БНХАУ-ын дарга Си Жиньпиний урилгаар Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун Бээжинд айлчилж байна. Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун гэргий Ри Сол Жугийн хамтаар БНХАУ-д айлчлахаар /2019.01.07/ өчигдөр галт тэргээр хөдөлжээ.
Айлчлалын бүрэлдэхүүнд АНУ болон Өмнөд Солонгостой хийх Хойд Солонгосын хэлэлцээг хариуцан ажилладаг, Ким Ён Чол тэргүүтэй дипломатууд багтжээ.Тэрбээр энэ сарын 7-10-ны өдрүүдэд БНХАУ-д гурван өдрийн албан ёсны айлчлал хийх юм байна.
Түүний БНХАУ-д айлчилж байгаа нь НҮБ-аас Хойд Солонгост тавьсан эдийн засгийг хоригийг цуцлуулах асуудлаар БНХАУ-аас дэмжлэг хүсэх зорилготой “Ройтерс” агентлаг мэдээлэв.
Ким Жон Уны БНХАУ-д хийж буй айлчлал нь түүний дөрөв дэх удаагийн айлчлал юм. Тэрбээр өмнө тус улсад гурван удаа айлчлал хийсэн билээ.