МУГЖ Г.Ариунбаатар Марийнский театрт дуулна

 Монгол Улсын гавьяат жүжигчин, “Чингис хаан” одонт Г.Ариунбаатар Санкт-Петербургийн Марийнский театрт дахин дуулахаар болсон байна.

Тэрбээр өнгөрсөн оны есдүгээр сард  Марийнский театрыг орхихоор болсон тухайгаа мэдэгдэж байсан юм. Тэгвэл Марийнский театр МУГЖ Г.Ариунбаатарыг дахин урьж, урт хугацааны гэрээтэйгээр ажиллахаар болжээ.

Тэрбээр энэ талаараа  өчигдөр/2019.01.07/өөрийн твиттэр хуудсанаа”Шинэ оны эхний долоо хоногт олон нислээ шүү. 2019 он ажил, амьдралын хувьд маш их өөрчлөлт авчирч байна. Учир нь Марийнский театрт урт хугацааны гэрээ байгуулж, хилийн чанадад амьдрах болсон. Энэ мундаг театраар овоглож, дэлхийн олон газраар цуурайтна” хэмээн жиргэжээ.

 

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …