Monthly Archives: January 2019

January, 2019

  • 10 January

    Эмийн сангийн үүдэнд цахилгаанд цохиулж амиа алдсан хүүгийн шүүх хурал хойшиллоо

    Эмийн сангийн үүдэнд цахилгаанд цохиулж нас барсан хүүгийн хэрэгт холбогдох Г.Ганпүрэв, С.Энхжаргал нарын шүүх хурал өнөөдөр /2019.01.10/ Сүхбаатар дүүргийн шүүхэд боллоо. Сүхбаатар дүүргийн шүүхээс Г.Ганпүрэвийн өмгөөлөгч Ц.Батбаяр, шүүгдэгч С.Энхжаргалын өмгөөлөгч Ш.Жаргалсайхан нар нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралд ирэх боломжгүй тул шүүх хуралдааныг 2019 оны нэгдүгээр сарын 17-ны 15:00 цаг хүртэл хойшлуулжээ.  

  • 10 January

    Японы чөлөөт бөхийн тамирчин Саори Ёшида зодог тайлав

    Японы чөлөөт бөхийн домог Саори Ёшида  зодог тайлах болсноо албан ёсоор мэдэгдлээ. Саори Ёшида “Рио 2016” олимпийн наадмаас мөнгөн медаль хүртсэний дараа шигшээ багтаа дасгалжуулагчаар ажиллахаас гадна залуу тамирчидтай бэлтгэл хийж байсан билээ.  Саори Ёшида “Афин-2004”, “Бээжин-2008”, “Лондон-2012” олимпийн наадмын алт, “Рио-2016”-ийн мөнгөн медальт, дэлхийн 13 удаагийн аварга бөгөөд чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн төрөлд түүхэн амжилт эзэн болсон юм.      

  • 10 January

    Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөл 16:30 цагт хуралдана

    “МАНАН дэглэмийн эсрэг Монгол түмний нэгдэл” жагсаалыг зохион байгуулагч нарт УИХ-ын дарга М.Энхболд  албан тушаалаасаа огцрохгүй гэдгээ мэдэгдсэн. Уг мэдэгдэлтэй холбоотойгоор жагсагчдын төлөөлөл Үндэсний аюулгүй байдлын асуудал яригдаж байгаа учир Ерөнхийлөгч Х.Баттулгатай уулзлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийг өнөөдөр хуралдуулахаар болж УИХ-ын дарга М. Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарыг тус хуралд 16:30 цагт хүрэлцэх ирэх үүрэг өгчээ.  

  • 10 January

    Л.Оюун-Эрдэнэ: М.Энхболд нийгмийн уур амьсгалыг мэдрэхгүй байна

    “МАНАН дэглэмийн эсрэг Монгол түмний нэгдэл” эсэргүүцлийн тайван  жагсаалыг зохион байгуулагч УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан, Т.Аюурсайхан, Л.Оюун-Эрдэнэ болон жагсагчдыг төлөөлж дөрвөн хүн УИХ-ын дарга М.Энхболдтой уулзаж гарч ирснийхээ дараа мэдээлэл хийлээ. УИХ-ын гишүүн Л.Болд:Таван гишүүн жагсаал зохион байгуулах зөвшөөрөл авахдаа том хариуцлага хүлээсэн. Тиймээс ч 50, 60 мянган хүн тайван замаар жагсаж байна. УИХ-ын дарга хийсэн ажлынх нь тайлан гээд 30 хуудас цаас өгч …

  • 10 January

    Иргэд:Ядарсан ард түмэн ялзарсан төрийн хөлд чирэгдэж байна

    “МАНАН дэглэмийн эсрэг бүх ард түмний жагсаал” өнөөдөр хоёр дахь удаагаа Сүхбаатарын талбайд үргэлжилж байна. Энэ удаагийн цуглаанд ирсэн залуусын тоо илүү олширсон харагдав. Ахмадын төлөөлөл -Бид эх орноо хэн нэгнээс худалдаж аваагүй. Бусдад худалдахгүй. Ахмадууд бидний хувьд ясаа тавих газартай, үр хүүхэд минь өлмийгөөрөө гишгэх бүрэн бүтэн газартай байгаасаа гэж энэ жагсаалд зорьж ирлээ. Монгол судлаач Цорос Цэ.Жонон:Монгол улс яаралтай зөв зам руугаа орох хэрэгтэй байна. …

