сонгинохайрхан …