Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл 2018 оны ажлаа дүгнэж, ирж байгаа оноо угтан салбарын шилдэгүүдээ тодруулах “Ган үзэг” ёслол хүндэтгэлийн арга хэмжээг анх удаагаа зохион байгууллаа. Уг арга хэмжээг нээж Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр хэлэхдээ “Улиран одож буй 2018 он дөрөв дэх засаглалынхны хувьд уран бүтээлийн амжилтаар дүүрэн жил байлаа. Мэргэжлийн байгууллагын зүгээс сэтгүүлчдийнхээ нийгмийн асуудалд онцгойлон анхаарахын зэрэгцээ …
Yearly Archives: 2018
December, 2018
-
10 December
Азийн “Challenge Cup” тэмцээнээс хоккейчид мөнгөн медаль хүртжээ
Малайзын нийслэл Куала-Лумпур хотод зохион байгуулсан олон улсын шайбтай хоккейн холбооны /IIHF/ албан ёсны тэмцээн болох 20 хүртэлх насны Азийн “Challenge Cup” тэмцээнээс Монголын баг мөнгөн медаль хүртжээ. Монголын залуучуудын шигшээ баг эхний тоглолтод Тайландад 14:1-ээр хожигдсон ч Кувейтийн шигшээ багийг 9:2-оор хожсон. Улмаар хэсгийн сүүлийн тоглолтоо Индонезийн багтай хийж, 3:1-ээр ялалт байгуулснаар Азийн “Challenge Cup” тэмцээний дэд аварга боллоо.
-
10 December
Эрүүл мэндийн сайд жирэмсэн хүнд ямар ч эмнэлэг хүндрэлгүй үйлчлэх албан даалгавар гаргалаа
ЭХЭМҮТ-ийн гадаа жирэмсэн эх төрсөн асуудалтай холбогдуулан Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл албан даалгавар гаргажээ. Албан даалгаварт эмнэлгүүдийн Хүлээн авах, яаралтай тусламжийн тасгийн хаягжилтыг сайжруулах, шөнө өдөр ямар ч цагт олоход хялбар болгох, эмнэлгүүд жирэмсэн эмэгтэйд хүндрэл учруулахгүй, харьяалал харгалзахгүй тусламж үзүүлэхийг эрүүл мэндийн байгууллагуудад үүрэг болгожээ. Мөн эмнэлгийн ажилтнуудын үр дүнгийн гэрээ, ажил дүгнэх үзүүлэлтүүдэд харилцаа, хандлагын алдаа зөрчил гаргасан эсэхийг …
-
10 December
АШУҮИС түүхийн нэгэн шинэ хуудсаа нээлээ
АШУҮИС-ийн Захирал, Анагаах ухааны доктор, профессор Ж.Цолмонг өнөөдрийнхөө дугаарт урьж байна. -Сайн байна уу? Танай сургууль их сургуулийг цогцолбор хэлбэрээр хөгжүүлэх жишиг сургууль болохоор зорьж эхнийхээ барилгуудыг хүлээн авч байна. Хэдэн сургууль шинэ байранд орох гэж байна? -Монголын ард түмний эрүүл энхийн манаанд зогсох ариун үйлстнүүдийг бэлтгэх, ард түмнээ эрүүлжүүлэх их үйлсэд хүчин зүтгэж ирсэн төрийн өмчийн ууган сургууль болох …
-
10 December
“Miss Universe” тэмцээний шилдэг дөрөвт Монгол үндэсний хувцас багтжээ
67 дахь удаагийн “Miss Universe”тэмцээний финалын шалгаруулалт арванхоёрдугаар сарын 16-ны өдөр Тайланд улсын Бангкок хотноо зохион байгуулагдах гэж байна.Тус тэмцээнд анх удаа Монгол улсаа төлөөлөн мисс, загвар өмсөгч Д.Долгион оролцож байна. “Miss Universe” тэмцээний шилдэг үндэсний хувцастай миссийг өнөөдөр тодорно. 94 улсын гоо бүсгүй оролцож буй тус тэмцээний шилдэг үндэсний хувцастай дөрвөн улсын нэгээр манай улсын үндэсний хувцас багтжээ. Д.Долгионы …
