Monthly Archives: January 2019

January, 2019

  • 8 January

    МУГЖ Г.Ариунбаатар Марийнский театрт дуулна

     Монгол Улсын гавьяат жүжигчин, “Чингис хаан” одонт Г.Ариунбаатар Санкт-Петербургийн Марийнский театрт дахин дуулахаар болсон байна. Тэрбээр өнгөрсөн оны есдүгээр сард  Марийнский театрыг орхихоор болсон тухайгаа мэдэгдэж байсан юм. Тэгвэл Марийнский театр МУГЖ Г.Ариунбаатарыг дахин урьж, урт хугацааны гэрээтэйгээр ажиллахаар болжээ. Тэрбээр энэ талаараа  өчигдөр/2019.01.07/өөрийн твиттэр хуудсанаа”Шинэ оны эхний долоо хоногт олон нислээ шүү. 2019 он ажил, амьдралын хувьд маш их өөрчлөлт …

  • 8 January

    Хоёр хар мэнгэтэй, хөхөгчин могой өдөр

    Өнөөдөр аргын тооллын 2019 оны нэгдүгээр сарын 8. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Өвлийн адаг хөхөгчин үхэр сарын 2. Ангараг гараг. Яруу эгшигт одтой, хоёр хар мэнгэтэй, хөхөгчин могой өдөр. Барилдлага: Түлэх Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй Суудал: Уул Өдрийн наран 8 цаг 36 минутад мандан, 17 цаг 21 минутад жаргана. Тухайн өдөр үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, …

  • 8 January

    Улаанбаатарт өдөртөө 14 хэм хүйтэн

    Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Ойрын хоногуудад шөнөдөө жиндүү хүйтэн хонож, өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларна. 2019 оны 01 дүгээр сарын 08-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруунаас, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 27-32 хэм, Их нууруудын хотгор, …

  • 7 January

    У.Хүрэлсүх: Монгол сайхан бичиг соёлоо дэлгэрүүлэхэд Засгийн газар бүх талаар тусалж дэмжинэ

    Монголын Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагаас эрхлэн гаргадаг “Хүмүн бичиг” сонин “Монголын сайхан бичигтэн” улсын уралдааныг 22 дахь жилдээ зохион байгуулж, дүнгээ гаргажээ. “Монголын сайхан бичигтэн-2018” улсын уралдааны шилдэг бүтээлийн үзэсгэлэн нээх, шагнал гардуулах ёслолд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцон, шилдэг бүтээлийн эздэд шагнал гардууж үг хэллээ. Тэрбээр “Улс орны маань тусгаар тогтнолын үндэс нь хүн ард, бичиг соёл, хил …

  • 7 January

    “Улаанбаатарын өвлийн наадам” ирэх сарын 16-17-ны өдрүүдэд болно

    Тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, өвлийн улиралд Улаанбаатар хотод ирэх жуулчдын тоог нэмэгдүүлэх зорилгоор “Улаанбаатарын өвлийн наадам” арга хэмжээг Нийслэлийн Аялал жуулчлалын газар “Скай Резорт” цогцолбортой хамтран хоёрдугаар сарын 16-17-ны өдрүүдэд Богд Хан уулын үзэсгэлэнт Хүрхрээгийн аманд зохион байгуулах гэж байна. Улаанбаатарын өвлийн наадам нь гадаад дотоодын жуулчдад Монголынхоо ёс заншил, өв уламжлал, үндэсний тоглоом наадгай, соёлыг сурталчлан таниулах, шинэ …

  • 7 January

    Хүн ам, орон сууцны туршилтын тооллого энэ сарын 10-наас гурван дүүрэгт эхэлнэ

    Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо.Хуралдааны эхэнд нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга мэдээлэл хийлээ.  БСШУС-ын сайдын тушаалаар 2018-2019 оны хичээлийн жилийн бүтэц, сурагчдын амралтын хугацаанд өөрчлөлт орж ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдын 2, 3, 4 дүгээр улирлын хичээллэх болон амрах хугацаанд  өөрчлөлт орсон. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын 2 дугаар улирлын амралтын хуваарийг 2018 оны 12 дугаар сарын 15-наас 2019 оны 2 дугаар сарын 15-ныг хүртэл хугацаанд …

  • 7 January

    Бага насны хүүхэд уушгины хатгаагаар өвчлөх тохиолдол нэмэгджээ

    Эрүүл мэндийн яамнаас томуу, томуу төст өвчний дэгдэлтийн талаар мэдээлэл хийлээ. Томуу, томуу төст өвчин улсын хэмжээнд амбулаторийн үзлэгийн 6.6 хувийг эзэлж байгаа нь өмнөх долоо хоногоос 0.4 хувиар их, сүүлийн гурван мөн үеэс 6.9 хувиар бага байгаа аж.Томуу, томуу төст өвчнөөр өвчлөгсдийн 69,4%-ийг 4 хүртэлх насны хүүхдүүд эзэлж байна. ЭМЯ-ны ОНХТШУХ-ийн дарга Д.Нарангэрэл“Хүүхдээ цэвэр агаарт гарга гэж эмч, мэргэжилтнүүд …

  • 7 January

    Асгатын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахыг үүрэг болголоо

    Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар Ашигт малтмалын хэрэг эрхлэх газар, “Эрдэнэс МГЛ” болон “Монросцветмет” компанийн удирдлагыг хүлээн авч уулзав. Асгатын мөнгөний ордыг “Эрдэнэс МГЛ” компанид шилжүүлэхийг сайд Г.Занданшатар холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо. Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж, Засгийн газрын 1993 оны 25 дугаар тогтоолоор “Монголросцветмет” нэгдэлд ашиглуулахаар шийдвэрлэснээс хойш ямар ч ажил хийлгүй өнөөг …

