ХХОАТ-ын хуульд өөрчлөлт оруулж өгөхийг 1,461 иргэн өргөдөлдөө хүсчээ


Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооноос иргэдээс ирүүлж байгаа өргөдлийн талаар болон цаг үеийн асуудлаар хэвлэлийн бага хурал хийлээ.

Байнгын хорооны дарга М.Оюунчимэг “Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Байнгын хорооны саналыг Улсын Их Хуралд өргөн барих болсныг тэмдэглэв. “Хувь хүний орлогын албан татварын хувь хэмжээ нэмэгдсэн нь амьдралд хүнд тусч, уг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг санаачлан батлуулж өгөхийг 1,461 иргэн өргөдөлдөө хүссэн байна. Иймд Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг эргэж харах хэрэгтэй гэсэн дүгнэлтэд хүрсэн. Засгийн газарт чиглэл өгч, энэ саналаа Улсын Их Хуралд хүргүүлэхээр ажиллаж байна” хэмээн хэллээ.

Эх сурвалж: УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

 

Санал болгох мэдээ

“Тусгай замын автобус /BRT/” төслийн нарийвчилсан ажлын зураг болон үйл ажиллагааны төлөвлөлтийн зөвлөх үйлчилгээний тендерийг зарлалаа

“Тусгай замын автобус (BRT)” төсөл нь тусгай замаар автобус зорчих нийтийн тээврийн дэвшилтэт систем юм. …