Гялгар уут хэрэглэхийг гуравдугаар сарын 1-нээс хориглоно

2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн Засгийн газрын тогтоолоор 2019 оны 3 сарын 1-ээс бүх төрлийн 0.035 мм болон түүнээс нимгэн нэг удаагийн нийлэг хальсан уутыг худалдаа, үйлчилгээнд сав баглаа боодлын зориулалтаар үйлдвэрлэх, импортлохийг  хориглосон.

Гялгар уут нь байгальд уусдаггүй хог хаягдал учир дэлхийн олон оронд энэ төрлийн зохицуулалт хийж эхлээд байна. Монгол Улсын хувьд эхний удаа хүнсний бус зориулалтын, 0.035 мм-ээс нимгэн нэг удаагийн нийлэг уутны хэрэглээг хумих замаар гялгар уутны хэрэглээг үе шаттайгаар бууруулах ажлыг эхлүүлжээ.

Засгийн газрын тогтоолын хэрэгжилтийг хангах ажлыг БОАЖЯ, ХХААХҮЯ, аймаг, нийслэлийн Засаг дарга нар, ГЕГ, МХЕГ-т үүрэг болгосон. БОАЖЯ-ны зүгээс 0.035 мм-ээс нимгэн нэг удаагийн нийлэг уут үйлдвэрлэгч, импортлогчид болон томоохон супер маркетуудын төлөөлөлтэй уулзан, дахин ашиглах боломжтой сав баглаа боодлыг хэрэглээнд нэвтрүүлэх зөвлөмжийг хүргүүлэн ажиллаж байгаа аж.

 

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …