Yearly Archives: 2018

December, 2018

  • 12 December

    А.Эрдэнэ-Очирын гэгээн дурсгалд зориулсан тэмээн жин тээх аялал боллоо

    Дорноговь аймгийн Улаанбадрах сумын уугуул Болор цомын эзэн, МУСГЗ, яруу найрагч А.Эрдэнэ-Очирын гэгээн дурсгалд зориулсан ном тээсэн тэмээн жингийн аялал энэ сарын 6-8-ны өдрүүдэд боллоо. Талийгаачийн хүү Э.Цагаан-Уул, “Арлааны Эрдэнэ-Очир сан”-гийн  санаачилгаар  гэр бүл, ах дүү төрөл төрөгсөд, нутгийнхан, найз нөхөд нь хамтран зохион байгуулж байгаа аялалд яруу найрагчид нэгджээ. Э.Цагаан-Уул, О.Цэнд-Аюуш, Э.Энхболд Б.Жамбалдорж зэрэг арваад яруу найрагчид Дорноговийн Хамарын …

  • 12 December

    Дуучин Н.Бямбадорж “Донжтой бүсгүй”

    Дуучин НУБЧ-н гоцлол дуучин Нямдаваагийн Бямбадоржын “Донжтой бүсгүй” дууны видео клипийг та бүхний сонорт хүргэж байна. Дууны шүлгийг MУСГЗ Ш.Гүрбазар, Хөгжим Шагай “Гурван бүдүүн хамтлаг”, Хөгжмийн найруулга Ц.Уянга, Хоолой бичлэг Намуун студи, Мастер миксинг Х.Баярсайхан нар хийжээ

  • 12 December

    Б.Баярцэцэгийн “Намайг зур” дууны клипэнд зориулан богино хэмжээний кино бүтээжээ

    Дуучин Б.Баярцэцэгийн “Намайг зур” нэртэй цоо шинэ уран бүтээл мэндэлжээ. Тун удахгүй клип нь олны хүртээл болох гэнэ. 2009 онд зохиолч Х.Болор-Эрдэнийн блогтоо бичиж, нийтэлсэн “Намайг зур” нэртэй өвөрмөц шүлгэнд зориулан “Никитон” хамтлагийн ахлагч Б.Батчулуун ая зохиожээ. “Бүсгүйчүүд бол бүх насаараа дурлалын натурт суугчид, харин эрчүүд тэдний дүр төрхийг урлан бүтээгчид” гэх утга бүхий энэхүү өвөрмөц бүтээлийг дуучин Б.Баярцэцэг дуулж амилуулсан юм. Зохиолч Х.Болор-Эрдэнэ дуучин Б.Баярцэцэгийн “Дурласан цас”,“Намайг хүлээсэн эх …

  • 12 December

    Хувцас загварын салбарынхан дэлхийн дулааралтай тэмцэхээ амлав

    Польшийн Катовице хотноо зохион байгуулж буй НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн тухай бага хурал дээр загварын салбарын 40 гаруй компани болон байгууллагын төлөөлөгчид хүлэмжийн хийн ялгарлыг бууруулж, уур амьсгалын өөрчлөлт болон дэлхийн дулаарлын эсрэг тэмцэхээр тохиролцсон байна.

  • 12 December

    2018 оны шилдэг уран бүтээлч, ”Мөнгөн мод” цомын эзнийг шалгаруулна

    Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 195 дугаар тогтоолын дагуу 2018 оны шилдэг уран бүтээлчдэд нэр дэвшигчийн материалыг 12 сарын 24-ны дотор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газарт хүлээн авахаар болжээ. Уран бүтээлийн чанарыг сайжруулж, хүртээмжийг нэмэгдүүлэх, уран бүтээлчийн билэг авьяасыг үнэлэх, урамшуулах зорилгоор өмчийн хэлбэр харгалзахгүй соёл, урлагийн байгууллагаас оны шилдэг уран бүтээлч шалгаруулах зорилгоор тайз, дэлгэцийн найруулагч, …

  • 12 December

    Ерөнхий сайд У.Хүрэлсүх Япон Улсад айлчилна

    Ерөнхий сайд У.Хүрэлсүх Япон Улсын Засгийн газрын урилгаар тус улсад  12 дугаар сарын 12-15-ны өдрүүдэд албан ёсны айлчлал хийнэ. Айлчлалын үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэ-тэй албан ёсны хэлэлцээ хийж, Япон Улстай харилцах манай “гуравдагч хөрш”-ийн бодлогыг нотолно. Ерөнхий сайд У.Хүрэлсүх Япон Улсын парламентын удирдлагад бараалхаж, Япон, Монголын найрамдлын бүлгийн удирдлага, гишүүд, Япон, Монголын найрамдал, олон нийтийн …

  • 12 December

    Сэргээш хэрэглэсэн Н.Ганбаатар, А.Цацабшир, Ц.Бямба-Очир нарын барилдах эрхийг хоёр жилээр хаслаа

    Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хурлаар Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ойн баяр наадмын Үндэсний бөхийн барилдаанд шөвгөрсөн 16 бөхийн сэргээшийн шинжилгээний дүгнэлттэй холбогдуулан авах арга хэмжээний талаар хэлэлцээд дараах шийдвэрийг гаргалаа. Итгэмжлэгдсэн лабораторийн дүгнэлтээр сэргээш хэрэглэсэн нь тогтоогдсон улсын гарьд Н.Ганбаатар, улсын харцага А.Цацабшир, улсын начин Ц.Бямба-Очир нарын Үндэсний их баяр …

