Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө хүйтний эрч суларна. 2019 оны 01 дүгээр сарын 22-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун болон зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. …
Monthly Archives: January 2019
January, 2019
-
21 January
Зуун айлын уулзвараас 32-ын тойрог хүртэлх авто замыг ирэх тавдугаар сараас тавьж эхэлнэ
Зуун айл дахь төвлөрсөн барилгын материалын зах, худалдааны төвийг үе шаттай нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулах ажлын хэсэг өнөөдөр хуралдаж, тухайн хэсгийн авто замын болон Налайх дахь Барилгын материалын үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтын талаарх мэдээллийг сонсов. Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын орлогч дарга Б.Индра Зуун айлын уулзвараас 32-ын тойрог хүртэлх 1.6 км авто замын бүтээн байгуулалтын ажлыг ирэх тавдугаар сараас эхлүүлж, …
-
21 January
Монгол Улсад гахайн африк мялзан өвчин анх удаа бүртгэгдлээ
Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд нийслэлийн Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Батбаясгалан холбогдох байгууллагын удирдлагуудад гахайн мялзан өвчин гарсантай холбогдуулан хэрхэн ажилласан болон өнгөрсөн 14 хоногийн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлаа танилцуул гэв. Нийслэлийн онцгой байдлын газрын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн “Ойрын өдрүүдэд агаарын температур шөнөдөө 18-21, өдөртөө 6-9 хэм хүйтэн, салхины хурд 06-08 м/с байх …
-
21 January
100 мянган Онцгой албан татварын тэмдэгт хилээр нэвтрүүлэхийг завджээ
Замын-Үүд дэх Гаалийн хяналтын бүсээр нэвтэрсэн Монгол Улсын иргэн Б нь энэ сарын 19-нд УАЗ-469 маркын тээврийн хэрэгслээр зорчиж явахдаа 100 мянган ширхэг Онцгой албан татварын тэмдэгтийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завджээ. Түүнийг Гаалийн зөрчилтэй тэмцэх хэрэг бүртгэх албаны байцаагч илрүүлсэн байна. Уг гэмт хэргийн шинжтэй зөрчлийг харьяалал тогтоолгон шалгуулахаар сум дундын прокурорын газарт шилжүүлжээ.
-
21 January
Мисс А.Дэлгэрцэцэг “Хүүхэд хамгааллын элч” боллоо
“Алунгоо эх” төрийн бус байгууллага, Монголын эмэгтэйчүүдийн “Хатан эрдэнэ” холбоо, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, “Алдарт эх цахим нэгдэл” хамтран Одонтой эхчүүдийн дунд “Mrs Mongolia World-2018-Гоо ээж” улсын анхдугаар уралдааныг өнгөрсөн онд зохион байгуулсан. “Зөв гэр бүл, Зөв хүүхэд, Зөв нийгэм” уриан дор зохион байгуулсан тэмцээний анхны ялагчаар дөрвөн хүүхдийн ээж А.Дэлгэрцэцэг тодорсон билээ. Тэрбээр …
-
21 January
Гадаад паспортын яаралтай захиалгыг зогсоожээ
Нэгдүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн гадаад паспортын захиалгын хугацааг өөрчилж, улс даяар мөрдөж эхэллээ. Ингэснээр өмнө яаралтай үйлчилгээ ажлын гурав хоногт, энгийн үйлчилгээ ажлын 10 хоногт гардаг байсан бол одоо яаралтай үйлчилгээ байхгүй болж зөвхөн ажлын тав хоногт гардаг болсон байна. Мөн яаралтай үйлчилгээний хураамж 10 мянган төгрөгийг нэмж төлөх шаардлагагүй болж байгаа юм. Тиймээс шинээр гадаад паспорт захиалахдаа үйлчилгээний хураамж …
-
21 January
Агаарын бохирдлын асуудлаар явагдах Ерөнхий хяналтын сонсголд оролцох иргэдийг бүртгэж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Ерөнхий хяналтын сонсгол явуулах тухай албан бичгийг Монгол Улсын Их хурлын дарга М.Энхболдод 2018 оны арванхоёрдугаар сарын 10-ны өдөр хүргүүлсэн юм. Энэхүү албан бичигтээ: “…Эрүүл аюулгүй орчинд амьдрах иргэний эрхийг ноцтойгоор зөрчиж байгаа агаарын бохирдлын асуудлаар төрийн эрх бүхий байгууллагууд чамгүй олон шийдвэрийг гаргаж, татвар төлөгчдийн мөнгийг зарцуулсаар /2008-2016 оны хооронд 550 орчим тэрбум төгрөг зарцуулсан …
-
21 January
Эмнэлгүүдийн хүүхдийн орны ачаалал багасжээ
Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар нар томуу, томуу төст өвчний хүрээнд Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэгт ажиллалаа. Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлгийн хувьд нийт батлагдсан хүүхдийн 80 ортой бөгөөд томуу, томуу төст өвчний үед ЭМЯ, НЭМГ–аас гаргасан тушаал шийдвэрийн дагуу насанд хүрэгчдийн 90 орыг хүүхдийн оронд шилжүүлэн нийт 170 орыг ажиллуулж байна. Сүүлийн 4-5 хоногт эмнэлгийн орны ачаалал харьцангуй буурч, өнөөдрийн …
-
21 January
Кирил Монгол хос бичгийн “Оюунтүлхүүр эрдэм” сэтгүүл мэндэллээ
Монголын Хүүхдийн Зохиолчдын Холбооноос санаачлан кирил болон монгол хос бичгийн “Оюунтүлхүүр эрдэм” сэтгүүлийн анхны дугаарыг ЕБС-ийн сурагчид, их, дээд сургууль, коллежийн оюутан залуус, эцэг эх, эрдэмтэн багш нарт зориулан эрхлэн гаргалаа. “Оюунтүлхүүр эрдэм” сэтгүүл нь хос бичгээр хүүхэд залууст зориулан гарч байгаа Монголын анхны тогтмол хэвлэл юм. Төр засгаас монгол бичгийн хэрэглээний талаар удаа дараагийн шийдвэрүүд гарч , монгол бичиг …
-
21 January
Б.Баярсайхан: Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг ялгаварлан гадуурхахгүй байх нөлөөллийн ажилд түлхүү анхаарна
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус зөвлөлийн хурал Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны байранд боллоо. Хурлаар Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус зөвлөлийн 2018 онд хэрэгжүүлсэн ажлын үр дүн, 2019 оны төлөвлөгөөг хэлэлцлээ. Мөн “ Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй оны шилдэг”-ийг шалгаруулах журмыг хэлэлцэн баталлаа. БСШУСЯ–ны Төрийн нарийн бичгийн дарга, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус дэд …
-
21 January
Багануурын цахилгаан станцыг шалгах хэрэгтэй
Ч.Сайханбилэгийн удирдаж байсан Засгийн газрын үед БНХАУ-ын компани Багануур дүүрэгт концессоор буюу барих, шилжүүлэх, ашиглах нөхцөлтэйгөөр 700 МВ-ын хүчин чадалтай цахилгаан станц барих тендерт ялж 25 жилийн ноёрхол тогтоосон тухай “Нэгдсэн Монгол” хөдөлгөөн болон Багануур дүүргийн иргэдийн төлөөлөл мэдэгдээд буй. Тодруулбал 21 жил Хятадуудад ашиглуулах энэхүү гэрээг буюу концессыг Хятадуудад өгөх гол түлхүүр нь Ч.Сайханбилэгийн Засгийн газар. Тухайн үед Эрчим хүчний сайд байсан Д.Сономпил , Д.Эрдэнэбат Д.Зоригт нар …
-
21 January
Баянзүрх дүүрэгт ИТХ-ын дахин сонгууль болно
Өнгөрсөн 2016 онд болсон БЗД-ийн иргэдийн төлөөлөгчийн хурлын сонгуулиар АН-ын нэр бүхий долоон нэр дэвшигч сонгогчдын саналыг татах зорилгоор бэлэн мөнгө тараасан хэрэг гарсан. Энэхүү хэргийг БЗД-ийн анхан болон давж заалдах шатны шүүх болон захиргааны хэргийн шүүхээр тогтоогдсон юм. Энэ талаар МАН, БНН, МНН, МКНамууд хамтран мэдээлэл хийлээ. Шүүхийн шийдвэрийг хянах явцад АН-аас нэр дэвшсэн таван төлөөлөгчийг сонгуулийн хууль болон түүний эрх бүхий этгээдийн эрхийг зөрчсөн болохыг тогтоожээ. Харин …
-
21 January
Б.Батшагай:3.3 тонн гахайн махыг устгалд оруулсан
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас сар шинийн баярыг угтан нийслэлийн есөн дүүрэгт үйл ажиллагаа эрхэлдэг худалдаа үйлчилгээний газруудад хяналт тавьж ажилласан талаар өнөөдөр /2019.01.21/ мэдээлэл хийлээ. Тус газраас нийт 158 аж ахуй нэгж,108 худалдааны төв, зах, нийтийн хоолны газруудад шалгалт хийсэн байна. Шалгалтаар 518 зөрчил илрүүлж, 69 аж ахуй нэгж, иргэнд 42.8 сая төгрөгийн торгууль ногдуулжээ. Үүнд хаяг шошго нь тодорхойгүй, …
-
21 January
НӨАТ: 225,000,000 төгрөгийн супер сугалааны нэг азтан тодорлоо
НӨАТ-ын урамшууллын 2019 оны нэгдүгээр сарын сугалааны тохирол Боловсрол телевизээр орон даяар шууд явагдлаа. Тохиролд 2018 оны арванхоёрдугаар 01-31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн, 2019 оны нэгдүгээр сарын 19-ний өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлсэн баримтуудыг хамруулсан юм. Энэ удаагийн сугалааны тохиролд нийт 25,217,275 баримт бүртгэгдсэнээс бөмбөлөг эргэх зарчмаар сугалааг явуулахад 71079096 дугаартай баримт …
-
21 January
“Шарк Танк-2” нэвтрүүлэг үзэгчдийн хүртээл боллоо
“Монгол HD” телевизийн “Шарк Танк” реалити шоуны хоёрдугаар улирлын эхний дугаар өчигдөр /2019.01.20/ 19:30 минутаас үзэгчдийн хүртээл боллоо.Шинэ дугаарын шаркуудын бүрэлдэхүүнд бага зэргийн өөрчлөлт орсон байна.Тухайлбал,Хас банкны ерөнхий захирал Г.Амартүвшин, MCS группийн дэд ерөнхийлөгч Д.Энхтүвшин, Петровис группийн ТУЗ-ийн дарга Ж.Оюунгэрэл, МАК группийн ерөнхийлөгч Н.Цэлмүүн, Гацуурт ХХК-ийн ерөнхий захирал Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар Л.Чинбат нар багтжээ. “Шарк Танк” реалити шоуны хоёрдугаар улирлын эхний дугаарт “Саян” шоколадны үйлдвэрлэл эрхлэгч З.Болормаа, Ж.Халиун нар Гацуурт ХХК-ийн ерөнхий захирал …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл