Т.Мэндсайхан өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа чөлөөлөгдлөө

Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа чөлөөлөгдлөө.Тэрбээр өнгөрсөн гуравдугаар сарын 9-ний өдөр албан тушаалаасаа чөлөөлөгдөх тухай өргөдөл, хүсэлтийг Шүүхийн ерөнхий зөвлөлд гаргасан бөгөөд зургадугаар сарын 29-нд Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлийн тогтоолоор албан тушаалаас нь чөлөөлжээ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ж.Сайнхишигийг томилсон байна.Т.Мэндсайхан 2014 оны гуравдугаар сарын 24-нөөс ШЕЗ-ийн Гүйцэтгэх нарийн бичгээр томилогджээ.

 

Санал болгох мэдээ

Н.Учрал: 57 дугаар сургууль бол улсын сургуулийн шинэ стандартын эхлэл

Улаанбаатар хот, 09 дүгээр сарын 01- Нийслэлийн Ерөнхий боловсролын 57 дугаар сургууль “Ногоон, ухаалаг, эрүүл, аюулгүй” …