  • 7 January

    Фото: “Алтан бөмбөрцөг” наадмын шилдгүүд тодорлоо

    АНУ-ын Кино Наадмын шагнал гардуулах ёслол “Оскар”-ын босгон дээр жил бүр “Алтан бөмбөрцөг” наадмыг зохион байгуулдаг. Эл наадмын шилдгүүдээр ирэх “Оскар”-ын “өнгө”-ийг тодорхойлдог гэхэд хилсдэхгүй. 76 дахь удаагийн  “Алтан бөмбөрцөг” кино наадмын  шагнал гардуулах ёслол Лос-Анжелес, Беверли-Хиллзийн “Hilton” зочид буудалд болж өндөрлөлөө.Энэ жилийн наадмыг анх удаа Ази жүжигчин Сандра О, Энди Сэмбергтэй хамтран хөтөллөө. Кино урлагийн шилдгүүд Шилдэг уянгын кино: “Bohemian Rhapsody” Уянгын киноны …

  • 7 January

    Сайжруулсан түлш нийлүүлэх бэлтгэлийг хангах ажлын хэсэг байгууллаа

    Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид өнөөдөр хуралдаж, Сайжруулсан түлш нийлүүлэх бэлтгэл ажлыг хангах ажлын хэсэг байгуулах тухай, Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах саналыг дэмжих тухай, “Олон улсын худалдаа ложистикийн төв”-ийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг шинэчлэн батлах тухай зэрэг асуудлуудыг хэлэлцлээ. Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахаар Засгийн газраас өнгөрсөн онд 62 дугаартай тогтоол гаргаж, ирэх тавдугаар сарын 15-наас нийслэл рүү түүхий нүүрс оруулах, түлшинд …

  • 7 January

    Малайзын хаан өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа огцорлоо

    Малайз улсын хаан Султан Мухаммад V хаан хугацаанаасаа өмнө хаан ширээнээс татгалзаж байгаагаа өчигдөр /2019.01.06/ зарлажээ.V Мухаммед Фарис нь нь хаан ширээнд 2016 оны арванхоёрдугаар сард суусан бөгөөд үүрэгт хугацаа нь дуусахад гурван жил дутуу байхад өөрийн хүсэлтээр хаан ширээнээсээ бууж байгаа аж. Малайз улс тусгаар тогтносноос хойш хаан нь хугацаанаасаа өмнө огцорч байгаа анхны тохиолдол болж байна. Малайзын хаан …

  • 7 January

    Ж.Батзандан:Сүхбаатарын талбайд 200 гэр барьж, улс төрийн суулт зарлана

    УИХ-ын дарга М.Энхболдыг огцрохыг удаа дараа шаардаж буй УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд, Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан нар энэ сарын 10-ны өдөр “МАНАН дэглэмийг эсрэг бүх ард түмний жагсаал”-ыг хоёр дахь удаагаа зохион байгуулах болсон талаараа Төрийн ордонд мэдээлэл хийлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан:УИХ-ын нэр бүхий 40 гишүүн “60 тэрбум”-ын гэх хэрэгт нэр холбогдсоныхоо төлөө ёс зүйн хариуцлага хүлээж, өөрийн хүсэлтээр үүрэгт …

  • 7 January

    Ч.Чимгээ: Охины минь өмсөж явсан подволкыг нь сольсон байсан

    Mongolia’s Next Top Model /MNTM/ нэвтрүүлгийн шилдэг оролцогчдын нэг байсан загвар өмсөгч Ч.Чамин-Эрдэнэ аравдугаар сарын 24-нд 17.25 цагт Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр KH apartment хотхонд амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Хэрэг гарснаас хойш талийгаач Ч.Ч.Чамин-Эрдэнийн ар гэрийнхэн анх удаагаа “Охидын Түүх” ТББ-тай хамтран мэдээлэл хийлээ. Талийгаачийн ээж Ч.Чимгээ “Охины минь хэргийг хаах гэж байсан хуулийн байгууллагад гомдолтой …

  • 7 January

    МУГТ Б.Гангаамаа “Дэлхийн хүн”-ээр өргөмжлөгдлөө

    Нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбооноос “Алтан сарнай” оны онцлох эрхмүүдийг тодруулах ёслолын ажиллагааг 18 дахь жилдээ 2018 оны 12-р сарын 31-нд зохион байгуулж шилдгүүдээ тодрууллаа. “Алтан сарнай-2018” ёслол хүндэтгэлийн арга хэмжээний үеэр Дэлхийн Монгол Хүнээр МУГТ Б.Гангаамааг өргөмжиллөө. Монгол Улсын гавьяат тамирчин Б. Гангаамаа өнгөрсөн долдугаар сарын 21-нд К2 уулын оргилд гарсан Монголын анхны уулчин болсон юм.Тэрбээр К2 уулын оргилд …

  • 7 January

    Ахуйн хийн хэрэглээний аюулаас сэрэмжлүүлж байна

    ОХУ-ын Магнитогорск хотод орон сууцны барилгад газ дэлбэрсний улмаас 40 орчим хүн сураггүй алга болж, 30 гаруй хүмүүс нас барсан байна. 1973 онд баригдсан тус барилгын нэгдүгээр давхарт хоолны газар болон дэлгүүр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд ахуйн хийг хэрэглэх аюулгүй ажиллагааг сахихгүй байгаагаас үүдэн сүүлийн жилүүдэд ОХУ-д иймэрхүү хэрэг гарах нь ихэссэн. Манай нийслэл Улаанбаатар хотод ч мөн ялгаагүй 1950, …