Мисс А.Дэлгэрцэцэг “Хүүхэд хамгааллын элч” боллоо

“Алунгоо эх” төрийн бус байгууллага, Монголын эмэгтэйчүүдийн “Хатан эрдэнэ” холбоо, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, “Алдарт эх цахим нэгдэл” хамтран Одонтой эхчүүдийн дунд “Mrs Mongolia World-2018-Гоо ээж” улсын анхдугаар уралдааныг өнгөрсөн онд зохион байгуулсан.

“Зөв гэр бүл, Зөв хүүхэд, Зөв нийгэм” уриан дор зохион байгуулсан тэмцээний анхны ялагчаар дөрвөн хүүхдийн ээж А.Дэлгэрцэцэг тодорсон билээ.
Тэрбээр ирэх гуравдугаар сарын 6-17-нд БНХАУ-д зохион байгуулах “Mrs International World” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцоно.

Монгол улсаа төлөөлөн олон улсын тэмцээнд оролцох гэж байгаа А.Дэлгэрцэцэгийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спорт яамнаас “ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ЭЛЧ”-ээр батламжилж, батламжийг тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан өнөөдөр гардуулан өглөө.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спорт яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан  “Ээж хүн хамгийн хүчтэй, үр хүүхдийнхээ төлөө хамгийн их санаа зовнидог, хамгаалахын тулд хамгийн ихээр тэмцэж чаддаг. Тийм хүчирхэг сайхан эмэгтэйн төлөөлөл олон улсын тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох гэж байгаад баяртай байна. Хүүхэд хамгааллын элч болон дуу хоолойгоо хүргэнэ гэдэг маш чухал. Олон нийтийн анхаарлыг хүүхэд хамгааллын асуудалд татах, уриалан манлайлах, бодит ажил өрнүүлэх, нөлөөлөхөд идэвхтэй хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна” гээд амжилт хүслээ.


Мисс А.Дэлгэрцэцэг“Олон улсын сайхан бүсгүй шалгаруулах тэмцээний нэг гол онцлог нь хүмүүнлэгийн үйлийг чухалчилдаг. Тэр утгаараа тэмцээнд явахаасаа өмнө болон ирснийхээ дараа одонтой ээжүүдийг уриалахаас эхлээд нөлөөллийн олон арга хэмжээ хийх болно. Хүүхэд хамгааллын элч болно гэдэг том хариуцлага” гэлээ.

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …