Мөнгө аягаа хулгайд алдсан иргэдийг эрэн сурвалжилж байна

Нийслэлийн Цагдаагийн газар “Урт цагааны гудамжид байрлах дархан болон алт мөнгө авдаг ченж нар их хэмжээний мөнгөн аяга, мөнгөн аяганы металлыг тогтмол худалдаж аваад байна” гэсэн мэдээллийн дагуу шалгалт явуулжээ. Шалгалтаар гарал үүсэл нь тодорхойгүй мөнгөн аяга эд зүйлсийг явуулын хүмүүсээс худалдан авдаг болох нь тогтоогдсон аж.

Түүнчлэн Урт цагаан орчимд байрлан эд зүйлс авдаг иргэд нь зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулдаг бөгөөд тухайн авч буй зүйлийнхээ гарал үүслийг тодруулахгүйгээр шууд худалдан авдаг байжээ. Тухайлбал, хураан авсан эд зүйлээс “Хилийн 0225 ангийн цэргийн ангийн хамт олноос дурсгав”, “113 дугаар цэцэрлэгийн 30 жилийн ойгоор дурсгав”, “Хоёр дүүдээ аз жаргал эрүүл энхийг хүсье Д.Мягмарсүрэнгийн гэр бүлээс” гэсэн дурсгалын бичигтэй 30 орчим мөнгөн аягыг хураан авч хохирогчдыг эрэн сурвалжилж байгаа аж.

 

 

Санал болгох мэдээ

Улсын аварга малчин, улсын хошой аварга малчин шалгаруулах журамд нэмэлт, өөрчлөлт орууллаа

2025 оны арванхоёрдугаар сарын 24-нд болсон Засгийн газрын ээлжит хуралдаанаар Улсын аварга малчин, улсын хошой аварга …