  • 10 January

    Монголчууд МАНАН-гийн эсрэг тэмцэж байна

    УИХ-ын дарга М.Энхболдыг албан тушаалаас огцрохыг шаардсан “МАНАН дэглэмийн эсрэг Монгол түмний нэгдэл” эсэргүүцлийн тайван жагсаал Сүхбаатарын талбайд болж байна. Жагсаалд УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Ж.Батзандан, Л.Болд, Т.Аюурсайхан, Б.Энх-Амгалан, Х.Нямбаатар тэргүүтэй гишүүдээс гадна Ардын уран зохиолч Т.Галсан, Хөдөлмөрийн баатар Ч.Хурц, Алтан дорнод Монгол компанийн захирал Т.Ганболд, МУГЖ У.Далантай, МУСТА Дуучин Т.Дэлгэрмөрөн зэрэг олонд танигдсан олон хүмүүс дэмжиж иржээ. Тэд УИХ-ын дарга …

  • 10 January

    “Монгол маамуу” цэцэрлэгийн тусгай зөвшөөрлийг цуцаллаа

    Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй “Монгол маамуу” цэцэрлэгийн үйл ажиллагаатай холбогдуулан иргэнээс ирүүлсэн гомдлын дагуу нийслэлийн Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаагийн удирдамжаар ажлын хэсэг тус цэцэрлэгт хяналт шалгалт хийлээ. Шалгалтаар “Монгол маамуу” цэцэрлэг нь хүүхдэд ээлтэй сургалтын аюулгүй орчин бүрдүүлээгүй, зориулалтын бус байранд мэргэжлийн бус багш нартайгаар сургалтын үйл …

  • 10 January

    Гялгар уут хэрэглэхийг гуравдугаар сарын 1-нээс хориглоно

    2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн Засгийн газрын тогтоолоор 2019 оны 3 сарын 1-ээс бүх төрлийн 0.035 мм болон түүнээс нимгэн нэг удаагийн нийлэг хальсан уутыг худалдаа, үйлчилгээнд сав баглаа боодлын зориулалтаар үйлдвэрлэх, импортлохийг  хориглосон. Гялгар уут нь байгальд уусдаггүй хог хаягдал учир дэлхийн олон оронд энэ төрлийн зохицуулалт хийж эхлээд байна. Монгол Улсын хувьд эхний удаа хүнсний бус …

  • 10 January

    Т.Галсан: М.Энхболдоо, миний хүү огцор оо

    “МАНАН бүлэглэлийн эсрэг бүх ард түмний жагсаал” өнөөдөр /2019.01.10/ Сүхбаатарын талбайд эхэллээ. Өнөөдрийн жагсаалд Ардын уран зохиолч Т.Галсан оролцож үг хэллээ. Тэрбээр “Миеэгомбын хүү Энхболд суудлаасаа огцор оо. Сайн хүн гаргасан алдаагаа давтдаггүй юм. Чи энэ мянганы замыг хардаа. Зам барих зурвасын дагуу бул чулуу байвал зайлуулдаг. Өнөөдөр ард түмэн чамайг урагшлах хөгжлийн бул боллоо гэж үзэж байгаа тул миний …

  • 10 January

    ЗТХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд ажлаа хүлээн авлаа

    Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр  болж Зам, тээврийн хөгжлийн яамны төрийн нарийн бичгийн даргаар Сандагдоржийн Батболдыг томилсон. С.Батболд нь энэ салбарт олон жил ажилласан, авто ашиглалтын инженер мэргэжилтэй, техникийн ухааны магистр зэрэгтэй авто, тээврийн салбарын мэргэжлийн хүн юм. Зам, тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатар шинээр томилогдсон төрийн нарийн бичгийн дарга С.Батболдтой уулзаж цаашдын ажилд амжилт хүслээ. Ийнхүү хариуцлагтай, чухал албыг удирдах …

