Monthly Archives: January 2019

January, 2019

  • 8 January

    Үндэсний оношилгоо, эмчилгээний төвийн барилгын ажил 93 хувийн гүйцэтгэлтэй байна

    “МОН-8” төслийн хүрээнд Үндэсний оношилгоо, эмчилгээний төв байгуулахаар болсон. Төсөл хэрэгжсэнээр хавдрыг эрт үед нь оношилдог орчин үеийн дэвшилтэт тоног төхөөрөмжүүд болон алсын зайн оношилгооны иж бүрэн тоног төхөөрөмж, програм хангамжтай, мэргэшсэн эмч мэргэжилтнүүд бүхий иж бүрэн оношилгоо, эмчилгээний төв ашиглалтад орох юм. Монгол улсад анх удаа үндэсний хэмжээний оношилгоо, эмчилгээний төв байгуулах асуудал 2010 онд анх яригдаж, улмаар 2012 …

  • 8 January

    Мөнгө аягаа хулгайд алдсан иргэдийг эрэн сурвалжилж байна

    Нийслэлийн Цагдаагийн газар “Урт цагааны гудамжид байрлах дархан болон алт мөнгө авдаг ченж нар их хэмжээний мөнгөн аяга, мөнгөн аяганы металлыг тогтмол худалдаж аваад байна” гэсэн мэдээллийн дагуу шалгалт явуулжээ. Шалгалтаар гарал үүсэл нь тодорхойгүй мөнгөн аяга эд зүйлсийг явуулын хүмүүсээс худалдан авдаг болох нь тогтоогдсон аж. Түүнчлэн Урт цагаан орчимд байрлан эд зүйлс авдаг иргэд нь зөвшөөрөлгүй үйл ажиллагаа …

  • 8 January

    Д.Төмөрхүлэг хүрэл медаль хүртлээ

    Жүдо бөхийн  насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн Сэлэнгэ аймгийн Спортын ордонд болж байна. Долоо дахь удаагийн Улсын аварга шалгаруулах тэмцээнийг Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын уугуул, ОХУ-ын Буриад улсын гавьяат дасгалжуулагч Д.Эрдэнэбатын нэрэмжит болгон зохион байгуулж байгаа. юм. Тэмцээний эхний өдөр буюу өчигдөр /2019.01.07/ эрэгтэйчүүдийн 66 кг жинд барилдсан Д.Төмөрхүлэг залуу жүдоч н.Шинэбаяртай есөн минут барилдан торгуулиар ялж хүрэл медаль хүртжээ.

  • 8 January

    Гүйцэд унтраалгүй хаясан үнснээс болж гал гарчээ

    Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутагт байрлах айлын хашаанд цуглуулсан гэр ахуйн цахилгаан хэрэгслийн хог шатаж, ихээхэн утаа гарч, орчныг бохирдууллаа. Энэ дагуу 13.30 цагийн орчимд гал унтраах бие бүрэлдэхүүн газар дээр ажиллаж галыг унтрааж, аюулгүй болголоо. Галын шалтгааныг тогтоохоор албаныхан ажиллаж байна. Харин оршин суугч үнсээ асгаснаас ойр байсан хөргөгчний хийн шахуургад гал авалцсан гэж тайлбарлалаа.

  • 8 January

    Монголын уран нугараачид “Дамбо” кинонд тогложээ

    Циркт өссөн нисдэг бяцхан зааны тугал “Дамбо”-гийн тухай өгүүлдэг хүүхэлдэй киноны шинэчилсэн хувилбарыг “Walt Disney” кино компани бүтээжээ. Киног ирэх гуравдугаар сарын 29-нд АНУ болон Их Британийн кино театруудын дэлгэцнээ гаргахаар болсон байна. Уг киноны найруулагчаар Холливудын алдарт найруулагч Тим Бюртон ажиллажээ. Харин киноны гол дүрд Колин Фаррел, Мишель Кэйтон, Дэнни ДеВито , Ева Грийн  нар тоглосон юм. Монголын уран нураачид …

