Yearly Archives: 2018

January, 2018

  • 11 January

    ХХОАТ-ын хуульд өөрчлөлт оруулж өгөхийг 1,461 иргэн өргөдөлдөө хүсчээ

    Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооноос иргэдээс ирүүлж байгаа өргөдлийн талаар болон цаг үеийн асуудлаар хэвлэлийн бага хурал хийлээ. Байнгын хорооны дарга М.Оюунчимэг “Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Байнгын хорооны саналыг Улсын Их Хуралд өргөн барих болсныг тэмдэглэв. “Хувь хүний орлогын албан татварын хувь хэмжээ нэмэгдсэн нь амьдралд хүнд тусч, уг хуульд нэмэлт, өөрчлөлт …

  • 11 January

    Өглөөний нойрыг ялах шилдэг аргууд

    Амттай өглөөний цай төлөвлө Өглөө огло харайн босдоггүй шалтгаан гал тогоо чинь байж мэдэх нь. Өчигдрийн хоносон хоол, хатчихсан талх сонирхол татна гэж үү? Үгүй л болов уу. Тиймээс өглөө нүдээ нээгээд л хөргөгчинд байгаа зүйлсийн талаар бодохоор тийм гоё амттай зүйлсийг орой нь авч хадгал. Гүзээлзгэнэ, бөөрөлзгөнө, гадил, шоколадтай сүү гээд ходоодыг чинь ажиллуулахаар, тархинд “Хурдан босооч” гэдэг мэдээлэл …

  • 11 January

    Б.Хурцтай  холбоотой иргэдийн  өргөдөл, гомдлыг шийдвэрлүүлэхээр УЕП М.Энх-Амгаланд шилжүүлжээ

    Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурцад холбогдуулан ирүүлсэн иргэдийн өргөдөл, гомдлын талаар мэдээлэл хийв. Нэр бүхий иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг шийдвэрлүүлэхээр Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгаланд шилжүүлж, хэрхэн шийдвэрлэсэн талаарх хариуг Өргөдлийн байнгын хороонд ирүүлэхийг мэдэгдсэн ба Нийслэлийн прокурорын газраас өргөдөл, гомдолтой танилцаж, холбогдох шалгалтыг явуулж, шалгалтын үр дүнг эргэн танилцуулах тухай хариу ирүүлснийг …

  • 11 January

    Төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн алдагдлыг зогсооно

    Засгийн газрын хуралдаанаар “Аж үйлдвэрийн цогцолбор”, “Монгол тариалан корпораци”, “Монгол мах корпораци”, “Монгол тамга”, “Авто замын тоног төхөөрөмжийн түрээс” төрийн өмчит үйлдвэрийн газруудыг татан буулгахаар боллоо. Дээрх газрууд байгуулагдсанаасаа хойш үйл ажиллагаа явуулаагүй, их хэмжээний өртэй, санхүү, хөрөнгийн эх үүсвэргүй зэрэг үндэслэлээр  дээрх шийдвэрийг гаргажээ.  

  • 11 January

    “Цэргийн гэрээт алба хаах журам”-ыг баталлаа

    Цэргийн албаны тухай хууль батлагдсаны дагуу “Цэргийн гэрээт алба хаах журам”-ыг шинэчлэн боловсруулж мөрдөх шаардлагатай болсон байна. Журам батлагдсанаар тухайн иргэн цэргийн байгууллагад ахлагч, офицерын албан тушаалд гэрээгээр алба хаах нөхцөл бүрдэх юм. Мөн тодорхой хугацаанд хэрэгжих төсөл, хөтөлбөрт чухал шаардлагатай мэргэжилтэй хүнийг оролцуулах, цэргийн сургуульд бэлтгэх боломжгүй мэргэжилтнийг их, дээд сургуульд захиалгаар сургаж бэлтгэх төсөв, зардал болон алба хаагч …

  • 11 January

    Ховд аймагт хоёр иргэн нуурын усанд осолджээ

    Ховд аймгийн Онцгой байдлын газарт Манхан сумын Ботгон багаас Мөст сумын Давст багийн чиглэлд зорчиж явсан “УАЗ-469” загварын 4 зорчигчтой автомашин “Хагын нуур”-ын усанд живж, А /60 настай, эрэгтэй/, Б /36 настай, эрэгтэй/ нар осолдсон тухай дуудлага 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 20:55 цагт иржээ. Дуудлагын дагуу эрэн хайх ажиллагааг зохион байгуулан 2018 оны 01 дүгээр сарын 10-ны …

  • 11 January

    Монгол Улс хоёр Солонгосын дээд хэмжээний уулзалтыг талархан хүлээж авлаа

    ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМНЫ ХЭВЛЭЛИЙН ТӨЛӨӨЛӨГЧИЙН МЭДЭГДЭЛ БНСУ, БНАСАУ-ын хооронд Засгийн газрын түвшний уулзалт болж байгааг Монгол Улс талархан хүлээн авч байна. Энэ уулзалт нь Солонгосын хойгийн аюулгүй байдлыг хангахад чиглэсэн яриа хэлэлцээг сэргээх, бүс нутагт итгэлцлийг бэхжүүлэхэд чухал түлхэц болно гэж найдаж байна.

  • 11 January

    Арслангийн орд: Өөртөө итгэлтэй байж бусдаар хүндлүүлэхийг хичээ

    ХОНЬ (3/21-4/19) Таны амьдралын гол зорилго ойлгомжгүй санагдах ба та орчноо солихыг хүсч аялал жуулчлал итгэл найдвар авчирна. Мэдлэг боловсролоо хөгжүүлэх аялалд явж, амралтаа авч тааламжтай цагийг өнгөрүүлэх үе. Түүх соёлын чухал газруудад зочлох, сүр жавхлант барилгуудыг харах, урлагийн гайхамшигт бүтээлүүдийг үзэх нь танд таалагдана. Амьдралаа бусдад дэлгэх гэсний хэрэггүй. ҮХЭР (4/20-5/20) Баярын уур амьсгалыг та мартаагүй л явна. Хэт …

  • 11 January

    Үс засуулахад нүд бүрэлзэн улцайна

    Өнөөдөр аргын тооллын 2018 оны нэгдүгээр сарын 11. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны “Алтан унжлагат” хэмээгч Гал тахиа жилийн Өвлийн дунд хар хулгана сарын 25. Бархасвадь гараг. Хонгорцог одтой, дөрвөн ногоон мэнгэтэй, харагчин туулай өдөр.                           Өдрийн наран 8 цаг 30 минутад мандан, 17 цаг 25 минутад жаргана. …

  • 11 January

    Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн байна

    Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа ихэнх нутгаар цаг агаар тогтуун, хүйтний эрч суларна. 2018 оны 01 дүгээр сарын 11-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 22-27 хэм, Хараа, Ерөө, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал …

  • 10 January

    Хятадын кино жүжигчин Жан Зиеигийн түүх

    Жан Зиеи бол “Hollywood” хүртэл карьер нь өссөн тоотой хэдэн Ази жүжигчний нэг. Бид түүнийг “Гейшагийн дурсамж”, “Нуугдах бар, хүрхрэх луу” “Гэртээ харих зам” зэрэг хэд хэдэн киногоор нь мэднэ. Тэрээр өнөөдрийг хүртэл 40-өөд кинонд дүр бүтээжээ. Хятадын кино жүжигчин Жан Зиеи 1979 оны 2-р сарын 9-нд Бээжин хотод төрсөн. Тэрбээр Хятадын кино урлагийн хамгийн шилдэг залуу дөрвөн  эмэгтэй жүжигчний нэг билээ.Түүний эцэг …

  • 10 January

    Агаарын бохирдлыг бууруулах нэрээр төсвийн хөрөнгийг үргүй зарцуулж байгааг шүүмжлэв

    НИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар агаарын бохирдлыг бууруулах талаар авах зарим арга хэмжээний асуудлаар хэлэлцэж Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах газраас явцын мэдээллэл өглөө. Гэвч энэ асуудалд ямар ч гарц, шийдэлгүй арга хэмжээг үргэлжлүүлж төсвийн хөрөнгийг үргүй зарсаар байгаад тэргүүлэгчид шүүмжтэй хандав. НИТХ-ын дарга С.Амарсайхан : Aсуудалд ямар гарц, шийдэл байгаа нь тодорхойгүй, зорилго шийдэлгүй байна. Бид олон ажил хийхээр төлөвлөж байгаа боловч …

  • 10 January

    Эрдэнэт үйлдвэрийг хувьцаат компани болгож, хувьцааг иргэн бүрт эзэмшүүлнэ

    “Эрдэнэт үйлдвэр” хязгаарлагдмал хариуцлагатай компанийг нээлттэй хувьцаат компани болгож, нийт хувьцааны тодорхой хувийг иргэдэд эзэмшүүлэхээр Засгийн газрын хуралдаанаас шийдлээ. Хувьцаат компани болгох болон хувьцааг нь иргэдэд эзэмшүүлэх талаар санал боловсруулж УИХ-аар хэлэлцүүлэн батлуулахыг сайд Г.Занданшатар, Ч.Хүрэлбаатар, Д.Сумьяабазар, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт даалгав. Нийт хувьцааны хэдэн хувийг, ямар хугацаагаар тасалбар болгон ямар нөхцөлөөр иргэдэд эзэмшүүлэх, иргэд хувьцаагаа худалдах, худалдан авахтай …

  • 10 January

    Ё.Баатарбилэг: Соёл, урлагийн салбарын хууль, тогтоомжийг боловсронгуй болгоход анхаарч ажиллана

    УИХ-ын НББСШУ-ны байнгын хороо, БСШУС-ын яамтай хамтран Соёлын тухай хууль, Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг шалгах, тус салбарын хууль, тогтоомжийг боловсронгуй болгох, санал, дүгнэлт боловсруулах ажлын хүрээнд өнөөдөр (2018.01.10) соёл, урлагийн салбарын төлөөлөлтэй уулзалт зохион байгууллаа. Уулзалтад УИХ-ын гишүүн, НББСШУ-ны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг, тус байнгын хорооны гишүүн Г.Мөнхцэцэг, М.Оюунчимэг, Б.Саранчимэг, БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа болон соёл, урлагийн салбарын 230 гаруй төлөөлөл …

  • 10 January

    П.Баярхүү: Гэр хорооллын амьдрах орчинд хувьсал хийсэн жил байх болно

    -Улаанбаатар хот дэд бүтцийн чиглэлээр 2018 онд ямар ажлууд хийхээр төлөвлөсөн бэ? -Дэд бүтцийн чиглэлээр Гэр хорооллыг дахин төлөвлөх, барилгажуулах, авто замын ажлууд, газар чөлөөлөлт, нийтийн тээвэр, бүтээн байгуулалтын ажлууд багагүй хийгдэхээр төлөвлөгөө нь гараад эхнээсээ хэрэгжилт рүүгээ ороод явж байна. -Агаар, хөрсний бохирдолдоо нийслэл хот баригдаад байна. Энэ асуудлыг шийдэх гарц бол Гэр хорооллоо барилгажуулах гэж харж байна. Нийслэл …