Б.Ганболд НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын салбар төвийн захирлаар томилогдов

Элчин сайд Б.Ганболд БНСУ-ын Инчон хот дахь НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын Зүүн, Зүүн Хойд Азийн салбар төвийн захирлаар томилогдож, 2019 оны 1 дүгээр сарын 7-ны өдрөөс үүрэгт ажилдаа оров.

НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засгийн комиссын үйл ажиллагаа нь тус бүс нутагт эдийн засаг, нийгмийн тэгш хүртээмжтэй бөгөөд тогтвортой хөгжилд хүрэх гишүүн орнуудын хамтын ажиллагааг дэмжихэд чиглэгддэг бөгөөд Комиссын Зүүн, Зүүн Хойд Азийн салбар төв нь Монгол Улс, БНХАУ, ОХУ, Япон, БНАСАУ, БНСУ-ын хамтын ажиллагааны хүрээнд үйл ажиллагаа явуулж, техникийн чанартай төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг байгууллага юм.

Элчин сайд Б.Ганболд нь мэргэжлийн дипломатч бөгөөд 1998-2000 онд ГХЯ-ны Мэдээлэл, мониторингийн газрын захирал, 2001-2003 онд ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, 2004-2008 онд Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад суугаа Элчин сайд, 2008-2013 онд ГХЯ-ны Ази, Номхон далайн орнуудын газрын захирал, 2013-2018 онд Бүгд Найрамдах Солонгос Улсад суугаа Элчин сайд, 2018 оны 10 дугаар сараас ГХЯ-нд Тогтвортой хөгжлийн асуудал хариуцсан Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайдаар тус тус ажиллаж байсан. Тэрээр НҮБ болон түүний системийн байгууллагад өндөр албан тушаал хашиж буй цөөн монгол иргэдийн нэг юм.

Санал болгох мэдээ

“Улаанбаатар хотын түүх, соёлын асуудал шийдэл” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болж байна

НЗДТГ болон ШУТИС хамтран “Улаанбаатар хотын түүх, соёлын асуудал шийдэл” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг зохион …