Monthly Archives: January 2019

January, 2019

  • 9 January

    ЗГ: Ерөнхий сайд асан Ц.Жигжиджавын 125 жилийн ойн хөшөөний зардлыг гаргана

    Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Энэхүү хуралдаанаар Төр, нийгмийн зүтгэлтэн, Ерөнхий сайд асан Цэнгэлтийн Жигжиджавын мэндэлсний 125 жилийн ойн хүрээнд босгох хүрэл хөшөөний зардалд шаардагдах хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар болов. Хөшөөг Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотын төв дэх Ерөнхий сайд Ц.Жигжиджавын гудамж, нэрэмжит цэцэрлэгт хүрээлэнд байрлуулах юм.

  • 9 January

    Ц.Оюунбаатарт холбогдох шүүх хурлыг энэ сарын 19 хүртэл хойшлууллаа

    Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өчигдөр /2019.01.08/ Шадар сайд асан Ц.Оюунбаатар болон О.Тэмүүжин, Д.Жаргалсайхан нарт холбогдох хэргийн шүүх хурал боллоо. Гэвч  шүүх хуралд шүүгдэгч Д.Жаргалсайхан нь эрүүл мэндийн шалтгааны улмаас 2019.01.08-16-ны өдрийг хүртэл эмнэлэгт хэвтсэн гэх эмчийн магадлагааг ирүүлсэн, мөн шүүгдэгч О.Тэмүүжингийн өмгөөлөгч Н.Тэрбиш нь хөдөө орон нутагт шүүх хуралд оролцож байгаа тул шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү …

  • 9 January

    ХЗДХ-ийн дэд сайдаар Г.Элбэгсайханыг томилов

    Засгийн газрын ээлжит өнөөдрийн хуралдаанаар Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар Г.Элбэгсайханыг томилжээ. Г.Элбэгсайхан нь 1977 онд Төв аймгийн Баяндэлгэр суманд төрсөн.1994 онд нийслэлийн 10 жилийн дунд сургууль, 1998 онд МУИС-ийн Хууль зүйн дээд сургууль, 2006 онд Английн Эксетерийн их сургуулийг тус тус төгссөн. Англи, орос хэлний мэдлэгтэй. 1998-2001 онд “Балко” ХХК-д хуулийн зөвлөх, 2001-2012 онд Хууль зүй, дотоод хэргийн яаманд …

  • 9 January

    Засгийн газраас хөгжмийн зохиолч Н.Жанцанноров, Б.Шарав нарын эмчилгээний зардалд 10 сая төгрөг хандивлана

    Засгийн газраас ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Тус хуралдаанаар Монгол Улсын Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Шарав, Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров нарын эмчилгээний зардалд зориулж тус бүр 10 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэлээ.

  • 9 January

    Барилга, хот байгуулалтын дэд сайдаар Б.Мөнхбаатарыг томиллоо

    Засгийн газрын өнөөдрийн /2018.01.09/ хуралдаанаар Б.Мөнхбаатарыг Барилга, хот байгуулалтын дэд сайдаар томилов. Б.Мөнхбаатар нь 1975 онд Улаанбаатар төрсөн. 1992 онд Төв аймгийн 10 жилийн дунд сургууль, 1996 онд Техникийн их сургууль, 2001 онд МУИС-ийн Нийгмийн факультет, 2003 онд МУИС-ийн Хууль зүйн сургууль, 2006 онд Зүүн Лондонгийн их сургуулийг тус тус суралцан төгссөн. Англи, орос хэлний мэдлэгтэй. 1998-2001 Монголын ардчилсан социалист оюутны холбооны …

  • 9 January

    С.Батболдыг ЗТХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар томилов

    Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар С. Батболдыг Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар томилов. С.Батболд нь 1970 онд Завхан аймгийн Улиастай суманд төрсөн. 1988 онд Завхан аймгийн 10 жилийн дунд сургууль, 1992 онд Цэргийн их сургууль, 2000 онд Удирдлагын академи, 2006 онд Тагнуулийн ерөнхий газрын дээд сургууль, 2011 онд Батлан хамгаалах их сургуулийг тус тус суралцан дүүргэсэн байна. Авто …

  • 9 January

    “Насны хишиг” шинээр авах ахмадуудыг бүртгэж эхэлжээ

    Ахмадуудад олгодог Насны хишгийг Сар шинийн баяр Цагаан сараас өмнө олгох учир шинээр авах ахмадуудыг бүртгэж эхэлжээ. “Насны хишиг” 65 нас хүрсэн ахмадуудад Цагаан сар, Үндэсний их баяр наадмын өмнө жилд хоёр удаа олгодог бөгөөд энэ жил 160 гаруй мянган ахмадад хүртээхээр тооцож улсын төсөвт 22.5 тэрбум төгрөг төсөвлөжээ. Насны хишиг шинээр авах ахмадууд эсвэл түүний итгэмжилсэн этгээд журмын дагуу …

  • 9 January

    Б.Ганхуяг: Ирэх дөрөвдүгээр сард “1072” хувьцааны ногдол ашгийн хэмжээ тодорхой болно

