Yearly Archives: 2018

December, 2018

  • 11 December

    Нийтийн тээврийн хэрэгслийн тоог нэмэгдүүлжээ

    Нийслэлийн тээврийн газраас иргэдээс ирсэн санал хүсэлт, иргэдийн зорчих эрэлттэй уялдуулан нийтийн тээврийн үйлчилгээний цагийн хуваарийг иргэдэд хүртээмжтэй байхаар зохицуулж, автобусны тоог нэмэгдүүлжээ. Өглөөний оргил ачааллын цагаар дараах богино эргэлтийн чиглэлүүдэд өглөөний  7:10, 7:25 цагуудад тус бүр нэг автобус явахаар зохицуулалт хийгдсэн. “Саппоро – МУБИС” “25 дугаар эмийн сан – Зүүн 4 зам” “5 богд – МУБИС” “7 буудал – МУБИС” …

  • 11 December

    Р.Амаржаргал: Улс төрийн нам хариуцлагаа ухамсарлаж,шинэчлэл хийх ёстой

    АН-аас бараг л хөөгдлөө гэгдэж байсан Р.Амаржаргал саяхан АН-ын дэд дарга болж улс төрд эргэн ирлээ. Үндсэндээ энэ явдал хоёр дахь удаагаа болж уламжлал тогтох шахуу үзэгдэл болох шиг болов. Улс төрчийн хувьд туршлагатай, улс төрийн амьдралын цөмд ажиллаж ирсэн тэрээр улс төрд үүсээд буй өнөөгийн нөхцөл байдлын талаар өөрийн байр сууриа илэрхийлжээ.Монгол улсад нам дамжсан бүлэглэл, “шударга бусын хонгил” бодитоор бий болсон гэдгийг өнөөгийн ерөнхий сайд илчилж,үүний эсрэг …

  • 11 December

    Улсын гарьд М.Баяржавхлан, улсын харцага Л.Пүрэвжав нарыг эрэн сурвалжилж байна

    Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтсээс Монгол Улсын гарьд М.Баяржавхлан, Улсын харцага Л.Пүрэвжав нарыг эрэн сурвалжилж байна. Л.Пүрэвжав, М.Баяржавхлан нар энэ оны 7 дугаар сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Баргужин” ресторанд архидан согтуурсан үедээ танхайрч, нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, рестораны эд зүйлийг эвдэж, байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулжээ. Тэднийг 2.785.720 /Хоёр сая долоон зуун наян таван мянга …

  • 11 December

    Олон улсын шилдэг баримтат киногоор “Монгол гэр”  шалгарчээ

    Найруулагч Б.Өнөртогтохын бүтээл “Монгол гэр” баримтат кино олон улсын “Шилдэг баримтат кино”-гоор  шалгарчээ.Тус киногоор Монголчуудын аж амьдрал, нүүдэлчин соёлын тухай өгүүлсэн байна. Зураг авалтыг жилийн дөрвөн улирал дамнуулан, Хөвсгөл аймагт авчээ. Жил бүр зохион байгуулдаг олон улсын “Шилдэг баримтат кино” шалгаруулах наадам БНСУ-д болж өндөрлөсөн бөгөөд 130 гаруй орны бүтээл өрсөлджээ. Кино наадмын шүүгчдээр Азийн болон дэлхий нөлөө бүхий кино …

  • 11 December

    Төв талбайн сүлд модны гэрлийг Баасан гаригт асаана

    Нийслэлчүүд шинэ оноо угтаж төв талбайдаа сүлд мод засдаг. Энэ жил уламжлал ёсоор төв талбайдаа сүлд модоо засч ирэх арванхоёрдугаар сарын 14-ний баасан гаригт гэрлийг нь асаахаар тогтсон байна. Мөн нийслэлчүүд шинэ оноо угтаж, хуучин оноо үдэхээр арванхоёрдугаар сарын 31-ний орой Д.Сүхбаатарын талбайдаа цуглаж “Улаанбаатарын мөнгөн үдэш” цэнгүүн зохион байгуулдаг билээ. Түүнчлэн дүүргүүд ч өөрийн харьяа нутаг дэвсгэртээ шинэ оныг …

  • 11 December

    Үс шинээр үргээлгэх буюу засуулбал бие эрхтэний хүч сайжирна

    Өнөөдөр аргын тооллын 2018 оны арванхоёрдугаар сарын 11. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Өвлийн дунд хөх хулгана сарын 4. Ангараг гараг. Булаагч одтой, гурван хөх мэнгэтэй, улаагчин үхэр өдөр. Барилдлага: Түлэх Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй Суудал: Шороо Өдрийн наран 8 цаг 29 минутад мандан, 17 цаг 05 минутад жаргана. Тухайн өдөр могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, …

  • 11 December

    Улаанбаатарт өдөртөө 16 хэм хүйтэн

    Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларна. 2018 оны 12 дугаар сарын 11-ний 08 цагаас 20 цаг хүртэл: 2018 оны 12 дугаар сарын 11-ний 08-20 цаг хүртэл: Төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи  баруунаас секундэд 5-10 метр. Дархадын хотгор, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн …

  • 10 December

    Оюутнууд шинэ жилээ 10 – 120 мянган төгрөгөөр тэмдэглэнэ

    Шинэ жилийн баярын арга хэмжээ эхэлсэнтэй холбоотойгоор оюутан залуучууд баярын арга хэмжээндээ хэдэн төгрөгийн зардал гаргаж байгаа талаар тодруулсан юм. Судалгаанаас харахад хамгийн өндөр зардалтай шинэ жилийг СЭЗДС-ийн баярын арга хэмжээ тэргүүлж байгаа бол Отгонтэнгэр, Их Засаг их сургуулиудын оюутнууд хамгийн бага зардлаар шинэ жилээ тэмдэглэх юм байна. СЭЗДС 120 мянган төгрөгөөр шинэ жилээ тэмдэглэх бол Отгонтэнгэр, Их Засаг их …

  • 10 December

    Залуусаа, хар тамхи мансууруулах бодисоос сэрэмжлэгтүн 

    Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилсан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс өсвөр үе, залуусыг хар тамхи мансууруулах бодист автахаас урьдчилан сэргийлэх зорилгоор энэхүү шторкийг хүргэж байна.

  • 10 December

    Хотын дарга С.Батболд ажлаа хүлээлгэн өглөө

    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн НИТХ-д ирүүлсэн саналыг хүндэтгэн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ хүргүүлсэн. Энэ хүсэлтийг харгалзан Ерөнхий сайд өөрийн саналаа эргүүлэн татаж авснаа албан бичгээр НИТХ-д мэдэгдсэн юм. Тэгвэл өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайд захирамж гарган, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Сундуйн Батболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. Ерөнхий сайдын …

  • 10 December

    Анагаахын шинэ цогцолбор сургуулийн А, Б блокийн барилга ашиглалтад орлоо

    Их сургуулиудыг цогцолбор хэлбэрээр хөгжүүлэх бодлого Монгол Улсын Засгийн газар мөрийн хөтөлбөртөө тусган ажиллаж буй. Тус ажлын эхлэл болгож АШУҮИС-ийн цогцолбор хотхоны бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлсэн билээ. Өнөөдөр  эл цогцолбор хотхоны эхний ээлжийн А, Б блок буюу эмнэлэг, сургалтын төвийг нээлээ. Нээлтийн ёслолын арга хэмжээнд АШУҮИС-ийн захирал Ж.Цолмон, БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайхан тэргүүтэй …

  • 10 December

    Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын дарга М.Энхболдод Ерөнхий хяналтын сонсгол явуулах тухай албан бичиг хүргүүлэв

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Ерөнхий хяналтын сонсгол явуулах тухай албан бичгийг Монгол Улсын Их хурлын дарга М.Энхболдод хүргүүллээ. АЛБАН БИЧИГТ: Төрийн эрх барьж буй Монгол Ардын Намын удирдлага, гишүүдийн дотоод зөрчил, тэмцлээс улбаатай хямрал даамжирч, төрийн үйл ажиллагааг цалгардуулан доголдуулж байгаагаас шийдэл хүлээсэн олон ажил гацаанд орж, улс орон ард иргэдийн амьдралд хүндрэл учруулахуйц нөхцөл байдалд хүрч мэдэхээр болсон …

  • 10 December

    Шинэ жилээр үзэх шилдэг кинонууд

     Гринч Зул сарыг хулгайлсан нь   Уг киног 1957 оны бичсэн Доктор Сьюз-ын “Гринч Зул сарыг хэрхэн хулгайлав” зохиолоос сэдэвлэн бүтээсэн юм. “Universal Pictures” болон “Imagine Entertainment”-ын хамтын бүтээл энэхүү зул сарын тухай кино нь 2000 онд дэлгэцнээ гарсан юм. Түүнчлэн уг киног Ron Howard найруулан бүтээж продюсераар нь Brian Grazer ажилласан бөгөөд гол дүрд нь жүжигчин Жим Керри тоглосон юм. …

  • 10 December

    “Хүүхдийн кабинет” уртасгасан цагаар ажиллаж байна

    Томуу, томуу төст өвчин ихсэж байгаатай холбогдуулан дүүргийн эрүүл мэндийн төвүүд ажлын болон амралтын өдрүүдэд дээрх цагийн хуваарийн дагуу уртасгасан цагаар ажиллаж иргэдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээг түргэн шуурхай, хүртээмжтэй байдлаар үзүүлэхээр зорьж байна. Түүнчлэн эцэг, эхчүүд бага насны хүүхдээ ханиад томуунаас урьдчилан сэргийлэх, гэрийн нөхцөлд хэрхэн асарч сувилах, өвчний шинж тэмдгийг хэдийд таньж мэдэх, тохирох эм бэлдмэлийг ямар байдлаар сонгож …

  • 10 December

    Шатар сонирхогчдын нийслэлийн аваргыг шалгарууллаа

    Монгол Улсын шинэ Үндсэн хуулийг баталсны ойн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд УИХ-ын даргын ивээл дор жил бүрийн нэгдүгээр сард “Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээн”-ийг зохион байгуулдаг уламжлалтай билээ. Уг тэмцээний анхан шат буюу дүүргүүдийн аварга шалгаруулах тэмцээнийг өнгөрсөн арваннэгдүгээр сард зохион байгуулсан билээ. Хагас шигээ буюу “Шатар сонирхогчдын нийслэлийн аварга шалгаруулах тэмцээн”-ийг өнгөрсөн амралтын өдрүүдэд нийслэлийн ИТХ-ын ивээл …