  • 10 January

    З.Пагмажавын найман жилийн ялыг хэвээр үлдээлээ

    Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар З.Пагмажавд холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хянан хэлэлцлээ. Уг шүүх хуралдаанаар анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байна. Тодруулбал, хоёр шатны шүүхээс З.Пагмажавыг гадаадын тагнуулын албатай хамтран ажилласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 19.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 …

  • 10 January

     С.Амарсайхан:Нэг хүний эрх ашгаас болж нийтийн эрх ашиг хөсөрдөх ёсгүй

    Нийслэлийн Хангарди ордонд нийслэлийн гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгч барилгын компани, аж ахуйн нэгжүүдийн захирал, төлөөлөл оролцсон уулзалт боллоо. Уулзалтанд нийслэлийн ИТХ–ын дарга С.Амарсайхан, нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц хариуцсан орлогч П.Баярхүү, НГХДБГ–ын дарга Ч.Батбилэг, Монгол улсын Хөгжлийн банкны Тэргүүн дэд захирал Ч.Энхбат, тус банкны Төслийн санхүүжилт, зээлийн газрын захирал н.Мягмаржав оролцов. Уулзалтын үеэр нийслэлийн Гэр хорооллын дэд бүтцийн газрын дарга Ч.Батбилэг нийслэлээс хэрэгжүүлж байгаа гэр хорооллын дахин …

  • 10 January

    Дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг УИХ-д оруулах шаардлагагүй гэв

    Улсын Ерөнхий Прокурорын газраас УИХ-ын гишүүн Г.Солтан, Л.Энхболд, Б.Ундармаа, Г.Дамба-Очир нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгах саналыг УИХ-д өргөн мэдүүлсэн. Уг асуудлыг УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо өнөөдөр /2019.01.10/ хэлэлцэн “УИХ-ын дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг УИХ-д оруулах шаардлагагүй” гэсэн шийдвэр гаргалаа. Халдашгүй байдлын дэд хорооны шийдвэрийн талаар тус Дэд хорооны дарга, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “Дөрвөн гишүүний бүрэн эрхийн асуудлыг өчигдөр /2019.01.10/ …

  • 10 January

    Ард түмэн гэж байдгийг МАНАН-д мэдрүүлэхэд таны хүч хэрэгтэй

    Хуулийн цаана,төрийн дээр албан бус эрх мэдлийн хана босгосон МАНАН бүлэглэлийнхэн ард түмэн гэж байдгийг мартатлаа “өндөрт гарсан” тухай УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ ярьсан. Өнгөрсөн арванхоёрдугаар сарын 27-нд  Сүхбаатарын талбайд 20 мянган хүн цугларсныг “мөнгөөр жагслаа,өвлийн хувцастай хоёр,гурван мянган хүн хорин мянга  юм шиг харагддаг” гэх мэтээр үгүйсгэснээрээ УИХ-ын дарга М.Энхболдыг тойрон хүрээлэгсэд ард түмэн гэж байдгийг мартсан байснаа  харуулсан юм. Хууль, шүүх, хэвлэл мэдээлэл, иргэний нийгэм гэсэн ардчиллын дархлаа болсон байгууллагуудыг  эрх …

  • 10 January

    Монголын морьт харваачид “Мулан” кинонд тогложээ

    Монголын үндэсний морьт харвааны 54 харваачид “Walt Disney”-ийн урилгаар Мулан кинонд тогложээ. “Мулан” киноны зураг авалт өнгөрсөн оны наймдугаар сараас эхлэн Шинэ Зеланд болон Хятадад хийж байгаа аж.Киноны гол дүрийн эмэгтэй болох Муланы дүрд Хятадын жүжигчин Лю Ифэй, Жет Ли-Цинь Ши Хуанди хааны дүрд, Гон Ли-хүчирхэг увдист эмийн дүрийг бүтээж байгаа аж. “Мулан” уран сайхны киног 2020 оны гуравдугаар сарын …