  • 8 January

    М.Амарболд, Д.Жавхлан нар шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдахаар болжээ

    Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороонд байрлах “Очир” төв зочид буудалд 13 настай охин М-ийн амь насыг хохироосон гэмт хэрэгтнүүд болох Д.Жавхлан, М.Амарболд нарт анхны шатны шүүхээс бүх насаар нь хорих ял оногдуулсан.Тэгвэл Д.Жавхлан, М.Амарболд нар анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж давж заалдахаар болжээ. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газраас“Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх …

  • 8 January

    “Mongol HD” телевизийн гурван нэвтрүүлэг Азийн телевизийн наадамд өрсөлдөнө

    Азийн телевизийн салбарын шилдгүүдийг тодруулдаг “Asian Television Awards” наадам 23 дахь жилдээ Малайз улсад нэгдүгээр сарын 11-ний өдөр зохион байгуулагдах гэж байна.Тус наадамд анх удаа Монгол Улсаас “Mongol HD” телевизийн гурван нэвтрүүлэг, дөрвөн номинацид нэр дэвшиж байгаа аж. Тодруулбал, шилдэг энтертаймент нэвтрүүлэгт “The Voice of Mongolia”, шилдэг реалити шоуг нутагшуулсан нэвтрүүлэг төрөлд “Shark Tank”, Шилдэг хөгжөөнт нэвтрүүлэгт “Төрөх өрөөний тоглоом” …

  • 8 January

    Галзуу чоно хүн рүү дайрч, гэмтээжээ 

    Өвөрхангай аймгийн Хайрхан дулаан суманд галзуурсан чоно хүн рүү дайрсан тохиолдол гарчээ. Тус аймгийн харьяат иргэн 31 настай, эрэгтэй Ц нь арванхоёрдугаар сарын 26-27-нд шилжих шөнө чононд уруулсан байна. Иргэн Ц-ийн биеийн байдал одоогоор хэвийн байгаа бөгөөд гарын шуундаа шарх авчээ. Сумын эрүүл мэндийн төвөөс иргэн Ц-д анхан шатны тусламж үзүүлж, галзуугийн эсрэг вакцины хийж өгчээ. Мөн Зоонозын өвчин судлалын төвөөс …

  • 8 January

    Уулын замд 40км/цагаас ихгүй хурдтай явахыг зөвлөв

    Нийслэлийн Баянзүрх дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсээс иргэдийг аюулгүй орчинд амьдрах нөхцөл боломжоор хангахын тулд зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх ажлыг тогтмол зохион байгуулдаг. Тухайлбал, тус дүүргийн 11 дүгээр хороо Уулын замд он гарснаас хойш халтиргаа гулгаа үүсч, зам тээврийн осол аваар ихээр гарч байгаатай холбогдуулан албан хаагчид анхааруулах болон сэрэмжлүүлэх самбарыг байршуулжээ. Тус зам нь огцом эргэлт ихтэй учир …

  • 8 January

    Замын-Үүдэд хот хоорондын автобус осолдсоны улмаас хоёр хүн амиа алджээ

    Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Борхойн багийн нутаг автозамын зорчих хэсэг Улаанбаатар хотоос Замын-Үүд сумын чиглэлд 45 зорчигчтойгоор явж байсан “Юниверс” загварын тээврийн автобус осолджээ. Ослын талаар Тээврийн цагдаагийн албанаас “2019.01.08-ны өдрийн 06 цагийн орчимд Дорноговь-УБ чиглэлд зорчиж байсан хот хоорондын том оврын автобус нь Замын-Үүд хот руу орох төв хаалгыг мөргөсөн ноцтой осол гарсан. Ослын улмаас хоёр хүний амь нас хохирч, 30 орчим …

