Yearly Archives: 2018

January, 2018

  • 12 January

    Улаанбаатарт өдөртөө 9-11 хэм хүйтэн байна

    Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар хүйтний эрч сулавтар байна. 2018 оны 01 дүгээр сарын 12-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хэсгээр үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, …

  • 11 January

    Опра Винпри: Өөрийгөө дутуу үнэлэх буруу сонголтууд хийхэд хүргэдэг

    Опра Винприг хүүхэд байхад нь үймүүлж, эсвэл гэрийн ямар нэг ажил хийхгүй бол эмээ нь зоддог байжээ. Харин түүнийг 14 нас хүрэхэд тэрээр жирэмсэн болж хүүхдээ гаргасан ч хүүхэд нь өөд болсон. Опра 17 настайдаа ажил хийхийн хажуугаар их сургуульд суралцдаг байжээ. Тэрээр итгэмээргүй өндөр амжилтад хүрсэн ба түүхэн дэх цорын ганц хар арьстай тэрбумтанд тооцогддог юм. Зоригтойгоор өөрийн мөрөөдлөө …

  • 11 January

    Ибупрофен, Нурофен зэрэг эмнүүд үргүйдэл үүсгэж байна гэв

    Өвчин намдаах, халуун бууруулах, үрэвсэл дарах үйлчилгээтэй Ибупрофен, Нурофен зэрэг эмнүүдээс дэлхийн нийт татгалзаад эхэллээ. Эдгээр эмнүүдэд судалгаа хийсэн тухай эрүүл мэндийн PNAS сэтгүүл нийтэлсэн байна. PNAS нь анагаахын салбарын нотолгоо, судалгаа сайтай, нэр хүндтэй сэтгүүл юм. Тус сэтгүүлийн шинэ дугаарт Ибупрофен, Нурофен нь эрчүүдийн үр тогтоох чадварыг бууруулж, бэлгийн сулрал үүсгэж байгааг тогтоосон тухай мэдээлжээ. Европын Денмаркын эрдэмтэд эдгээр …

  • 11 January

    Фото: Японы өвлийн өнгө

    22 настай гэрэл зурагчин Нагаошигийн авсан энэ өвлийн зурагнууд таны нарын улсыг үзэхийг хүсэх шалтгаануудын нэг болох биз ээ. Ямагата мужийн Гинзан Онсэн хэмээх энэхүү газар нь халуун рашаанаараа алдартай. Цасанд хучигдсан Гинзан Онсэний гэрэл романтик өнгө аяс нэмжээ. Цаашлаад энэхүү газар нууцлаг тосгон адил харагдаж байна.      

  • 11 January

    Л.Энх-Амгалан: Б.Галсансүх ирээд “Т.Ариунааг Монголын Мадонна болгоё” гэсэн

    МУГЖ, НҮБ-ийн элч дуучин Т.Ариунаагийн “… Утасны чинь дугаар Урууланд минь байдаг …” хэмээх шүлэгтэй дууг та бүхэн санаж буй биз ээ. Одоогоос 21 жилийн өмнө үзэгч, сонсогчдыг байлдан дагуулж байсан “Утасны дугаар” дууг дуучин Т.Ариунаа саяхан дахин шинэчилж фенүүддээ хүргээд байгаа. Энэхүү дуу нь 1996 онд залуусыг байлдан дагуулж олны таашаалыг хүртэж байлаа. Харин энэ дуу хэрхэн бүтсэн талаарх …

  • 11 January

    СӨХ-ны хяналтын камерын дэлгэц, төхөөрөмжийг хулгайлсан хэрэг гарчээ

    Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах орон сууцны хорооллын харуулын байранд хулгайч орж СӨХ-ны хяналтын камерын дэлгэц, дүрс бичлэг хадгалах төхөөрөмжийг хулгайлсан хэргийг Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид илрүүлэн шалгаж байна. Уг хэргийг тус дүүргийн гуравдугаар хороонд оршин суух Э гэгч нь үйлдсэнийг илрүүлжээ. Мөн Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны “Гэр бүл худалдааны төв”-д иргэн …

  • 11 January

    НӨАТ-ын сугалааны тохирлын хэмжээ өөрчлөгджээ

    Сангийн сайдын тушаалаар НӨАТ-ын сугалааны тохирлоор 2018 оны төсвийн жилд олгох урамшууллын хэмжээг өөрчлөн баталжээ. Энэхүү хэмжээ нь нэгдүгээр сарын 21-ний Ням гарагт явагдах 2017 оны 12 сарын 1-нээс 31-ний хооронд хэвлэгдсэн баримтын сугалааны тохиролд хамаарахгүй юм байна. Урамшууллын өөрчлөгдсөн хэмжээ: 3 орон тохирсон бол 20,000 төгрөг байснаас 50,000 төгрөг 4 орон таарсан бол 100,000 төгрөг байснаас 200,000 төгрөг, 5 …

  • 11 January

    Утаанаас салж чадах ганц л бодит арга бий

    Энэ нь “ГАЛ ТҮЛЭХЭЭ БОЛИХ” юм. Зуух, түлш зараад хэзээ ч утааг арилгахгүй. Тиймээс гал л түлэхээ болих хэрэгтэй. Харин хоёр замаар гал түлэхээ больж болно. 1. Бүх нийтийг орон сууцжуулах 2. Бүх гэр хорооллыг төвийн дэд бүтэцтэй болгох Өнөөдөр Улаанбаатар хотод 200’000 айл гэр хороололд, 164’000 айл орон сууцанд амьдарч байна. Бүх нийтийг орон сууцжуулах талаар бүгд ярьдаг ч бодитой …

  • 11 January

    Цагдаагийн байгууллагын 180 алба хаагч шинэ орон сууцанд орно

    Цагдаагийн Ерөнхий газрын Санхүү, аж ахуйн албаны дарга цагдаагийн хурандаа Ж.Эрдэнэболд, Хангамжийн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа С.Баасанжав нар “Цагдаа-Амгалан” хотхоны үйл ажиллагаатай танилцлаа. 2017 оны 06-р сард шаваа тавьж байсан энэ хороололд цагдаагийн байгууллагын 180 алба хаагчийн гэр бүл сар шинийн босгон дээр байрандаа ороход бэлэн болж, улсын комисс хүлээж аваад байгаа юм. Монгол Улсын Засгийн газраас иргэдийг орон сууцжуулах, …

  • 11 January

    Есүс хүүгээ тэврэн энэлэн шаналж буй Ариун Мэри

    Хад чулууг ч номхотгохын тулд нэгэн биеийн хоёргүй сэтгэл, түмэн алжаалаар зүтгэж чадсан Микеланжело (1475-1564) ганц хүүгээ алдчихаад, цогцсыг нь өвөр дээрээ тэврэн, энэлэн шаналж буй Ариун Мэрийг дүрсэлсэн “Пьета” (итали. Харуусал) алдарт барималаа 1498-1499 хооронд бүтээсэн байдаг. Ватиканы хот улс дотор байх гэгээн Петрийн сүмд байх уг баримал Микеланджелод нэр алдар авчирсан анхны уран баримал нь юм. Тэрээр баримлыг бүтээж байхдаа …

  • 11 January

    НИТХ-ын дарга С.Амарсайхан иргэд, ТББ-ын төлөөллийг хүлээн авч уулзлаа

    Монгол улсын хүн амын 50 -иас доошгүй хувь нь  амьдарч  байгаа Улаанбаатар  “Их хот”-ын  хувьд олон асуудал дагуулдаг. Иргэд НИТХ-ын даргатай уулзах санал хүсэлтийг цөөнгүй гаргадаг. Эдгээр хүсэлтүүдэд үндэслэн НИТХ-ын дарга С.Амарсайхан өнөөдөр НЗДТГ-ын “А” танхимд  иргэд, ТББ-ын төлөөлөгчдийг  хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр иргэд, ТББ-уудын төлөөлөл хувийн болон албаны  шинжтэй хүсэлтүүдийг гарган шийдвэрлэж өгөхийг хүслээ. НИТХ-ын дарга С.Амарсайхан иргэд, …

  • 11 January

    Солиот эхийг үзэхээс өмнө заавал унших өгүүллэг

    “Экс ТҮЦ” продакшны “Солиот Эх” уран бүтээл кино театруудын дэлгэцнээ гарч эхлээд байна. Үзсэн хүн бүр л эхийн хайр, хатуу цэвдэг сэтгэлийн тухай болон уйлсан, уярсан тухайгаа сэтгэгдэл бичиж байна. Энэ бол Хятадын зохиолч Ван Хэ Жигийн “Солиот эх” өгүүллэгээс сэдэвлэсэн кино юм. Хятадын өлсгөлөн, ядуурлын цаг үед эхнэр авах чадалгүй ядуу эр сэтгэцийн өвчтэй хүүхнээр удам залгах хүүхдээ төрүүлэн …

  • 11 January

    Өнгө сэтгэл зүйд хэрхэн нөлөөлдөг вэ?

    Өнгө хүний сэтгэгдэлд хүйтэн ба дулаан гэсэн нөлөө үзүүлдэг бөгөөд өнгийг хромат, охрамат гэж хоёр ангилдаг. Ихэнх хүн улаан бол галын өнгө тийм болохоор дулаан харин цэнхэр өнгө тэнгэрийн өнгө тийм болохоор хүйтэн өнгө гэж ойлгодог. Нэг бодлоор энэ нь зөв ч юм шиг. Гэхдээ энэ нь үнэн хэрэгтээ ийм ойлголт байж болохгүй, хүйтэн цэнхэр дулаан цэнхэр гээд өнгө бүхэн …

  • 11 January

    Татвар нэмэхийг эсэргүүцсэн жагсаалыг дэмжих шалтгаан

    Сардаа нэг сая төгрөгийн цалинтай хүн. Энэ нийгмийн дундаж давхаргыг бүрдүүлж байна. Гэхдээ гар дээрээ яг нэг саяыг авахгүй. Бодит байдал дээр 100 мянгыг нийгмийн даатгалд, 83 мянгыг татварт өгөөд гар дээрээ 817 мянган төгрөг авдаг. Байлаа. Үүгээрээ нөгөө зээлээ, ахуйн хэрэглээгээ зохицуулна л даа. Тэгвэл одоо татвар нэмэгдснээр 110 мянгыг нийгмийн даатгалд, 82 мянгыг татварт өгөөд гар дээрээ 808 …

  • 11 January

    Жин хассаны дараа жингээ барих шилдэг зөвлөгөө

    Та жин хассан уу, тэгвэл дараа нь яах вэ? Би түүнээс намайг битгий орхиоч ээ гэж гуйсан. Яг одоо би түүнд юунаас ч илүү хэрэгтэй байлаа. Гэвч би өмнө нь ийм зүйл үзсэн, тийм болохоор түүнийг буцаад ирнэ гэдгийг мэдэж байлаа. Би түүнийг  хүлээгээд байж байна…. Түүний нэрийг Франк гэдэг. Тэр миний өвчтөн болоод бараг жил гаруй хугацаа өнгөрсөн байлаа. …