Монголд анх удаа сайхан бүсгүй шалгаруулах уралдаан зохион байгуулж эхэлсний 30 жилийн ойг угтан Монголын эмэгтэйчүүдийн Хатан эрдэнэ холбооноос “Монголын сайхан бүсгүй-2018” 15 дахь удаагийн гоо сайхны тэргүүн наадмыг “Эмэгтэйчүүд гар гараасаа” уриан дор зургадугаар сарын 30-ны өдөр зохион байгуулсан билээ.
11 жил завсарласны эцэст эргэн ирсэн “Монголын сайхан бүсгүй-2018” наадмын ялагчаар Э.Энхриймаа шалгарч 999 сорьцтой мөнгөн титэм, 20 сая төгрөгийн мөнгөн шагналын эзэн болжээ.Тэрбээр 21 настай бөгөөд Орхон аймгийг төлөөлж оролцжээ.
Түүний тухайд Санхүү, эдийн засгийн дээд сургуульд олон улсын нягтлан бодогч мэргэжлээр суралцдаг, англи, орос хэлтэй аж. Оюунлаг сайхан бүсгүй шалгаруулах тэмцээнд Э.Энхриймаагийн тавьсан илтгэл шүүгчдээс маш өндөр үнэлгээ авсан бөгөөд“Монголын сайхан бүсгүй”-гээр тодроход тэрхүү шалгаруулалтын оноо ихээхэн түлхэц болсон байна.
“Монголын сайхан бүсгүй-2018” наадамд 100 гаруй охид бүсгүйчүүдээс шалгарч үлдсэн 18 оролцогч титмийн төлөө авьяас чадвар, оюун ухаанаа сорьж өрсөлдсөн юм.
“Монголын сайхан бүсгүй-2018” наадмын есөн эрдэнийн өргөмжлөлт бүсгүйчүүд:
- Алтан эрдэнэ: Э.Энхриймаа
- Мөнгөн эрдэнэ: М.Цэвэлмаа
- Зэс эрдэнэ: Э.Туул
- Шүр эрдэнэ: Амарзаяа
- Сувд эрдэнэ: О.Уярал
- Оюу эрдэнэ: О.Олонбаяр
- Номин эрдэнэ: М.Ариунжаргал
- Тана эрдэнэ: Н.Тунгалагням
- Ган эрдэнэ: Н.Бадмаараг
ТУСГАЙ ШАГНАЛ:
- Авьяаслаг сайхан бүсгүй: О.Олонбаяр
- Оюунлаг сайхан бүсгүй: Э.Энхриймаа
- Хүмүүнлэг сайхан бүсгүй: М.Цэвэлмаа