  • 8 January

    Ким Жон Ун БНХАУ-д айлчилж байна

    БНХАУ-ын дарга Си Жиньпиний урилгаар Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун Бээжинд айлчилж байна. Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун гэргий Ри Сол Жугийн хамтаар БНХАУ-д айлчлахаар /2019.01.07/ өчигдөр галт тэргээр хөдөлжээ. Айлчлалын бүрэлдэхүүнд АНУ болон Өмнөд Солонгостой хийх Хойд Солонгосын хэлэлцээг хариуцан ажилладаг, Ким Ён Чол тэргүүтэй дипломатууд багтжээ.Тэрбээр энэ сарын 7-10-ны өдрүүдэд БНХАУ-д гурван өдрийн албан ёсны айлчлал …

  • 8 January

    Б.Ганболд НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын салбар төвийн захирлаар томилогдов

    Элчин сайд Б.Ганболд БНСУ-ын Инчон хот дахь НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын Зүүн, Зүүн Хойд Азийн салбар төвийн захирлаар томилогдож, 2019 оны 1 дүгээр сарын 7-ны өдрөөс үүрэгт ажилдаа оров. НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засгийн комиссын үйл ажиллагаа нь тус бүс нутагт эдийн засаг, нийгмийн тэгш хүртээмжтэй бөгөөд тогтвортой хөгжилд хүрэх гишүүн орнуудын хамтын ажиллагааг дэмжихэд …

  • 8 January

    Сүм хийд, шашны байгууллагуудыг шалгаж байна

    Нийслэл хотын хэмжээнд шашны үйл ажиллагаа явуулж буй сүм хийд, шашны байгууллагуудад Нийслэлийн Онцгой байдлын газраас гүйцэтгэлийн хяналт шалгалт явуулж байна. Тодруулбал, Нийслэлийн Онцгой байдлын газрын даргын 2019 оны нэгдүгээр сарын 04-ний өдөр баталсан Сүм хийд, шашны байгууллагуудын барилга байгууламжуудад гамшгаас хамгаалах тухай хууль болон галын аюулгүй байдлын тухай хууль, норм, нормативын баримт бичгийн хэрэгжилтийг хангуулах төлөвлөгөөт бус болон гүйцэтгэлийн …

  • 8 January

    Фэйсбүүкээр танилцсан этгээд 15 настай охиныг хүчирхийлжээ

    Насанд хүрээгүй хүүхэд хүчирхийлэлд өртсөн гэх дуудлага энэ сарын 6-ны өдөр цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Уг дуудлагын дагуу харьяа цагдаагийн хэлтэст хэрэг бүртгэлийн хэрэг нээн шалгалтын ажиллагаа явуулж эхэлсэн байна. Шалгалтын явцад, 15 настай охин өөрийгөө 17 настай гэж танилцуулсан залуутай фэйсбүүкээр харилцаж, уулзах үед дээрх этгээд охиныг хүчирхийлсэн нь тогтоогджээ. Иймд насанд  хүрээгүй хүүхэддээ фэйсбүүк хаяг нээж өгөхгүй байх, цахим …

  • 8 January

    Хүүхдийн ордны баруун уулзварт гарсан авто ослын улмаас нэг хүн амиа алджээ

    Энэ сарын 6-ны өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр Чингисийн өргөн чөлөө, Хүүхдийн ордны баруун хойд уулзварт ноцтой зам тээрийн осол гарчээ. Хэргийг тодруулбал, тухайн осолд холбогдсон тээврийн хэрэгсэл гэрэл дохион дээр зогсож байсан хоёр тээврийн хэрэгслийн дундуур шүргэн гарч, хөдөлгөөнд оролцож байсан нийтийн тээврийн хэрэгслийн хойд хэсгийг мөргөж зогссон байна. Ослын улмаас нэг хүний амь нас эрсдэж, нэг хүн бэртжээ.Одоогоор ослыг …