-
10 December
Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан мэдэгдэл гаргалаа
Эдийн засаг, зах зээл дээр үүсээд буй нөхцөл байдал, Монголбанкнаас авч хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээг бодитоор тайлбарлах үүднээс энэхүү мэдэгдлийг гаргаж байна. Эдийн засаг 2018 оны эхний гурван улирлын байдлаар 6.4 хувийн өсөлттэй байна. Энэхүү өсөлтөд экспортын үнэ таатай нөлөө үзүүлэхийн зэрэгцээ бодлого боловсруулагчдын эдийн засгийн тогтвортой байдлыг зорьсон бодлогын арга хэмжээнүүд чухал нөлөөтэй байлаа. Өнгөрсөн хоёр жил гаруй …
-
10 December
Хоолны газарт согтуу эр буу гарган бусдыг айлган сүрдүүлжээ
Баянзүрх дүүргийн нэгдүгээр хороо, Сансарт байрлах “KFC” хоолны газарт согтуу хүн танхайрч, буу гарган ажилтнууд болон үйлчлүүлэгчдийг сүрдүүлсэн хэрэг гарчээ. Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн мэргэжилтэн М.Мөнхшүр “Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороонд байрлах “Сансарын “KFC” хоолны газар буу гаргаж танхайраад байна” гэсэн мэдээллийг 12 дугаар сарын 8-ны 05:50 цагт хүлээн авч шалгахад тус зоогийн газар БЗД-ийн хоёрдугаар хороонд оршин суух хаягтай “Э” /эр.40н/ согтуурсан үедээ …
-
10 December
ЗӨВЛӨГӨӨ: Хүүхдийн бэлгийг хэрхэн сонгох вэ?
Хүнсний аюулгүй байдлыг хангахад хэрэглэгчийн мэдлэг, сонголт хамгийн чухал.Ялангуяа хүүхэд багачуудын хоол, хүнсний сонголт эцэг эхчүүдээс шууд хамааралтай байдаг. Удахгүй болох шинэ жилийн баяртай холбогдуулж эрүүл хүнсээр хүүхдийн бэлэг бэлтгэх, баяр ёслолын үеэр хоол хүнсний халдвар, хордлогоос урьдчилан сэргийлэхийн тулд яах ёстой талаарх мэдээллийг хүргэж байна. Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн худалдан авахдаа бүтээгдэхүүний үйлдвэрлэсэн газар, гарал үүсэл тодорхой эсэх, хадгалах …
-
10 December
А.Баасандорж: Залуу бөхөд гар хүрч, гэмтээсэндээ уучлалт гуйж байна
Таканоива А.Баасандорж энэ сарын 5-ны өдөр өөрийн дэвжээний залуу бөхийг зодсон тухай сүмо бөхийн холбооноос мэдэгдсэн билээ. Тодруулбал Таканоива А.Баасандорж Чиганоура дэвжээний залуу бөхийг юмаа мартсан шалтгаанаар 4-5 удаа нүүрэн тус газарт нь цохьсон байна. Уг хэрэг 12 сарын 4-ний орой 23 цагт зочид буудалд болсон бөгөөд зодуулсан бөх маргааш нь тойргийн барилдаанд ирэхдээ албаны хүмүүст зодуулснаа хэлснээр олонд мэдэгдсэн юм. Тэгвэл …
-
10 December
“Бөртэ чоно” наадмын шилдгүүд энэ сарын 21-нд тодорно
Монголын Үндэсний Олимпийн Хороо, Монголын спортын сэтгүүлчдийн холбоотой хамтран зохион байгуулдаг “БӨРТӨ ЧОНО-2018” тэргүүн дээд шагнал гардуулах ёслол энэ сарын 21-нд Соёлын Төв Өргөөнд зохион байгуулагдахаар товлогджээ Жил бүр спортын салбарын шилдгүүдийг тодруулдаг Монголын үндэсний олимпийн хорооны тэргүүн дээд шагнал гардуулах ёслол нь тухайн оны “Шилдгийн шилдэг тамирчин”, “Шилдгийн шилдэг дасгалжуулагч” болон шилдэг баг, спорт холбоод, олимпийн зөвлөлийг тодруулдаг уламжлалтай. Өнгөрсөн …