    “Эрдэнэс-Тавантолгой” ХК-иас өнөөдөр 2018 оны ажлын тайлангаа танилцуулж, 2019 онд хийх ажлын төлөвлөгөөгөө танилцууллаа. “Эрдэнэс-Тавантолгой”ХК 2018 онд 2010 оноос хойш үүссэн гадаад, дотоод өр төлбөрийн бүрэн төлж дуусгасан байна. Мөн өнгөрсөн онд улсын төсөвт 510 тэрбум төгрөгийг төвлөрүүлж, компанийн цэвэр ашгийг 720 тэрбум төгрөгт хүргэж төлөвлөгөөг 2.1 дахин давуулан биелүүлсэн гэдгийг тус компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг мэдээллийнхээ эхэнд онцоллоо. “Эрдэнэс-Тавантолгой” …

  • 9 January

    МАНАН-гийн эсрэг маргааш бүх нийтээрээ жагсана

    Парламентыг чадамжгүй болгосон УИХ-ын дарга М.Энхболдыг өөрийн хүсэлтээр ажлаа өгөхийг шаардсан нэр бүхий 40 гишүүний тэмцэл үргэлжилсээр байна. Тэд маргааш төв талбайд хоёр дахь удаагийн “МАНАН ДЭГЛЭМИЙН ЭСРЭГ БҮХ НИЙТИЙН ЖАГСААЛ”-аа улс орон даяар хийж тэмцлийн хэлбэрээ өлсөж үргэлжлүүлнэ гэдгээ мэдэгдээд буй. Үндсэндээ бол өнөөдөр Монголын улс төрийн тогтолцоо МАНАН-гийн суурь болж ард түмэн өмчөө эзэмших эрхгүй нийгэмд амьдарч байна. …

  • 9 January

    Х.Цагаанбаатар мөнгөн медаль хүртлээ

    Жүдо бөхийн  насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн Сэлэнгэ аймгийн Спортын ордонд болж байна. Долоо дахь удаагийн Улсын аварга шалгаруулах тэмцээнийг Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын уугуул, ОХУ-ын Буриад улсын гавьяат дасгалжуулагч Д.Эрдэнэбатын нэрэмжит болгон зохион байгуулж байгаа. юм. Тэмцээний хоёр дахь өдөр эрэгтэйчүүдийн -90 кг жинд барилдсан МУГТ Х.Цагаанбаатар мөнгөн медаль хүртлээ. Тэрбээр “Сүлд” спорт хорооны тамирчин Э.Мөнхжаргалд цаг дуусахаас …

  • 9 January

    Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно

    Өнөөдөр аргын тооллын 2019 оны нэгдүгээр сарын 9. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Өвлийн адаг хөхөгчин үхэр сарын 3. Буд гараг. Тооно одтой, нэг цагаан мэнгэтэй, улаан морь өдөр. Барилдлага: Рашаан Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй Суудал: Мод Өдрийн наран 8 цаг 35 минутад мандан, 17 цаг 22 минутад жаргана. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба …

  • 9 January

    Улаанбаатарт өдөртөө 10-12 хэм хүйтэн байна

    Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг суларна. 2019 оны 01 дүгээр сарын 09-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун болон говийн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй. Бусад багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун болон говийн аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 25-30 …

  • 8 January

    “Яруу найрагчийн хөрөг” үзэсгэлэн энэ сарын 10 хүртэл үргэлжилнэ

    Монголын Зохиолчдын Эвлэлийн түүхт 90 жилийн ойг тохиолдуулан Яруу найргийн үндэсний төв Бэст Арт Галерейтай хамтран үе үеийн шилдэг яруу найрагчдын хөрөг зургийн үзэсгэлэнг зохион байгуулж байна. “Яруу найрагчийн хөрөг” үзэсгэлэнгийн зургуудыг Монголын хөрөг зургийн нэрт мастер МУСГЗ Н.Орхон, МУСГЗ Д.Гунгаа, МУЭ-н гишүүч зураач С.Алтангэрэл, МУЭ-н шагналт зураач Н.Орсоо, МУЭ-н шагналт зураач Б.Насанцэнгэл, МУЭ-н шагналт зураач Ц.Болд, МУЭ-н шагналт С.Ганболд, …

  • 8 January

    Г.Занданшатар: Хариуцлагатай уул уурхайг дэмжинэ

    Салхит, Асгатын мөнгөний орд болон Цагаан эргийн ордыг төрийн мэдэлд авч “Эрдэнэс Монгол” ХХК-д шилжүүлэх болсонтой холбогдуулан Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар мэдээлэл хийв. Тэрээр “Засгийн газар хариуцлагатай уул уурхайг ямагт дэмжинэ. Энэ нь аж ахуйн нэгжүүд холбогдох хуулийн хүрээнд, байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа явуулж, татвар, төлбөрөө үнэн зөв мэдүүлж төлдөг, эдийн засгийн үр …

  • 8 January

    Эх барих, эмэгтэйчүүдийн найман эмч Японд сурна

    Эрүүл мэндийн яамнаас иргэдийн гадаадад эмчлүүлэх урсгалыг бууруулах чиглэлээр хийж, хэрэгжүүлсэн ажлын хүрээнд гадаад улсад зайлшгүй шаардлагаар эмчлүүлдэг байсан 14 өвчнийг эх орондоо оношилж, эмчилдэг болсон. 2018 онд Улсын төсвийн санхүүжилтээр 95 эмч, төсөл хөтөлбөрийн шугамаар 85 эмч, Япон, БНСУ, ОХУ, АНУ, БНЭУ зэрэг хөгжингүй оронд сургалтад хамруулаад байна. Энэ жил эмч нарыг гадаадад сургах бөгөөд эхний ээлжийн найман эмчийг …