  • 12 December

    Ж.Сауле: Мах, сүүний анхдугаар аяныг хэрэгжүүлснээр хүн амын хүнсний хангамж тогтворжино

    “Мах, сүүний анхдугаар аян”-ны  хүрээнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, махны экспортын талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Саулетай ярилцлаа. -Мах, сүүний анхдугаар аяны зорилго, зорилтын талаар танилцуулна уу? -Хүн амын хүнсний хангамжийг тогтворжуулах, стратегийн хүнсний нийлүүлэлтийн улирлын хамаарлыг бууруулах, бүтээгдэхүүний экспортыг дэмжих зорилгоор Засгийн газрын 2016 оны 212 дугаар тогтоолоор “Мах, сүүний анхдугаар аян”-ыг зарласан. Тус аяныг …

  • 12 December

    Мөс цөмөрсний улмаас долоон хүн амь насаа алджээ

    2018 он гарснаас хойш арванхоёрдугаар сарын 03-ны өдрийн байдлаар мөс цөмөрсөн 13 удаагийн тохиолдлоор долоон хүн амь насаа алджээ. Түүнчлэн цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр арваннэгдүгээр сарын гуравдугаар арав хоногийн байдлаар манай орны ихэнх гол мөрөнд нимгэн мөсөн бүрхүүл тогтсон байна. Иймд мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй цөмрөх эрсдэлтэй байгаа тул цаг хугацаа хожих, …

  • 12 December

    Улаанбаатарт 12-14 градус хүйтэн байна

    Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларна. 2018 ОНЫ 12 ДУГААР САРЫН 11-НИЙ 20 ЦАГААС 12 ДУГААР САРЫН 12-НЫ 20 ЦАГ ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Увс нуурын хотгор, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 34-39 градус, өдөртөө 23-28 градус, …

  • 12 December

    Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна

    Өнөөдөр аргын тооллын 2018 оны арванхоёрдугаар сарын 12. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Өвлийн дунд хөх хулгана сарын 5. Буд гараг.  Тооно одтой, хоёр хар мэнгэтэй, шар бар өдөр. Барилдлага: Рашаан Шүтэн барилдлага: Нэр өнгө Суудал: Төмөр Өдрийн наран 8 цаг 30 минутад мандан, 17 цаг 04 минутад жаргана. Тухайн өдөр нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба …

  • 11 December

    Гурван сартай хүүхдийн үхлийн шалтгааныг тогтооно

    Говь-Алтай аймгийн Бигэр сумын эмнэлэгт арванхоёрдугаар сарын 6-нд гурван сартай хүүхэд нас баржээ. Шалтгаан нь эмнэлэгт тог тасарснаар аппарат унтарч улмаар хүүгийн амьсгал хураагдсан гэх мэдээлэл сошиалд тархаад  байгаа юм. Энэ талаар Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвийн мэргэжилтэн М.Мөнхшүрээс тодруулахад “Хүүхэд эмнэлэгт тухайн өдрийн 08.10 цагт биеийн байдал маш хүнд, өндөр халуунтай ирсэн. Ингээд 10.40 цаг хүртэл аппаратад ороод нас …

  • 11 December

    “MNET Asian Music Awards”-ын хөтлөгчөөр С.Гантогоо, Б.Янжиндулам нар ажиллана

    “Mnet Asian Music Awards” шагнал гардуулах Азийн хамгийн том хөгжмийн наадмыг Монгол улсад “Asianbox” суваг анх удаа мэргэжлийн түвшинд шууд дамжуулахаар болжээ. “Mnet Asian Music Awards” шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаа нь“Mnet Music Video Daesang”нэртэйгээр 1999 онд анх зохион байгуулагдаж байв. 2009 оноос цар хүрээгээ тэлж Азийн улсуудаас уран бүтээлчид оролцдог болсноор одоогийн нэршлийг өгсөн юм. 2017 оноос Азийн гурван улсад буюу Вьетнам, …

  • 11 December

    “Алтан тайзны эзэд- Бид мартахгүй” дурсамж хүндэтгэлийн үйл ажиллагаа боллоо

    Монголын театрын урлагийн хөгжилд өөрийн авъяас билэг, хөдөлмөр зүтгэлээ зориулж ирсэн ахмад уран бүтээлчид, театрын зүтгэлтнүүдээ мөнхжүүлэх, тэдний бүтээл туурвилын баялаг өв санг хойч үедээ уламжлан хөгжүүлэх үүднээс 2005 оноос эхлэн УДЭТеатрын хамт олон “Алтан тайзны эзэд- Бид мартахгүй”дурсамж хүндэтгэлийн үйл ажиллагааг зохион байгуулж ирсэн билээ. Энэ жил жил драмын театрын гавьяат жүжигчин Л.Лувсан 110 жил, Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын …

  • 11 December

    Иргэдийг өөрийн насны багцад багтсан үзлэг, шинжилгээнд хамрагдахыг уриаллаа

    Монгол Улсын 18-аас дээш насны Эрүүл мэндийн даатгалтай иргэн бүр эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах боломжтой. Иргэдийг харьяа дүүргийнхээ эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлэг болон улсын хэмжээний лавлагаа төвүүдэд хандан өөрийн насны багцад багтсан үзлэг, шинжилгээнд хамрагдахыг Эрүүл мэндийн яам наас уриаллаа. Хэрэв иргэд харьяаллын бус газар түр оршин сууж байгаа бол ЭМД-ын гэрээт эмнэлгүүдээр үйлчлүүлэх боломжтой юм.