-
10 December
Мексикийн гоо бүсгүй “Дэлхийн мисс-2018”-ээр шалгарлаа
“Дэлхийн мисс-2018” гоо бүсгүй шалгаруулах 68 дахь удаагийн тэмцээний финалын шалгаруулалт энэ сарын 8-нд БНХАУ-ын Санья хотод болж, ялагч тодров. Энэ удаагийн тэмцээнд 118 орны гоо бүсгүй дөрвөн долоо хоногийн турш өөрсдийн авьяас чадвар, оюун ухаан, гоо үзэсгэлэнгээрээ өрсөлдсөнөөс дэлхийн тэргүүн миссээр Мексикийн гоо бүсгүй, 26 настай Ванесса Понче де Леон тодорч Дэлхийн миссийн титмийг зүүв. Харин дэд миссээр Тайландын …
-
10 December
Улаанбаатарт өдөртөө 18 хэм хүйтэн
Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна. 2018 оны 12 дугаар сарын 10-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Зүүн аймгуудын нутгаар үүлшинэ, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр ялимгүй цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Дархадын хотгороор 28-33 хэм, Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн …
-
10 December
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно
Өнөөдөр аргын тооллын 2018 оны арванхоёрдугаар сарын 10. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Өвлийн дунд хөх хулгана сарын 3. Сумъяа гараг. Элдэв тэнгэртэн одтой, дөрвөн ногоон мэнгэтэй, улаан хулгана өдөр. Барилдлага: Идэр Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй Суудал: Гал Өдрийн наран 8 цаг 28 минутад мандан, 17 цаг 05 минутад жаргана. Тухайн өдөр луу, …
-
8 December
Улсын харцага О.Хангай “Алтан бүс”-ийн эзэн боллоо
Өвөрмонголын өөртөө засах орны Шилийн гол аймагт энэ сарын 1-ны өдөр “Алтан бүс”-ийн төлөөх тав дахь удаагийн барилдаан боллоо. Тус барилдаанд Ар, Өвөр Монголын 128 бөх зодоглов. Барилдаанд Ар, Өвөр Монголын хоёр хүчтэн үзүүр булаалдсанаас Ар Монголын бөх, улсын харцага Оргихын Хангай долоо даван түрүүлж “Алтан бүс”-ийн эзнээр тодорчээ. “Алтан бүс”-ийн төлөөх барилдаан анх 2014 онд зохиогдоход тухайн үеийн улсын заан …
-
8 December
Арванхоёрдугаар сарын өрнийн зурхай
ХОНЬ Ажил хэрэг, мөнгө санхүү: Нийгэмд эзлэх байр сууриа дээшлүүлэхэд анхаарах хэрэгтэй. Тодорхой зорилго тавьж түүнийгээ биелүүлэхэд бүх хүчээ дайчлах хэрэгтэй. Энэ үед банканд данс нээвэл их хэмжээний хадгаламжийн үүд нээгдэнэ. Энэ cap банк санхүү, хөрөнгө оруулалтын салбарт ажиллагсдад амжилттай. Амьдралын идэвхтэй хэмнэл нь танд эерэг энерги, эрч хүч бэлэглэнэ. Гэр бүл, хайр дурлал: Хайр дурлалыг ивээх гаригууд бүгд идэвхтэй хөдөлгөөнд оршиж …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл